Монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд авна
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ босго оноог 400 байхаар тогтоосон байгаа билээ. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан юм. Энэ жилийн тухайд монгол хэл, бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.
Босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах аж. Шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-ээс 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна. Тус шалгалтын дүн оноог 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор http://www.eec,mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 6-аас эхлэн тараах аж.