Өнөөдөртөө амьдарсан шиг амьдар!
Залуу өөрийгөө нас барсан гэдгийг мэдээд бурхан түүн рүү ойртон ирж явахыг харлаа. Бурхан гартаа нэгэн чемодан барьсан байв.
Бурхан: За хүү минь явах цаг боллоо.
Гайхаж балмагдсан залуу: Одоо юу? ийм хурдан уу? надад хийж дуусгах, төлөвлөсөн зүйл зөндөө байна ... гэж хариу хэлэхэд
Бурхан: Уучлаарай хүү минь явах цаг болсон байна гэв.
Гэтэл залуу таны гарт байгаа наад чемоданд юу байгаа юм бэ? хэмээн бурхнаас асуув.
Бурхан: Чиний юмнууд гэв
Залуу: Миний юмнууд аа? Миний мөнгө төгрөг, хувцас хунар, бусад эд зүйлс маань наад дотор чинь байгаа юм уу?
Бурхан хариу болгож: Тэдгээр зүйлс чинийх биш шүү дээ. Тэд чинь дэлхийнх гэв.
Залуу: Тэгвэл миний дурсамжууд юм уу? гэж лавлан асуув
Бурхан: Дурсамж гэдэг чинийх биш шүү дээ. Тэр чинь тухайн цаг хугацааных.
Залуу: Тэгвэл наад чемоданд чинь миний авъяас чадвар байгаа юм уу? гэж лавлан асуув
Бурхан: Үгүй ээ авъяас чадал гэдэг тухайн нөхцөл байдлынх байдаг.
Залуу: Тэгвэл миний гэр бүл, найз нөхөд байгаа юм уу? гэхэд
Бурхан: Үгүйдээ хүү минь. Тэд чинь амьдралын зам мөрт хамаардаг.
Залуу: Миний эхнэр хүү 2 минь?
Бурхан: Үгүйдээ тэд чиний сэтгэл зүрхэнд хамтдаа байдаг.
Залуу: Миний махан бие үү?
Бурхан: Үгүйдээ чиний махан бие тоос болон замхарах учиртай.
Залуу: Энэ чемоданд тэгвэл миний зүрх сэтгэл байгаа юу? гэхэд
Бурхан эелдэгээр Хүү минь тэр чинь минийх шүү дээ гэсэн хариу өглөө.
Айдаст автсан залуу бурхнаас чемоданыг авч амсрыг нээтэл юу ч байсангүй. Залуугийн нүднээс нулимс дуслан МИНИЙХ гэх зүйл юу ч байгаагүй юм гэж үү дээ? гэв.
Бурхан: Тийм дээ, хүү минь. Чиний амьдарч байсан хором бүхэн л чинийх байсан юм. Амьдрал гэдэг өөрөө хором мөч байдаг.
Тэр хором мөч бол ЧИНИЙХ л байдаг. Тийм л учраас өөртөө байгаа энэ хором мөчөөсөө амьдралын сайхныг мэдэр. Энэ сайхныг мэдрэхэд хэнийг ч, юуг ч чамд садаа болохыг бүү зөвшөөр.
Өнөөдөртөө амьдар ...
Амьдарсан шиг амьдар ...
Аз жаргалтай бай. Тэр л чухал ...
Чиний өөрийн болгох гэдэг зүйлс материаллаг, материаллаг бус аль ч байсан бүгд л чамтай мөнх байхгүй. Чи энэ ертөнцөөс тэднийг өөртөө аваад явахгүй.