Монголын биеэ үнэлэгчдийн тухай Их Британийн "Telegraph" сонин ингэж бичжээ
Их Британий The Telegraph сайтын сэтгүүлч Меган Дэвидсон Ладлигийн Монгол биеэ үнэлэгчдийн талаар бэлтгэсэн сурвалжлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Шөнө болох дөхөж байхад Сүхбаатарын талбайн хойно байрлах нэг бааранд 31 настай Минжүүралгаа үрэн дулаацуулна. Түүний хэлснээр эрчүүд түүнийг Централ таурын машин зогсоолоос худалдан авч ойролцоох зочид буудалд ордог гэнэ. Минжүүрийн баруун хацар дээрх жижиг сорви нүүрний будгийнх нь цаанаас харагдах бөгөөд тэрээр өөртэйгөө ижил ажил хийж байгаад хорвоог орхисон найзуудаа тоолон сууна. Түүнийг ханиалгахад цээж нь хүржигнэж байсан ч -20 градустай өвлийн шөнийг архины тусламжтайгаар давж гардаг гэнэ.
Монгол улсын хилийн бүсүүдэд биеэ үнэлэх, зуучлах асуудал газар авсан хэдий ч нийслэл Улаанбаатар хот биеэ үнэлэгчдийн төв гэгддэг байна. Гэвч хотын биеэ үнэлэгчид хүчирхийлэл, нийгмийн гадуурхалтад байнга өртдөг бөгөөд зарим нь хотоос гадуур илүү эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэнэ.
“Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь нэн ядуу бөгөөд мөнгө олохын тулд биеэ үнэлдэг” гэдгийг Төгс бүсгүйчүүд ТББ-ын ажилтан Эрдэнэсүрэн хэллээ.
Тус улсад биеэ үнэлэлт, хүний наймааг хуулиар хориглодог ч гудамж, караоке, саун, массажныгазарт биеэ үнэлэх асуудал явагдсаар байгаа юм.
НҮБ-ын 2014 оны судалгаагаар жилд 3000-5000 охид, эмэгтэйчүүд хил давуулан худалдаалах гэмт хэргийн золиос болсон байна. Харин Монголд өдгөө 19 мянган биеэ үнэлэгч байдаг гэдгийг НҮБ-ын хүүхдийн сангаас мэдээлжээ. Монгол улсын хүн ам гурван сая орчим бөгөөд эрэгтэй биеэ үнэлэгчид ч ажилладаг байна.
Тус улсад сүүлийн 10 жилд уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр биеэ үнэлэлт газар авах болжээ. Тухайлбал, говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг Рио Тинто зэрэг олон улсын уул уурхайн компаниуд биеэ үнэлэлтийн гол цэг болдог байна.
Энэ талаар Сорбонний угсаатан судлалын их сургуулийн профессор Гаелль Лаказе, “Улаанбаатарын биеэ үнэлэгчдэд гэр бүл, зуучлагчдын зүгээс дарамт их ирдэг бол уурхайд мөнгөнөөс өөр юунд ч санаа зовохгүй байж болдог” гэв.
Уурхайн том оврын ачааны машинууд биеэ үнэлэх цорын ганц тохиромжтой газар. Б.Энхтайвангэгч 31 настай эр Тавантолгойн уурхайд гурван жил хүнд даацын машины жолооч хийж байгаа нэгэн. Түүний хэлснээр машин дүүрэн эмэгтэйчүүд төв зам дээр ирдэг бөгөөд жолоочид үнээ тохиролцоод ачааны машиндаа дагуулж ордог байна. Мөн хилийн ойролцоо биеэ үнэлэгчдийн утасны дугаарын жагсаалт бүхий самбар байдаг гэнэ.
Монголын уул уурхайн салбар 2000 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд өдгөө ДНБ-ын 20 хувийг эзэлдэг байна. Уул уурхай хөгжихийн хэрээр иргэдийн Өмнөговь зэрэг уул уурхайн бүс нутгуудыг зорих шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэнэ.
Монголын нийт насанд хүрэгчдийн 0,03 хувь нь ДОХ-ын халдвартай бөгөөд 2017 оны судалгаанаас эдгээр иргэдийн 32 хувь нь л халдвар тээгч гэдгээ мэддэг байна.
ХДХВ/ДОХ-ын олон улсын нэгдсэн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал ЭамоннМурпигийн хэлснээр уурхайд гэр бүл, соёл, нийгмийн харилцаанаас хол байгаа хүмүүс эрсдэлтэй алхам хийдэг учир ДОХ-ын халдварын гол цэг болдог гэнэ. Тавантолгойгоос Хятадын хил хүртэлх нүүрс тээврийн зам нь биеэ үнэлэлтийн гол жим гэж болно.
Хилийн ойролцоо амьдардаг 32 настай Ука охиноо төрүүлснээс хойш 10 орчим жил биеэ үнэлэжбайгаа гэнэ. Түүний үйлчлүүлэгчид бэлэн мөнгөгүй үедээ төлбөрөө шатахуунаар хийдэг байна. Укагийн хэлснээр хотод ажиллах нь зуучлагч болон үйлчлүүлэгчийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байдаг бол Өмнөговьд биеэ үнэлэлт нээлттэй байдлаар явагддаг гэнэ. Иймээс хотоос 4, 5 эмэгтэй жолоочийн хамт ирж гэрээ бариад амьдардаг байна. Харин ганцаараа ирэх нь аюултай аж.
Ука цагт 80 мянга, өдөрт 200 мянган төгрөгийн орлого олдог бөгөөд мөнгөгүй үйлчлүүлэгчид цагт 40-100 литрийн шатахуунаар төлбөрөө төлдөг байна.
Улаанбаатарт биеэ үнэлэгчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг хөтөлбөр явуулдаг байгууллагууд байдаг бол Өмнөговьд байдаггүй бөгөөд бэлгэвчгүй хавьталд орох тохиолдол бий гэнэ.
Ука хотод саунд ажиллаж байхдаа цагдаа, үйлчлүүлэгч нарт зодуулж байсан бөгөөд үндсэрхэг үзэлтнүүд биеэ үнэлэгчдийн үсийг хусах зэргээр гадуурхдаг байна. Монголд биеэ үнэлэлт нь ичгүүртэй ажилд тооцогддог учир энэ төрлийн хүчирхийллийн талаар цагдаад мэдэгдэх нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлдөг гэнэ.
Укагийн хэлснээр хүмүүс биеэ үнэлэлтийн талаар нээлттэй ярьдаггүй учир эмэгтэйчүүд уг замыг сонгодог байна. Тэрээр наймдугаар ангидаа сургуулиа хаясан бөгөөд их сургуулийн дипломгүй учир ажил хийх боломж хомс байсан гэнэ. Гэрийнхэн нь түүнийг тогооч хийдэг гэж боддог бөгөөд Минжүүр ч гэр бүлийнхэндээ шөнийн цагаар бааранд ажилладаг гэж хэлжээ.
Улаанбаатар хотод Скандинав маягийн нэгэн байшин байдаг нь Шведийн хүний наймааны эсрэг Талита ТББ-ын хүний наймааны хохирогчдыг хамгаалах байр юм. Энд ердөө дөрвөн ортой бөгөөд үүний нэг нь 22 настай Г-ийнх. Тэрээр 2016 гэрээсээ зугтан төмөр замын буудлын ойролцоо саунд ажиллах болжээ. Энд тэр өөр дөрвөн охины хамт цагийн 40 мянга, хоёр цагийн 60 мянган төгрөгөөр биеэ үнэлдэг байсан гэнэ. Зочид буудлын эзэн эмэгтэй тэднийг хоол унд, хувцсаар хангадаг байсан ч мөнгө өгч байгаагүй аж. Улмаар тэрээр өөр саун руу зарагдсан ч зугтах гэж оролдоод баригдсанаас болж зодуулан хүчиндүүлсэн байна. Мөн тэрээр Хятад руузарагдсан бөгөөд нэг үйлчлүүлэгчийнхээ тусламжтайгаар тус улс дахь Элчин сайдын яаманд хүрч 2017 онд Талита ТББ-ын хорогдох байранд иржээ.
Талита ТББ-ын санаачлагч Б.Цэрэнчунтын хэлснээр Монголын засгийн газар хүний наймааны хохирогчдыг хамгаалах ажилд хөрөнгө оруулдаггүй гэнэ. 2017 онд л гэхэд биеэ үнэлэгчдэд тусалдаг Төгс Бүсгүйчүүд ТББ-ын долоон салбарт санхүүжилт өгөхөө больсон бөгөөд өдгөө гурван салбар л ажиллаж байгаа юм. Мөн эдгээр эмэгтэйчүүдэд зориулсан таван хорогдох байр байдаг ч дөрөв нь түр хугацааных гэнэ.
Үүнээс гадна хүний наймаачдад хуулийн хариуцлага тооцдоггүй бөгөөд тэднийг шүүхэд өгсөн тохиолдол эмэгтэйчүүд айсандаа худал мэдүүлэг өгөх, буцаж биеэ үнэлэх зэрэг асуудал гардаг байна. Г-ийн хэлснээр Монголд зуучлагчдаас зугтах хэцүү бөгөөд Хятад руу зарагдаагүй бол биеэ үнэлсэн хэвээр байх байсан гэнэ.
Эх сурвалж: udriintoim.mn, Telegraph