О.Лхагвасүрэн: Монголдоо их зүйл сурсан учир гадаадад ажиллахад бардам байдаг

О.Лхагвасүрэн: Монголдоо их зүйл сурсан учир гадаадад ажиллахад бардам байдаг

Цацсан шагай шиг дэлхийд тархсан монголчууд амьдран суугаа орондоо Монгол хэмээх нэрийг өндөрт өргөж эцэг, эхээс заяасан алдрын өмнө хүндэтгэлтэйгээр дуудуулсаар яваа. Эх орныхоо нэрийг мандуулж байгаа тэдгээр төлөөллөөс энэ удаад балетын жүжигчин О.ЛХАГВАСҮРЭНГ ярилцлагын хоймортоо урилаа. Япон улсын “Асами Маки” балетын компанид гоцлоочоор ажиллаж буй тэрбээр XX зууны шилдэг балетын нэг А.Хачатуряны “Спартак”-ийн гол дүрийг бүтээхээр эх орондоо иржээ. Монгол Улсын консерваторийн тайзнаас алс холын арлын орны гоцлол балетчин болтлоо хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлсэн түүний ертөнцөөр хамтдаа аялцгаая.

 

Билгийн тооллоор цагалбараа эхлүүлдэг монголчуудын хувьд шинэ он гараад удаагүй байна. Энэ цагт та эх орондоо ирж, “Спартак” бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээхээр болжээ. Сонгодог олон бүтээлийн гол дүр бүтээсэн таныг “Спартак”-д анх удаа тоглох болсныг сонслоо. Хамтран тоглох уран бүтээлчидтэйгээ гар нийлж байна уу?

-Юуны түрүүнд эх нутагтаа ирэх сайхан байгааг хэлмээр байна. Өмнө нь арванхоёрдугаар сард Монголдоо ирж “Цөмөөхэй” балетад тоглосон. Сүүлийн үед завгүй явсаар эх орондоо ирэх хугацаа холджээ. Монголчууд маань үндэсний баяр Цагаан сараа нижгэр тэмдэглэдэг болж. Энэ үед ирж “Спартак” балетад анх удаа тоглох гэж байгаа нь миний хувьд бэлгэшээлтэй юм. Өнгөрсөн жил ирэхэд энэ балетыг хоёрдугаар сард тоглохоор театрын удирдлагуудтай ярилцаад буцсан. Ер нь Монгол Улсын ДБЭТ-ынхан гадаадад ажиллаж, амьдарч байгаа уран бүтээлчидтэйгээ хамтын ажиллагаагаа энэ жил идэвхжүүлэхээр болсон. Энэ ажлын эхлэлийг би тавьж байна. Ирснээсээ хойш театрынхаа бүжигчидтэй бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн. “Спартак”-ийг хоёрдугаар сарын 23,24- нд тоглоно. Би 24-ний өдөр тайзнаа гарах юм. Энэ балет нүсэр хөгжимтэй. Сурах, давтах, сэргээх зүйл надад нэлээн бий. “Спартак”-ийг УДБЭТ-ын уран бүтээлчид 1984 онд анх тайзнаа амилуулсан түүхтэй. Харин дэлхийд 1958 онд үзэгчдийн мэлмийд анх хүрсэн балет юм. 

 

-Аавынхаа мэргэжлийг өвлөсөн та хүүхэд байхаасаа УДБЭТ-т тавьсан бүтээлийг үзэж, алтан үеийн уран бүтээлчдийн тайзнаа хэрхэн дүүлэн нисэхийг харсан байх?

-Тийм ээ. Миний аав Монгол Улсын гавьяат жүжигчин С.Отгонням “Спартак”-ийн Крассын дүрд тоглодог  байсан. Тухайн үед аавын тоглолтыг үзэж байхдаа тогтоосон зүйл бий. Түүнийгээ санаж сэргээн өмнө нь “Спартак”-д тоглосон бүжигчдээс тодруулах зүйлээ асууж байна. Миний хүүхэд нас театр, цирк хоёрын хооронд өнгөрсөн. Манай ээж циркийн жүжигчин байсан. Аав, ээж хоёр гэртээ байх нь өдрийн од шиг ихэнхдээ гадаад, дотоодод тоглолтоор явчихдаг байлаа. Би УДБЭТ-т тавьсан бүтээлийг үзэхийн зэрэгцээ хүүхдийн дүр бүтээдэг. Тухайлбал, “Хунт нуур” балетын хатан ээж тайзан дээр гарч ирэхдээ том нөмрөгтэй гардаг учир хоёр хүүхдээр бариулдаг байсан. Зууны манлай балетын бүжигчин Ю.Оюун гуайн хүү Тамир бид хоёр нөмрөгийг нь барьдаг байв. Уг нь тэр үзэгдлийг дуустал тайзны ард зогсох ёстой. Нэг удаа ариун цэврийн өрөө ормоор санагдаад хаяад явсан. Хүүхэд л юм хойно тоглож яваад тайзан дээр гарахаа мартчихсан. Түүнээс болж аавдаа зэмлүүлж, цалийнгийнх нь хэдэн хувиар торгуулж байсан удаатай. Ээжтэй циркэд очихдоо ч амьтдыг нь торноос гаргаад дүрсгүйтдэг хүүхэд байсан. 

 

 

-Арлын орныг зорихоосоо өмнө та УДБЭТ-т ажиллаж байсан.Тухайн үеийн бүжгийн анги өнөөдрийн хамт олны талаарх бодлыг сонсъё. Тэдэнд аливаа зүйлийгтогтсон хугацаанд нь хийдэг япончуудаас суралцах зүйл байна уу?

-Театртаа ирэхэд хамт олны уур амьсгал халуун дулаан санагдлаа. Бүжигчид бэлтгэлээ чамбай хийдэг болсон байна. Театрынхан маань аливаа зүйлийг ном ёсоор нь хийж чаддаг хамт олон. Монгол, Японы балетчдын хувьд онцолж хэлэхээр ялгаа байхгүй. Магадгүй дэг журмын хувьд бэлтгэлээ цагтаа эхлүүлдэг болчихвол одоо байгаагаасаа илүү болох боломжтой юм шиг санагдлаа.

 

-Урлагийн хүн сурч мэдсэнээ тайлан тоглолтоороо үзэгчдээрээ дүгнүүлдэг. Хэрвээ уран бүтээлээ тайлагнахаар бол тоглолтдоо эх орондоо хийх байх гэж бодож байна?

-Японд намайг ажиллах болсноос хойш тоглолтыг минь үздэг үзэгчдэд нэлээд өөрчлөлт гарсан. Тиймээс юуны түрүүнд энэ цагийн үзэгчдэдээ өөрийгөө таниулах хэрэгтэй байх. Түүний дараа тоглолтоо хийвэл илүү зохимжтой гэж бодож байна. Зарим хүн гадаадад ажиллаж байгаа биднийг эх орноо хаяж явсан гэдэг байсан. Сүүлийн үед энэ байдал үгүй болжээ.

 

-Та Японд ажиллаж байгаа ч тэндхийн үзэгчид таныг “Монголын балетын жүжигчин” хэмээн харж, дүгнэж байгаа. Магадгүй хэн нэгэн тэгж хэлээгүй ч эх орныхоо нэрийг өндөр өргөхийн тулд үргэлж хариуцлагатай байхыг өөрөөсөө шаарддаг болов уу? 

-Миний нэрийг Японд катагана үсгээр бичдэг. Монгол нэр урт, хэлэхэд хэцүү учраас “монгол бүжигчин” гэдэг. Гадаадад тоглоход Монгол гэдэг нэр намайг байнга дагаж, чимж, хариуцлагатай байхыг шаарддаг. Би Японы компанид насаараа ажиллахгүй. Миний нэгэн адил Японы балетын компанид ажиллах бүжигчдэд саад тотгор бололгүй суурийг нь зөв тавихын тулд хичээж байгаа. “Асами Маки’’-д Монголоос Т.Дашцэрэн ах анх ажилласан. Дараа нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ажилласан түүхтэй. Эдгээр хүн “Монгол хүмүүс сайн, чадалтай, ажилч хичээнгүй. Найз нөхөдтэй, бусадтай илэн далангүй харилцаж чаддаг, нийтэч, дөлгөөн зан араншинтай” гэсэн сэтгэгдпийг япончуудад төрүүлж чадсан. Би ч гэсэн Японы балетын компанид 12 дахь жилдээ ажиллаж байна. Манай компанийнхан заримдаа намайг монгол гэдгийг мартаж, япон хүн мэтээр харилцдаг.

 

-“Усыг нь уувал ёсыг нь дагадаг”-ийн адил арлын ажилсаг ард түмнээс олон зүйлийг сурсан байх. Анх хилийн дээс алхахдаа 10 гаруй жил ажиллана хэмээн бодож байв уу?

-Их удахдаа л гурван жил болох байх гэж бодсон. Манай компани дэргэдээ балетын сургуультай, өөрсдийн бэлтгэсэн бүжигчнээ л ажилд авдаг байсан юм. Гаднын бүжигчинг авахдаа хамтран ажилладаг багш нарын санал болгосон хүмүүсээс авдаг байсан бол дөрвөн жилийн өмнөөс гадаадын уран бүтээлчийг сонгон шалгаруулалтаар авдаг болсон. Намайг энэ компанид Т.Дашцэрэн ах санал болгосон Японд аав, ээж шиг минь хоёр хун байдаг. Тэд балет болон фламинго бүжгийн сургуультай. Энэ хүмүүсийн дэмжлэгтэйгээр би “Асами Маки” компанийн балетчин болсон юм.

 

-Таны гэр бүлийн хүн балетын жүжигчин. Та хоёр нэг компанид харьяалагддаг уу?

-Тийм ээ. Бид нэг компанийн бүжигчин, эхнэр маань япон бүсгүй бий. Охин маань ирэх дөрөвдүгээр сард гурван ой хүрнэ. Өнгөрсөн жил охиноо Монголд анх удаа авчирсан. Сая намайг Монгол руу явна гэхэд дагаж уйлаад үлдсэн.

 

-Охинтойгоо монгоп хэлээрээ ярьдаг уу Хэр сайн ойлгодог вэ?

-Эхнэр маань монгол хэл сайн мэдэхгүй. Миний хувьд өдрийн дийлэнх цагийг ажилдаа зарцуулдаг учир охиндоо цаг гаргах талд дутагдалтай. Би үүнийгээ ажиглаад гэр бүлийнхэндээ аль болох цаг гаргах талд анхаарч байгаа. Охинтойгоо хааяа монголоороо ярьдаг. Багад нь заасан учир намайг “Аав аа” гэж дууддаг. Би ч гэсэн “Аавын охин” гэж монголоороо ярихаар дотно санагддаг. Монгол хэл дуудлага, авиа ихтэй. Энэ нь бидэнд гадаад хэл сурахад давуу тал болдог. Өөрөөр хэлбэл, гадаад хэлийг сурахад хялбар байдаг гэсэн үг.

 

-Та Орос, Францад модерн бүжгээр мэргэжил дээшлүүлсэн. Энэ нь танд давуу тал болдог байх?

-Тийм үе байдаг шүү. Би сонгодог гэлтгүй бүжгийн бүх төрөлд дуртай. Хичээллэж байгаагүй ч мэдэхгүй бүжгээ сурахыг хүсдэг. Гадаадад тоглолтод ороход модерн, неоклассик чиглэлээр бүжиглэдэг. Манай компани сонгодог бүжгээр дагнадаг байсан. Сүүлийн үед модерн, контемпорари, неокпассик чиглэлтэй тоглолт хийдэг болсон. Бүжигчид сонгодог бүжгээрээ дагнасан учир өөр төрөлд төдийлөн идэвхтэй биш. Миний хувьд Франц, Хорват улсад модерн чиглэлээр мэргэшсэн нь давуу тал болдог. Сонгодгоос өөр бүжиг тавихад голдуу би тоглодог. Энэ бүхэн УДБЭТ-аас олж авсан том туршлага юм. Балетын олон дүр бүтээж, сургуульдаа олон үндэстний бүжгийн элементийг багш нараараа заалгачихсан учраас тайзан дээр санаа зовох зүйл надад бага байдаг. Монголдоо сурсан зүйл их учир гадаадад ажиллахдаа бардам байдаг гэж хэлж болно.

 

-Монголд бүжгийн сургууль нээх үү. Хийх зүйлээ урьдаас төлөвлөдөг үү?

-Би хийх зүйлээ нэг их төлөвлөдөггүй байсан. Одооноос төлөвлөхгүй бол болохгүй юм гэж бодох боллоо. Монгол, Японд бүжгийн сургуультай болох нь миний мөрөөдөл. Сургуулийнхаа бүжигчдийг солилцож харилцан туршлага судлуулах сонирхолтой. Аав маань Монголд сургууль нээсэн ч одоогоор үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. 

 

-Ярилцлагын төгсгөлд Монгол Улсынхаа нэрийг олон орны тайзан дээр бахархалтайгаар дуудуулж яваа таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Мөн монгол олон бүжигчинг дэлхийн тайзан дээр гаргах гүүр нь болно гэдэгт итгэлтэй байна.

 -Баярлалаа. Монгол Улс сонгодог урлагаа дэмжээд өгвөл манайд сайн бүжигчин олон. Би ч гэсэн өөрийнхөө чадахаар хичээх болно.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419