Хүчирхэг эмэгтэй...

Хүчирхэг эмэгтэй...

Мартын найман ч дөхөж, магтахын аргагүй хүчирхэг монгол бүсгүйчүүдийнхээ талаар тав арван урмын үг унагахгүй байхын аргагүй. Хүчирхэг эмэгтэй гэж орчин үеийн ойлголтоор хариуцлагатай, биеэ даасан, алсын хараатай, зарчимч бүсгүйг хэлдэг ч миний бодлоор түүнээс гадна гол нь шударга хөдөлмөрч дайчин шинжийг өөртөө агуулсан сэтгэлийн тэнхээтэй хат суусан хатан ухаант өгөөмөр сэтгэлт нэгнийг бас хэлэх болов уу.

Тухайлбал, алс газраас гахай чирч ганзага эрхэлж өрх гэр үр хүүхдээ хүний дайтай аваад явж байгаа Завхан Ургамал суманд найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг миний ууган эгч Ролмаа шиг өрх толгойлсон мянга мянган хүчирхэг хөдөлмөрч монгол эмэгтэйчүүдийг хэлнэ. Мөн миний удаах эгч Цагаанхүү шиг мал аж ахуй газар тариаланг хослуулж аймаг сумын аварга эко ногоочин мянгат малчин ахмад  багш ач гуч нарынхаа сурган хүмүүжүүлэгч болсон дайчин монгол хүчирхэг эмэгтэйчүүд  захаас аван байгаа.

Хүчирхэг эмэгтэй гэхээр заавал тэр амжилттай яваа улс төрч  бизнес эрхлэгч эмэгтэй гэлтгүй миний хүргэн ах МУГЖ Алтан-Өлзийн гэргий миний зулайг гишгэж төрсөн Нансал эгч шиг хүний өөрийн хойдох урдахын ч хамаагүй бүгдийг хайрлаж хамгаалж асарч хооллож ундаалж байдаг өрх гэрээ  үргэлж босгож  аварч авч үлдэж чаддаг амьдралд нугарч үзээгүй сэтгэлийн тэнхээтэй хат суусан хатан ухаант өгөөмөр сэтгэлт үй олон монгол бүсгүйчүүдийг бас хэлэх болов уу.

Хүчирхэг эмэгтэй гэж  хэн ч хэлээгүй гуйгаагүй байхад өмнүүр нь орж ядарсан нэгнийг өмгөөлөх сэтгэлтэй, задарсан нэгнийг заамддаг зоригтой, тухайлбал Сангийн сайд асан Баярцогтын балагийг Швейцарын банкнаас ганцаараа очоод ухаад гаргаад ирдэг Байгаль орчны хуульч өмгөөлөгч Ц.Туяацэцэг шиг, эсвэл саяхан талбай дээр Их хурлын даргыг огцруулахаар өчнөөн хоног өлсгөлөн зарлаад зорьсондоо хүрдэг Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нарыг дурдаж болно. Эдгээр иргэний нийгмийн төлөөлөл дуу хоолой болсон шударга ёсны төлөө хот хөдөөгүй хориод жил тэмцэж байгаа хүчирхэг шударга эмэгтэйчүүддээ Бат-Үүлийн оронд Баатар өгөхөд ч болохгүй юмгүй.

Мэдээлийн эрин зууны үед сошиал ертөнцийг байлдан дагуулж чаддаг цэнхэрт үст Цэрэн ч хүчирхэг эмэгтэй, түүнтэй тэрсэлдээд байсан Боловсролын яамны газрын дарга асан Баавгайн Насанбаяр ч хүчирхэг эмэгтэй. Насанбаярын хувьд миний бие нүүр учирч уулзаагүй ч Завхан Ургамал нутгийнх болохоор нь удам судар аав ээжийг нь арван хуруу шигээ мэддэгийн хувьд ямар ч гэсэн муу хүн байхын аргагүй, ямартаа  Боловсролын яамны Стратегийн газрын дарга гэдэг хир баргын сул дорой эмэгтэйн хийдэггүй ажлыг хэдэн жил хашсаар ирсэн болохоор  бас л манай монголын хүчирхэг эмэгтэйн нэгээр төсөөлдөг.  

Насанбаярын аав Баавгай заан гэж ёстой нэрэндээ таарсан баавгай шиг хүчирхэг том биетэй хүдэр сайхан эр насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан аймаг сумандаа алдартай заан цолтой бөх тэх хүн бий. Насанбаярын өвөө аав нь намайг багаа байхад Халтар Лайлаа хэмээх нутаг усандаа хамгийн нэр хүндтэй улаан ЯВА унасан Улсын тэргүүний ухуулагч цолтой хүний дээд сайхан хүн байсан.

Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь цаанаа их нарийн учиртай.  Монгол хүн тэнгэрээс заяасан хүчирхэг үндэстэн учраас найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн түүхтэй. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж  хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш. 

Өнөөдөр барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын  потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг дотоод хооронд нь алалцуулах барын зулзагыг бага дээр нь гэсэн бодлогыг баримтлаж байгааг үгүйсгэхгүй. Үүний наад захын жишээ гэхэд хоёрхон сая монголчууд дэлхийн бөх сумо мэргэжлийн бокс зэрэг хүчний ертөнцөд эр эмгүй цахиур хагалж, оюуны ертөнцийн олиппиад тэмцээний медалийн 90 хувийг хуу хамж монгол хүн хүч түрүүчээсээ гадагшаа гараад эхэлснээс харж болно. Тиймээс бид дээр доргүй эр эмгүй өөр хоорондоо эвтэй найртай байж эрч хүчээ хямгадаж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дахин эзэмдэх тэр юманд нь тэр багтаж ядаад байгаа эрч хүчээ зориулах нь зүйтэй.  

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419