Бууж өгдөггүй хань

Бууж өгдөггүй хань

Ханийг минь нэг хардаа! Халтар болчихсон байна уу? Гарыг нь хардаа! Эвдэрчихсэн байна уу? Өмссөн хувцсыг нь хардаа! Толботой байна уу? Ажилд нухлагдаад л тэр. 

Өглөө болгон угаасан хувцастай гардаг хэрнээ, орой болгон хүн нь мэдэгдэхгүй зүстэй хүн орж ирнэ. 

Аяга хоолоо асгаж, цутгаж хар цайтай хольж, хоол гэхийн аргагүй юм идчихээд буйдан дээр ядарч хэвтэнэ. Гэхдээ зүгээр ээ, ядарч орж ирээд түр амраад аваг миний хань. 

Шөнө дунд цочиж сэрмээр чанга хурхиран унтана. Зүгээр дээ, өөр бүсгүйн өвөрт биш миний хажууд тайван гэгч нь зүүдлээд унтаг. 

Хүмүүс их хэлэх юмаа ханийг минь... Адаар муухай ааштай л гэх юм. 

Бүхнийг тэгээс эхэлсэн болохоор сэтгэлд нь юм хүрдэггүй юм. 

Атаман таман байсан л гэх юм. 

Тэгвэл надад бас охиддоо хэзээ ч харуулж байгаагүй зан шүү. 

Онгироо бас баярхуу гэх л юм. 

Орох оронтой, унах унаатай, түших ханьтай, тулах үртэй хүний зан л юм хойно. 

Та нар ханийг минь юу ч хийхгүй аархаж байгаад энэ амьдралыг босгосон гэх гээд байна уу? Үгүй шүү, үгүй. 

Та нарын мэддэг тэр хүн ямар амьдралаар явсныг зөвхөн хань гэх нэр зүүсэн би дүгнэх ёстой. 

Яагаад хар юмаа өмөөрөөд үхэх гээд байдаг юм гэж үү? 

Эсгий гэрт хоёулхнаа босгоно доо, заавал босгоно энэ амьдралыг гээд хэлж байсан юм. 

Хар хүйтэнд хэдэн бээр газар унах унаагүй алхахдаа зүгээр дээ, удахгүй ээ гэж хэлээд гараас минь атгаж байсан юм. 

Миний нөхөр хашаа байшингаас эхлээд хааны ордон шиг гэрт орох хүртлээ нуруундаа ачаатай, толгойдоо бодолтой сэтгэлдээ хүчтэй явсан юм.

Хамтдаа туулна гээд амьдрал гэх энэ том далайд завиа нэг ч ганхуулахгүй гээд сэлүүрээ тас зуурсаар ганц ч удаа хэцүү байна гэж хэлж үзээгүй хань минь шүү дээ. 

Айхтар, ханагар цээжтэй, аархсан нэгэн атлаа алгын чинээ охиддоо бууж өгдөг өрөвдөлтэй зүрхтэй хань минь. 

Анд нөхөдтэйгөө тоотой хэдэн баяраар уулзаж ирж согтчихоод ганц ч удаа ширээ өшиглөж үзээгүй хань минь.

Хааяа гэрт аавын үг эрийн зангараг байлгүй яахав. 

Гэхдээ төд удалгүй ичээндээ орсон баавгай шиг хэлсэн үгэндээ гэмшиж сууснаас биш гар далайж омогтой загнаж үзээгүй хань минь. 

Амьдралд хэрүүл маргаан их л байсан. Хол байж бэтгэрэх үе ч гарч билээ. Харин эргээд ирэхдээ өнөө л нэг инээмсэглэлээр зүгээр ээ, дахиад босгоно оо хоёулаа гээд гарыг минь тавилгүй явсаар ирсэн хань минь. 

Тэр том амьдралыг босгоод ирсэн хэрнээ тэрхэн жаахан охидынхоо харцанд ташуурдуулан алхдаг хэзээ ч зогсож үзээгүй, зогсохоо үл мэдэх хүлэг юм болов уу даа, миний хань. 

Баярлалаа чамдаа айх айдас дүүрэн байсан ч мөхөх аюул тулж ирсэн ч "Миний эхнэр" гэж хаана ч өмөөрч цээжиндээ наадагт чинь. 

Одоо чиний минь жаргах нас. Хүссэн хүлгээ унаж, хамгийн сайхан сүрчиг түрхэж харц дээгүүр мөр гэдгэр алхаарай. Бүдэрчих вий гэж бүү ай. Хань нь түшээд авна. Анх чи минь амьдралаа түшихдээ суурийг нь сайн тавьчихсан болохоор шүү дээ.

Ханьдаа эрхэлж энэ амьдралд аз жаргалтай байна даа.

А.Ариун-Эрдэнэ
2018 он

39
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419