“Ид шидийг бүтээх 8 км, 400 м” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Бид бүгд өдөр тутмын амьдралдаа гэрээс ажил, ажлаас гэр гэсэн нэг л маршрутаар явж, Улаанбаатар хотын амьдралыг өөрсдийн хүрээллээр л төсөөлж байдаг. Гэтэл хотын төв цэгээс 8 км 400 метр явахад л бидний ирээдүйн нэг хэсэг болсон бяцхан үрс маань идэх хоол, өмсөх хувцас, тухтай орон байраар дутагдаж гачигдан саарал өдрүүдийг өнгөрөөж байна. Бид ийм л жижигхэн орон зайд зэрэгцэн орших атлаа бие биенийхээ зовлон гунигийг үл анзааран амьдардаг байх нь ...
“Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн, “Ид шидийн орон” төслийг санаачлагч Ч. Ганжавхлангийн “Ид шидийг бүтээх 8 км 400 метр” гэрэл зургийн үзэсгэлэн 2-р сарын 22-27-ны хооронд, 10:00-19:00 цагийн хооронд ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна.
Та бүхэн энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхонгоо хуримтлалын үйлчилгээг ашиглан уг төслийн хандивын дансанд өөрийн дансаа холбуулж, бидний ирээдүй болох бяцхан үрсийнхээ төлөөх үйл ажиллагаанд нэгдэх боломжтой.
ХААН Банкны хамт олон та бүхнийг хандивын аянд нэгдэн “Ид шидтэй ах эгч” болохыг уриалж байна.