Тэвчсэнгүй ээ би үнэхээр тэвчсэнгүй асгартал уйллаа...
Өвлийн амралтаараа гэртээ очиж амрахаар нутгий зүг явлаадаа. Гэртээ очсон өдрөө хүндлэгдээд л юу ч хийлгэхгүй би гэдэг хүн чинь босс шиг л байлаа. Аав маань тэр өдөр ажилдаа гарч байсан болохоор орой хоол цайг нь аваачиж өгсөн юм.
Ажлых нь хаалга онгорхой ортол нүүрс, үнс бужигнасан бас том техникүүдийх дуу чимээ гэж дийлдэхгүй чанга юмаа би ч гялс гаръя гэж бодоод л ортол аав халтар пүршин орон дээрээ унтаж байна. Би гайхаад л энэ их чимээнд яаж унтаж чадаж байгаа юм болдоо хөөрхий глл сэрээхгүй хэсэг харж суулаа. Элдвийг л бодлоо энэ хүн хэний төлөө энэ орчинд хөдөлмөрлөж байгаа бол хэний төлөө утаа нүүрстэй зууралдаж хахаж цацаж ханиалгаж өвдөж байгаа бол...
Тэвчсэнгүй ээ би үнэхээр тэвчсэнгүй асгартал уйлж сэрээчихгүй юмсан гэж хэрэндээл чимээгүй байлаа. Ажлын орчин нөхцөл гэж энд юу ч алга галч слесарь байлаа гээд хүн биш үү??? Хүнд хортой нөхцөл гээд ядаж наснаасаа эрт тэтгэвэрт гарч болохгүй хэтэрхий шударга бус юм!!!.
Өөртөө ч уур хүрэх шиг би олигтой сайн байсан бол, би хүн шиг тэгш шулуун ухаантай байсан бол миний төлөө ингэж нүүрс үнсэн дунд хоногийн 24н цаг хордож эрүүл мэндээрээ хохирох байсан болов уу?
Би чинь дүүтэй хүн шүү дээ алдах эрхгүй шүү дээ чи гэж өөртөө л амлалт өгч өөрийгөө л зүхэхээс өөр хэлэх үг үнэндээ олдсонгүй ээ хэтэрхий арчаагүй юм даа би!!! Миний төлөө эвдэрсэн гар миний төлөө эмтэрсэн сэтгэлийг тань охин чинь дүүргэж нэр бүтэн амьдруулнаа утсаар ярихдаа байнга хайртай шүү гэж хэлдэгч харж сууж байгаад ганц ч удаа ингэж хэлж байгаагүйм билээ дараа очихоороо заавал хэлнээ . Хүний дэргэд та 2луугаа хааяаадаа уурлачихаад дараа нь өөрийгөө баахан зүхнэ үг үйлдэл 2 минь зөрөөд байгаад уучлаарай.
Хайртай шүү Аав Ээж
Эх сурвалж: Фэйсбүүк