“Салхит”-ын тусгай ажиллагааг “Эрдэнэт” дээр давтах уу?

“Салхит”-ын тусгай ажиллагааг “Эрдэнэт” дээр давтах уу?

Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа 2019 он гарахын өмнөхөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг дайлаар мордож очоод “эзэлж” байв.

Амралтын өдрийн өглөөгүүр гэнэтхэн цахим сүлжээнд баахан хар машин тоос манаруулан давхиж, нэгэн “кээмп”-д очоод, тэр машинуудаас Г.Занданшатар гэдэг “жанжин” зэвсэг агссан, нүүрэндээ багтай тусгай албаныхныг дагуулчихсан бууж, харуул хамгаалалтыг нь хариуцдаг бололтой саарал хувцсаар жигдэрсэн хэдэн пөөнөгөр нөхрийг том том дуугарч айлгаад, нам нам тонгорч унагаад гарыг нь хүлж байгаа жигтэй сонин бичлэг тавигдаж байлаа. Бас телевизийн камер дагуулчихсан. Тэр нь “жанжин”-ы үг, хөдөлгөөн бүрийг алдалгүй бичсэн байв.Үйл явдал нь ийм сүртэй. Харин уг зорилго нь учиргүй “даруухан” байсан юм билээ. Г.Занданшатар Салхитын мөнгөний ордын лицензийг цуцлах гэж л явсан байдаг.

Уг нь ганц лиценз цуцлах тухай мэдэгдлийг гардуулахад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байтугай тагнуулын тусгай албаныхан ч хэрэггүй юм. Мэргэжлийн байгууллага шийдвэрээ гаргаад, нэг байцаагч очоод л гардуулчих эд байв. Ингэж сүржигнэж очоод ганц цаас гардуулчихаад л буцсан байдаг юм. Мэдээж хэрэг, лиценз цуцлах хуулийн шаардлага үүссэн л байгаа юм. Улаанбаатарт буцаж ирсэн хойноо Г.Занданшатар “…Салхитын лицензийн талаар сонирхсон бүхнийг нэр устай нь тэмдэглэн мэдээлж байх” үүргийг АМГ-ынханд өгч, нэг хэсэг энэ асуудлаар төрийн байгууллагынхан ч ам ангайж чадахаа больсон.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Салхитын ордын наймаа, эзэмшилтэй холбоотойгоор Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан хуулийн фирмд хуульчаар ажилладаг эмэгтэй нас барсан хэрэг гарав. Энэ явдлын дараа өнөөх сүржигнээд байсан Г.Занданшатар ажил үүрэг нь солигдсон гээд холдсон уу яасан таг чиг. Юутай ч Г.Занданшатарын “Хүргэн хүү”-гийн Дэмбэрэл шиг тусгай ажиллагаа явуулж дуулиан шуугиан тариад байсны дараа ийм зүйл болсон юм. Тэгвэл ийм ажиллагаа “Эрдэнэт” үйлдвэр дээр болж магадгүй байна. “Жанжин” нь бас л ЗГХЭГ-ын дарга хүн болж байна. Томилогдоод удаагүй ч “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар онцгой анхаарал тавьж, зарим нэг шийдвэрийг гаргаад байгаа Л.Оюун-Эрдэнэ энэ ажиллагааг удирдах бололтой. Учир нь 2019 оны хоёрдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсантай холбоотой Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үеийн Засгийн газрын хуралдааны протоколыг ил болгож байгаагаа мэдэгдсэн.

Мөн худалдаж авсан процесс нь олон хууль зөрчсөн гэдгийг онцолж байв. Тэрээр энэ асуудлаа тэр өдөртөө ҮАБЗ-д танилцуулсан байдаг юм. Харин үүнээс хоёр хоногийн дараа энэ сарын 1-ний өдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци”-ийнхан Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгөв. Тэд өөрсдийгөө гүтгүүлсэн, нэр хүндээ халдлагад өртсөн гэж үзсэн байна.

Тэгвэл өчигдөр бүтэн сайны амралтын өдрийн өглөө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордон дахь албан өрөөндөө эртлэн ирж “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг шалгах, УИХ, Засгийн газрын тогтоолыг биелүүлэх ажлын хэсгийнхнийг дуудаж цуглуулсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Тэрээр ажлын хэсгийг хуралдуулж, энэ хурлаараа хоёрдугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-өөс гаргасан Зөвлөмжийн талаар хэлэлцсэн гэсэн мэдээлэл байна.

Уг Зөвлөмжид “Эрдэнэт”-ийн 49 хувийг Төрд буцаан авах асуудлаар тодорхой арга хэмжээ авах тухай тусгасан бололтой юм.

Тиймээс уг Зөвлөмжийн дагуу Ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хуралдсан болж таараад байгаа юм. Тэгэхээр энэ долоо хоногт ҮАБЗ-өөс “Эрдэнэт”-ийн 49-ийн талаар чухам ямар Зөвлөмж гаргасан, амралтын өдрөөр хүртэл хуралдсан Засгийн газрын ажлын хэсэг үүнийх нь дагуу ямар арга хэмжээ авах вэ  гэдэг тодорхой болно гэсэн үг.

Тээр жил, 1998 онд одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ТӨХ-ны дарга байхдаа “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг эзгүйд өрөөнийх нь хаалгыг цүүцдэж эвдэлж ороод “эзэлж” байлаа. Засгийн газарт 21 жилийн өмнөх ийм туршлага бий гэсэн үг. Ийм явдал “Эрдэнэт”-д болох магадлалтай боллоо. Яг ингэхгүй ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зэвсэг, цэрэг агсаад Г.Занданшатар Салхитын ордыг дайрсан шиг “Эрдэнэт” рүү мордож магадгүй байна.

 

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан байж болзошгүй

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг тэрээр онцолсон. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг нотлох баримтууд олон нийтэд ил болох боломжтой болж байгаа нь хамгийн чухал гээд “Монголын зэс корпораци”-ийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий компаниудын эзэд нь хэн байсан, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн зэргийг тэрээр сэтгүүлэдэд тайлбарласан юм.

Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци” хоорондоо холбоотой гэдгийг нотолсон баримт бас тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд байгааг ч тодотгосон.

Энэ талаар, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах 23-р тогтоолыг УИХ-аас гаргасан. Энэ тогтоолыг Үндсэн хуулийн Цэцээс зөрчилгүй гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл “Монголын зэс корпораци” шүүхэд гомдол гаргаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан. Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс корпораци” хоорондоо хамааралгүй гэсэн заалт. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани  санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай  гэдгийг тухайн үед болсон Засгийн газрын хурал дээр нэр бүхий хүмүүс хэлж байсан байна” гэлээ.

Эх сурвалж: www.zasag.mn /2019.2.27./

Ц.Пүрэвтүвшин: Манай компанийн талаар тараасан буруу мэдээллээ залруулж, уучлалт гуйх ёстой

“Монголын зэс корпораци”-иас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг компанийн нэр хүндэд халдсан гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар “Монголын зэс корпорац”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Өнгөрсөн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний хийсэн мэдэгдэлтэй холбодуулж, албан ёсоор мэдэгдэл хийж байна. Нэр төрөө сэргээлгэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Манай компанийн талаар тараасан буруу мэдээллээ залруулж, уучлалт гуйх ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай компанийн эзэмшиж буй 49 хувийг Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас шалгаж байгаа.

Бид холбогдох бичиг баримтаа цаг тухайд нь өгсөн. Нийт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Манай компанитай хамтарч ажилладаг байгууллагын дарга удирдлагуудыг 70 гаруй удаа дуудаж байцаалт авсан. Бид нээлттэй хамтарч ажиллаж байгаа. Хууль хүчний байгууллагад саад учруулсан зүйл байхгүй. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ гишүүн хууль хүчний байгууллагын шалгах ажилд саад учруулж байгаа мэтээр харлуулж байна. Тэр хүн дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна лээ. Тэгсэн атлаа ямар хүнээс байцаалт авсныг зориуд орхигдуулж байгаа нь гайхаш төрүүлж байна.Монгол Улсад монгол хүн бизнес хийж болохоо больсон юм байна. Их хурлын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болсон байна. Өрөө бэлдэж, бүр мэдээлэл өгнө гэж байна. Шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудлыг яагаад эргэж сөхөөд байна вэ. Эцэслэн шийдэгдсэн байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Хэрэг шийдэгдэхгүй байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн давуу байдлаа ашиглаж хуулийн байгууллагаас мэдээлэл авчихаад түүнийгээ тархи угаах байдлаар ашиглаж байна. Төрөөс авсан нэг ч ам.доллар байхгүй. 400 сая ам.доллар авсан гэдэг нь худлаа. Удаа дараа мэдэгдэж, тайлбараа өгч байхад худлаа мэдээлэл хийж ард түмний тархийг угаалаа” гэв.

/Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадаа. 2019.3.1./

Д.Баярмагнай: Эрдэнэтийн 49 хувийг авсан санхүүжилтийг 2018 оноос хойш шалгаж байна

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай www.procuror.mn сайтдаа “сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй, хоорондоо зөрүүтэй мэдээллүүдийн бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилготой” гэж тодотгосон ярилцлагадаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ярьжээ. Тэрээр “УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлсэн” гэж  ярьсан. Энэ ташаа мэдээлэл. 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас “Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой асуудлыг шалгуулах тухай” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг АТГ-т хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнээс хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нэлээдгүй ажиллагаа хийгдсэн байгаа” гэв.

Эх сурвалж: www.prokuror.mn /2019.3.2./

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419