Монгол хэлний зөв бичих дүрэм

Монгол хэлний зөв бичих дүрэм

Монгол хэл нь 33 авиа, 35 үсэгтэй бөгөөд З5 үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсэг гэж гурав ангилна.

Эгшиг үсэг 13 байдаг бөгөөд түүнийг А. О. У. Э. Ө. Ү. И гэсэн үндсэн 7 эгшиг, Я. Е. Ё. Ю. Й. Ы гэсэн туслах 6 эгшигт хуваадаг.
Монгол хэлэнд гийгүүлэгч 20 үсгийг М. Н. Г. Л. Б. В. Р гэсэн эгшигт 7 гийгүүлэгч, Д. Т. З. Ш. Ж. С. Ш. Х гэсэн заримдаг 9 гийгүүлэгч, К. П. Ф. Щ гэсэн онцгой 4 гийгүүлэгч гэж ангилна.

Эгшиг үсэгтэй холбоотой дүрмүүд

1. Ы, ИЙ, ЫН, ИЙН, ЫГ, ИЙГ нөхцөлүүдийг зөв бичих

А. О. У. гэсэн эр эгшиг орсон үгийг эр үг гэх бөгөөд эр үгэнд эр үгийн Ы, ЫН, ЫГ нөхцөлүүдийг залгана. Жишээ нь: ХААН+Ы, НОМ+ЫН, СУМ+ЫГ
Э. Ө. Ү. И гэсэн эм эгшиг орсон, мөн зөвхөн И эгшгээс бүтсэн үгсийг эм үг гэх бөгөөд эм үгэнд эм үгийн ИЙ, ИЙН, ИЙГ нөхцөлүүдийг залгана. Жишээ нь: ХЭН+ИЙ, НӨӨЦ эм үгийн ИЙ, ИЙН, ИЙГ гэсэн нөхцөлүүдийг залгана.
Тухайн эр үг Ж, Ч, Ш гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд эм үгийн ИЙ, ИЙН, ИЙГ гэсэн нөхцөлүүдийг залгана. Жишээ нь: Багажийг, жолоочийн, багшийн
Тухайн эр үг хэлний /гүн биш угийн/ Г гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд эм үгийн ИЙ, ИЙН, ИЙГ гэсэн нөхцөлүүдийг залгана. Жишээ нь: Нутгийн, дугуйлангийн
Тухайн эр үг Ь тэмдэг үсгээр төгссөн тохиолдолд эм үгийн ИЙ, ИЙН, ИЙГ гэсэн нөхцөлүүдийг залгана.

2. Гээгдэх эгшгийн дүрэм

Үгийн залгавар залгахад балархай эгшгий дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ.
Эгшиг гээгдэх гурван тохиолдол байна.
1.Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ.
Г+ЭЭ= Э-гүй
Жишээ нь: хавар+ын=хаврын, тангараг+аас=тангарагаас…
2.“И”-гээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн балархай эгшиг гээгдэнэ.
Э(и)+ЭЭ=Э-гүй
Жишээ нь: буга+ын=бугын, цэнгэ+ээд=цэнгээд, сонго+оорой=сонгоорой..
3.Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад дунд нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ.
Г+Г=Э-гүй
Жишээ нь: нөхөд+д=нөхдөд, бусад+д=бусдад…

3. Гажилт буюу гээгдэхгүй эгшгийн дүрэм

1.Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхгүй.
Жишээ нь: Балганы, Дэлгэрийг, Цэцэгийн…

2.Галав, төлөв гэх мэт зарим үгийн үндэс эвдрэх тул балархай эгшгийг гээхгүй.
3.Уламжлалын зарчим баримтлан бичдэг танхим, эрих гэх мэт үгийн балархай эгшгийг гээхгүй.
4.Эгшигт ба заримдаг гийгүүлэгч эгшиггүйдэхээр бол балархай эгшгийг гээхгүй.
Жишээ нь: амьдралын, нөхцөлийг, барьдагийг, чадвараас…
5.Үгийн дунд орсон ялгах эгшгийг гээхгүй.
Жишээ нь: саналыг, хорголоор, нагацаа, шагналаас…
6.Тодосгон холбох “-Х” нөхцөлийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээ нь: харахаас, санахад, бодохоос…
7.Зөөлрүүлэх үүрэгтэй орсон “И”-г гээхгүй.
Жишээ нь: ханилаад, тахилаар, ховилыг, сувилаарай…

Гийгүүлэгч үсэгтэй холбоотой дүрмүүд

1. Эгшигт гийгүүлэгчийн дүрэм
1. МОНГОЛ БААВАР гэдэг үгэнд орсон 7 гийгүүлэгч нь үгэнд орохдоо өмнөө ба хойноо аль тод хэлэгдэх газраа заавал эгшигтэй бичигддэг учраас эгшигт гийгүүлэгч гэж нэрлэгддэг бөгөөд энэ дүрмийг томьёолбол:
Э+7+ Э

Гажилт:
А. Хэлний угийн “Н”-ээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын “Г” нөхцөлийг эгшиггүй бичнэ.
Н+Г(зтя)=Э-гүй
Жишээ нь: дүн+г=дүнг, наран+г=наранг, хэлэн+г=хэлэнг…
Б. тусгай бичигддэг л, нь хоёр нь эцэст ямар ч богино эгшиг бичнэ.
Жишээлбэл: гарга, өрнө, холбо, илбэ, солби…

2.“Б, В” үсгийг ялган бичих дүрэм
“Б” үсгийг ихэвчлэн үгийн дунд “л, м, н, в” үсгийн дараа бичнэ. Жишээ нь: домбо, хэн бэ?, хол бэ?, авбал…

2.“Г” үсэг.
Монгол хэлэнд хоёр төрлийн “Г” гийгүүлэгч байдаг.
А. хүүхэн хэл, хэлний уг уруу ойртож га, го, гу, гы гэж хэлэгдэх “Г” үсгийг “хоолойн Г” гэнэ.
Хоолойн “Г”-ын ард а, о, у, ы дөрвөн эгшгийн аль нэгийг бичнэ. Жишээ нь: гарга, босго, гутал, багын, ганган, залгавар, олговор…
Үгийн I үеэс хойш орсон хоолойн “Г” үсгийн ард зөвхөн а, о бичнэ.
Жич: хоолойн “Г” зөвхөн эр үгэнд байна.
Б. Хэлний угаар хэлэгдэх “Г” үсгийг хэлний “Г” гэнэ. Ийм “Г” авиа нь ардаа эгшиггүй, эсвэл “а, о, у, ы” дөрвөөс өөр эгшигтэй байна.
Жишээ нь: булаг+ийн =булгийн, бүлэг+ээс бүлгээс..

3.“Н” үсэг
Монгол хэлэнд хоёр төрлийн “Н” гийгүүлэгч байдаг.
А. Хэлний үзүүр, дээд шүдний түвшинд буюу хатуу тагнайд хүрч хэлэгдэх “н” авиаг “хэлний үзүүрийн Н” гэх бөгөөд ийм “Н” нь ардаа эгшиг ба зөөлний тэмдэгтэй байна.
Жишээ нь: хана, нэмнэ, хойно, .хонь.
Б. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрэхгүй, хүүхэн хэл, хэлний угтай хамжиж хэлэгдэх “Н” үсгийг “Хэлний угийн Н” гэх ба тийм “Н” нь ардаа эгшиггүй байна.
Жишээ нь: орон, нимгэн, өтгөн
Ийнхүү хэлний үзүүрийн “Н”-ийг хэлний угийн “Н”-ээс, хоолойн “Г” авиаг, хэлний “Г”-ээс ялгахын тулд хэлний үзүүрийн “Н” ба хоолойн “Г”-ийн ард бичсэн балархай эгшгийг “Ялгах эгшиг” гэнэ.
Хэлний үзүүрийн “Н”-ийн ялгах эгшиг нь а, э, о, ө дөрөв болно.
Хоолойн “Г” –ийн ялгах эгшиг нь а, о хоёр болно.
Жишээлбэл: булга, тотго, авга, холго

4. Дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм
Дараалан орсон 3 гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн “Г”, хэлний “Н” хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах, балархай эгшгээр үг төгсвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул “Н” ба “Г”-ийн өмнө богино эгшиг бичнэ. Хураангуйлал:
Дараалан орсон 3 гийгүүлэгчийн III нь хэлний үзүүрийн “Н” хоолойн “Г” хоёрын нэг байвал өмнө нь эгшиг бичнэ.
Г.Г+на, нэ, но, нө, га, го =Э
Одоогоор ирээдүй цагаар төгсгөх “-на4” нөхцөлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа энэ дүрмийг баримтална.
Жишээ нь: бодогд+но=бодогдоно, үзэгд+нэ=үзэгдэнэ

5.Дараалсан хоёр гийгүүлэгчийн дүрэм
Дараалан орсон хоёр гийгүүлэгчийн II нь хэлний үзүүрийн “Н” ба хоолойн “Г” хоёрын нэг байвал түүний өмнө “и”-ээс бусад балархай эгшиг бичихгүй.
Г+на4, га, го=Э-гүй
Жишээ нь: бодно, гарга, авга, торго, өгнө…

6. Үйл үг бүтээх “-Л” дагаврын дүрэм
А. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл бүтээх “-Л” дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ.
7+Л=ЛЭ
Жишээ нь: зориг+л зоригло, хайр+л хайрла
Б. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх “-Л” дагаврыг залгахдаа түүний шаардлагаар бичигдэх балархай эгшгийг өмнө нь бичнэ.
9+Л= ЭЛ
Жишээ нь: бут+л= бутал, адис+л=адисал
Гажилт: “-Л” дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал “-Л” дагаврын шаардагдах эгшгийг хойно нь бичнэ. Дүрмийн энэ гажилтыг үгийн үндэс эвдрэхээр бол гэж тайлбарласан байдаг.
Жишээ нь: үндэс+л=үндэслэ, холтос+л=холтосло,
хувцас+л=хувцасла, идэш+л=идэшлэ
В. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд “-Л” дагаврыг залгахад зөөлний тэмдэг “и” болж, “-Л” дагаврыг залгахад шууд бичнэ.

8. Заримдаг гийгүүлэгчийн дүрэм
1.“ЦООЖОО ЗАСААД ТУШААЧИХ” гэдэг үгэнд орсон есөн гийгүүлэгч нь заримдаа эгшигтэй, заримдаа гийгүүлэгч орвол эгшиггүй бичигддэг учир “Заримдаг гийгүүлэгч” гэж нэрлэжээ. Тодруулбал: А. Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол эгшиггүй бичигдэнэ. 7+9=Э-гүй
Жишээ нь: Амт, ханд, харагд, гэрэлт, авт…

Б. заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол эгшигтэй бичигдэнэ.
9+9=Э
Жишээ нь: Баримтат, гадаадад, бэхэж
Гажилт:
Заримдаг гийгүүлэгч “С, Х” гийгүүлэгчийн дараа “Т, Ч” эгшиггүй орно.
С.Х+Т.Ч=Э-гүй

Жишээ нь: тусч, түүхт, түүхч, эмхтгэл, цомхтгол, үсч, цовхч…
2.“Ж, Ч, Ш” гийгүүлэгчийн дараах эгшиг
А. Эр, эм аль ч үгийн дунд орсон “ж, ч, ш” гурван гийгүүлэгчийн ард балархай эгшиг бичих шаардлага гарвал зөвхөн “и” эгшиг бичнэ.
Үгийн дунд ж, ч, ш+и
Жишээ нь: аж+г=ажиг, (Э7Э), хаш+ж=хашиж (9+9=Э)…
3. Үйл үг бүтээх “-д, -т” дагавар болон өгөх оршихын тийн ялгалын “-д, -т” нөхцөлийг бичих
А. “С” үсгээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх “-т-” дагаврыг залгана.
Жишээ нь: мөс+т=мөст, утас+т=утаст, цус+т=цуст,
тос+т=тост…
Бусад тохиолдолд “-д” дагаврыг залгана.
Үйлдэгдэх хэвийн “-д, -т” нөхцөлийг үгэнд залгахдаа энэ дүрмийг баримтална.
Жишээ нь: авт, хүрт, олд, дийлд…
Б. Өгөх оршихын тийн ялгалын “-т” нөхцөлийг “Г” ба өмнөө эгшигтэй “С” гийгүүлэгчээр төгссөн үгэнд ( тогтворгүй Н-гүй) залгана. Жишээ нь: цэцэг+т=цэцэгт, хэлтэс+т=хэлтэст, засаг+т=засагт
“Р, В” -ээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан “-т” бичнэ. Жишээ нь: гарт, Цэдэвт…
5. Хамаатуулах “-Х” дагавар
Энэ дагаврыг эр, эм үгийн алинд ч зөөлний тэмдэг ба И-гүй бичнэ.
Жишээ нь: дараах, доторх, гадуурх…

Тэмдэг үсэгтэй холбоотой дүрмүүд
I. Зөөлний тэмдэг нь:
1. Зөөлрүүлэх үүрэгтэй. Эр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг хэлэгдвэл зохих байрнаас нь урагшлуулан хэлэхийн ялгаа нь:
Хол- холь, бар-барь, цог-цогь…
Гийгүүлэгчийг зөөлрүүлэхдээ:
А. Дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдэг (Ь)
Жишээ нь: бохь, тахь, тань, унь, хорь, хумь…
Б. Давхар гийгүүлэгчийн ард “И” бичнэ.
Жишээ нь: тамхи, болхи, борви, цорги, холхи…
2. Тусгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд “е” эгшиг залгахад өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдэг тавьж тусгаарлана.
Жишээ нь: бэлчье, хөрье, түрвье, хүсье…

Зөөлний тэмдэг “И” болох нь

Гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдэг дараах дөрвөн тохиолдолд “И” болж солигдоно. Үүнд:
1.Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн (аа, оо, уу, ий) залгавар залгахад зөөлний тэмдэг “И” болгож, урт эгшгийн нэгийг хасаж бичнэ.
Ь+аа, оо, уу, ий=И
Жишээ нь: соль+оод=солиод, хорь+ийг=хорийг,
харь+уул=хариул, тань+аад= таниад…
2.Зөөлний тэмдгийн дараа эгшигт долоон гийгүүлэгч орвол:
Ь+7=И
Жишээ нь: барь+в=барив, тохь+р=тохир…
3.Зөөлний тэмдгийн дараа тодосгон холбох “Х” нөхцөл орвол:
Ь+Х=И
Жишээ нь: хорь+х=хорих, зорь+х=зорих, тарь+х=тарих.
4.Зөөлрүүлсэн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн нөхцөл залгахад:
9Ь+9=И
Жишээ нь: цохь+ж=цохиж, захь+дал=захидал, тахь+сан=тахисан…

Зөөлний тэмдэг “И” болохгүй тохиолдол

Гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдэг нь дараах гурван тохиолдолд “И” болохгүй.
1.Зөөлний тэмдгээр төгссөн эр үгэнд “-я,-е” залгавал:
Ь+Я,Ё=Ь
Жишээ нь: харь+я=харья, цогь+ё=цогьё, барь+я=барья
2.Зөөлөрсөн эгшигт долоон гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол:
7Ь+9=Ь
Жишээ нь: соль+дог=сольдог, тарь+жээ=тарьжээ, захь+дал=захидал…
3.Хоёр үгээс бүтсэн үгийн зөөлний тэмдэг хэвээр байна.
ҮГ(Ь)+ҮГ=Ь
Жишээ нь: Больхүү, Дарьжав…
4.Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд “ГҮЙ” залгахад зөөлний тэмдэг хэвээр байна.
Жишээ нь: горьгүй, завьгүй, ботьгүй…

II. Хатуугийн тэмдэг зөвхөн тусгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд “-я, ё” залгахад өмнөх гийгүүлэгчээсээ салангид дуудагдахаар бол хатуугийн тэмдэг тавьж тусгаарлана.
Жишээ нь: таръ+я=таръя, тох+ё=тохъё, буц+я=буцъя…
Жич: Уламжлалт бичлэгээр хатуугийн тэмдэгтэй бичигдэж байсан үгс зөөлний тэмдэгтэй бичигдэнэ.
Жишээ нь: гавьяа, харьяа, сумьяа, томьёо, овьёос, завьяа…

Том үсгийн дүрэм

1.Өгүүлбэрийн эхний үсгийг ямагт томоор бичнэ.
2.Оноосон нэрийн эхний үсгийн томоор бичнэ.
3.Аливаа улс орон, олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бичсэн бол цөмийг том үсгээр бичнэ.
Жишээ нь: Монгол Улс, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Улсын Их Хурал…
Үүнээс бусад улсын төсвийн захиргаанд харьяалагдах албан газар, үйлдвэр, аймаг, сум, дүүрэг, соёл шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үгээр бичсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр бичнэ. Жишээ нь: Улаанбаатар хотын намын хороо, Говь хувьцаат компани…

4.Товчилсон нэрийг томоор бичнэ.
Жишээ нь: МУБИС, ХААИС, БГД, УИХ…
5.Ном зохиол, сонин сэтгүүл зэргийн нэрийг хашилтад том үсгээр бичнэ.
Жишээ нь: Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” зохиолоор уран сайхны кино хийжээ.
6.Эрхэмлэн хүндтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхлэн бичнэ. Жишээ нь: Эрхэмсэг хатагтай Танд шинэ оны мэнд хүргэе!

7.Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр бичнэ.
Жишээ нь: Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Ардчилсан хувьсгал…
8.Хоёр нэрээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар нь эгшгээр эхэлсэн бол хооронд нь холбоос тавьж, хоёр дахь үгийг томоор эхлэн бичнэ.
Жишээ нь: Цэнд-Аюуш, Өндөр-Улаан, Баян-Өлгий…

Үеийн тухай, үе шилжүүлэх дүрэм

Амьсгалын нэг түрэлтээр хэлэгдэх нэг буюу хэд хэдэн авиаг үе гэнэ. Үг нэг түрэлтээр хэлэгдэх эгшгийн тоогоор үе болно. Урт ба хос эгшиг нэг үе болно. Жишээ нь: са+наа+чил+сан, хө+дөл+мөр…

Үеийг үелэх

Үелэх заагт нэг гийгүүлэгч байвал II гийгүүлэгчийн өмнүүр, 3 гийгүүлэгч байвал III гийгүүлэгчийн өмнүүр, 4
гийгүүлэгч байвал IY гийгүүлэгчийн өмнүүр үелнэ.
Г о-лон, суу+дал…
Г-Г чад+вар, бүт+сэн…
ГГ-Г шилж+сэн, ард+чил…
ГГГ-Г төрөлхт+ний …

Гадаад үгийг зөв бичих нь

Монгол хэлэнд нэлээд эрт орсон одоо нийтэд гадаад үг гэдэг нь мэдэгдэхээ больсон үгийг монгол хэлний үсгийн дүрмийг баримтлан бичнэ. Жишээ нь: бууз, саван, шаазан…
Сүүлийн үеийн гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзан бичнэ. Жишээ нь: каталоги, лекц, мотоцикл…
Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм болон гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй.
Гадаад үгэнд эр эгшиг байвал эр үгийн, хэд хэдэн өөр эр эгшиг байвал аль өргөлттэй эгшиг нь зохицуулан залгавал зохино. Хэрэв эр эгшиг дээр өргөлт ноогдоогүй бол эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээ нь: Германы, корпорациас, доллараар
Гадаад үгэнд эр эгшиг байхгүй бол эм үгийн нөхцөл залгавал зохино.
Жишээ нь: шефийн, физикээр…
“К” үсгийг хэлний “Г” үсгийн дүрмээр бичнэ. “К” үсгээр төгссөн эр үгэнд “-ий” эгшиг залгах ба “К” үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Мөн Щ үсэг Ш үсэгтэй адил. Жишээ нь: Америкийн, Америкт…
“б, п, ф, в” үсгийг нэг төрлийн үсэг гэж адил үзнэ. Жишээ нь: Энэ ямар шкаф бэ?…
Оросын “У” үсгийг монгол хэлний “Ү” үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээ нь: курсийн, турникээ гэнэ.

Сэтгүүлч Цэдэвийн Тэгшбуян

7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419