УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна
АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРДЧИЛСАН ЦАГ АГААР:
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2019 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
|
|