Австралийн 40 хоногийн “амралт” 0.8 сая тонны цоорхой­ үүсгэнэ

Австралийн 40 хоногийн “амралт” 0.8 сая тонны цоорхой­ үүсгэнэ

Хятадыг бараадан бараг хагас жаран жил хөгжиж буй Австрали улс хилийн хэсэгчилсэн хоригтой нүүр тулаад байна. БНХАУ хоёрдугаар сарын 1-нээс Далянь боомтоор дамждаг Австралийн нүүрсний импортыг хориглосныг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус боомтын гаалийн бүрдүүлэлтийн хугацааг дахин 40 хоногоор сунгасныг зарим эх сурвалж онцолж байна.

Хятадын Далянь боомтоор ОХУ, Индонез зэрэг улс нүүрс нийлүүлдэг атал яагаад зөвхөн Австралийн нүүрсийг хязгаарлаж буй нь олон улсын ажиглагчид болон шинжээчдийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр Хятадын талаас уг хязгаарлалтыг хяналт шалгалт хэмээн тайлбарлаж буй ч энэ нь өмнөд хөршийн Huawei компанид тавьсан Австрали улс хоригийн хариу хориг хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байгаа юм.

Хятад яагаад Австралид хатуурхаж буйг тайлбарласан олон талын таамаг, дүгнэлт дэлхийн төдийгүй манай дотоодын хэвлэлүүдээр хөвөрч буй тул үүнийг түр орхиё.

Эхлээд Хятадын Далянь боомтын нийлүүлэлтийг сар гаруй хойшлуулснаар хэдий хэмжээний нийлүүлэлт гацахыг тооцох гээд үзье. Нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг Австрали улс энэ төрлийн түүхий эдийн нийт экспортынхоо хоёр орчим хувийг далянь боомтоор гаргадаг. Өнгөрсөн онд тус улс гол зах зээлүүддээ нийт 390 сая орчим тонн нүүрс нийлүүлсэн гэж тооцвол жилд дунджаар 7-8 сая түүхий эдийг Австрали Даляниар дамжуулан БНХАУ-д экспортолсон болж таарч байна. Мөн Далянь дахь хориг сар гаруй буюу 40 хоногоор сунгагдсан гэж тооцвол ойролцоогоор 0.8 сая тонны нийлүүлэлт саатаж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын сүүлчээс ирэх дөрөвдүгээр сарын эхэн хүртэл Хятадын нүүрсний зах зээлд нэг сая тонн хүрэхтэй, үгүйтэй нийлүүлэлтийн цоорхой үүснэ гэсэн үг. Ингэснээр урд хөршийн зах зээлд Австралитай өрсөлддөг ОХУ, Монгол, Индонез зэрэг тоглогчид нийлүүлэлтээ нэмэх боломж үүсэх юм. Гэхдээ бидний нийлүүлэлтээ нэмэх хугацаа нь үүлэн чөлөөний нар шиг богино буюу гуравдугаар сар л байна. Энэ хугацаанд монголчууд бид эрвийх дэрвийхээрээ хичээвэл нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадна. Эс бөгөөс Хятадын нүүрсний зах зээлийн аварга машин Австрали буцаад л өрсөлдөөний талбарт эргэн ирнэ.

Дээрээс нь багагүй хугацаанд амарсан Австрали улс хоригийн хугацаа дуусмагц шархаа нөхөхийн тулд энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн нийлүүлэлтээ эрчимжүүлэх гэж аль байдгаараа хичээх нь тодорхой. Ингэснээр оны эхний хагаст экспортоо өсгөж байсан бусад орны нийлүүлэлт 2019 оны эцэст хумигдаж болзошгүй. Тиймээс бид юу юуны туханд хүрэлгүй баярлах болоогүй.

Гэхдээ гутрах болоогүй ээ. Далянь бол дохио гэдгийг шинжээчид сануулж байгаа. Австрали улс 5G үйлчилгээнд БНХАУ-ын Huawei-гийн тоног төхөөрөмжийг ашиглахаас татгалзсан нь өмнөд хөрш тус улсын нүүрсийг нүд үзүүрлэхэд хүргэсэн. Цаашид ч Австрали Huawei-д хатуурхахын хэрээр Хятад ч нүүрснээс нь нүүр буруулсан хэвээр байна гэж BI тэргүүтэй байгууллагын шинжээчид үзэж байгаа юм. Хэдийгээр Хятад улс нүүрэн дээрээ байгаль орчныг хамгаалах зорилгоор Австралийн нүүрсний импортод хяналт тавьж буй хэмээн мэдэгдэж байгаа ч Америкийн араас хошууран, Нuawei-г хориглохгүй байхыг Австрали тэргүүтэй орнуудад өмнө нь анхааруулж байсан юм. Гэвч Австрали, Шинэ Зеланд зэрэг улс уг сануулгыг нь үл тоон, Нuawei-гийн тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээ мэдэгдсэн юм.

Ийнхүү Австралийн нүүрс импортын хэсэгчилсэн хязгаарлалттай нүүр тулсантай зэрэгцээд дайран дээр давс гэгчээр нүүрсийг хумих хуй салхи тус улсын төслүүдийг бут ниргээд байна. Австралийн хууль хяналтын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас шинэ уурхайн төслүүдэд хатуурхаж, хаалт, хяналт тавьж эхэлжээ.

• Далянь дахь хориг сар гаруй буюу 40 хоногоор сунгагдсан гэж тооцвол ойролцоогоор 0.8 сая тонны нийлүүлэлт саатаж мэдэхээр байна. 

• Хоёрдугаар сарын сүүлчээс ирэх дөрөвдүгээр сарын эхэн хүртэл Хятадын нүүрсний зах зээлд нэг сая тонн хүрэхтэй, үгүйтэй нийлүүлэлтийн цоорхой үүснэ гэсэн үг. 

• Урд хөршийн зах зээлд Австралитай өрсөлддөг ОХУ, Монгол, Индонез зэрэг тоглогчид нийлүүлэлтээ нэмэх боломж үүснэ.

Австралийн Засгийн газар дотоодын нүүрсний салбараа дэмжихийн тулд 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг төслүүдэд олгосон. Гэтэл нүүрснээс нүүр буруулах дэлхий нийтийн санаачилга энэ төслийн ирээдүйг улам баргар болгож буй аж. “Дэлхий даяар нүүрснээс нүүр буруулж буй нь худалдан авагч олоход хэцүү бол тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хэрэг байхгүй” хэмээн Fat Prophet’s консалтинг фирмийн уул уурхайн шинжээч Дэвид Леннокс хэлсэн байна. Ер нь цөөнгүй төсөл санхүүжилт болон байгаль орчны хяналттай нүүр тулаад байгаа. Тухайлбал, Шинэ Өмнөд Уэльсийн хантер хөндий дэх United Wambo төслийн хөрөнгө оруулагчид нь гүйцэтгэгчдээс Парисын уур амьсгалын хэлэлцээрээр  хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж эхэлжээ.

Ийнхүү нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт ордог аварга нийлүүлэгч болох Австралийн олборлолт болон экспорт буурч мэдэх дохио өглөө. Энэ хэрээр богино болон дунд хугацаанд Монгол шиг бусад нийлүүлэгчдэд боломж нээгдэж болох талтай. Нөгөө талаас, хөрөнгө оруулагчид нүүрсний салбараас гар татаж эхэлсэн нь Монголчууд бидний анхаарах ёстой нэг дохио. Хэдийгээр нүүрсний зах зээлийн байдал богино хугацаанд манай талд байгаа ч олдсон энэ боломжоо томоотой байж байгаад чулуу болгож ашиглаад, нүүрсний экспортоо нэмэх эсэх нь Хятад, Австралиас бус монголчууд биднээс хамгийн их хамаарах биз ээ.

Эх сурвалж: zgm.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419