Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км авто зам ашиглалтад орлоо
Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км авто зам ашиглалтад орлоо. Уг зам нь ашиглалтад орсноор Оюутолгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харих тав тухтай явах нөхцөл бололцоог бүрдүүлжээ.
Энэхүү бүтээн байгуулалтыг “Оюу толгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулсан бөгөөд Өмнөговь аймгаас 2018 оны “Шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар шалгарсан байна.
Зам тээвэр хөгжлийн яамны төлөөлөл өнгөрсөн арванхоёрдугаар сард Ханбогд-Оюутолгой чиглэлийн замын бүтээн байгуулалттай танилцаж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна хэмээн онцолжээ. Тус замыг Улсын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд хүлээн авсан юм.
Эх сурвалж: unuudur.mn