Монгол бичгээрээ харилцахад юу саад болов

Монгол бичгээрээ харилцахад юу саад болов

Бид босоо бичигтэй монгол хүмүүн. Бичиг, соёлоороо бусдаас онцгойрч, дэлхийд монгол бичгээ гайхуулах үүрэгтэй билээ. Гэвч өнөөдөр бодит байдал эсрэгээрээ байна. Орчин үед хүүхдүүд монгол бичиг гэж мэддэггүй, энэ хичээлд сонирхолгүй байгаа нь ажиглагддаг. Хичээлийн цаг нь ч бага тул монгол бичиг ямар чухал болохыг ойлгодоггүй. Гэвч бичиг, соёл гэдэг тухайн улсын оршин тогтнох гол дархлаа юм. Тиймээс үндэсний бичиг үсгээ хэрэглэж, хайрлаж, сурталчилах асуудал яригдсаар олон жилийн нүүр үзлээ.

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Цахим орчин хөгжихийн хэрээр энэ нь хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болж байгаа нь үнэн. Хэдхэн минутад мэдээллээ солилцож, нөгөө тивд байгаа хүнтэй нүүрээ хараад ярина гэдэг мэдээж том давуу тал. Яг энэ үед монгол бичгийн цахим орчин кодчиллын асуудал яригдаж байна. Өнөөдрийг хүртэл бид тогтсон нэг стандарттай монгол бичгийн аппликейшнгүй байгаа нь нэг ёсондоо эмгэнэл юм. Гэтэл хажуу хөрш Өвөрмонголд хаяг сурталчилгаа, хичээлийн хөтөлбөр, албан бичиг баримтаа босоо бичгээр бичдэг. Цахим мэдээллийн хэрэгсэл нь монгол бичгээр гээд бодоход бид ичих цаг иржээ. Үүнийг цэгцэлж, монгол хүн мөн л бол англи галигаар бичилгүй босоо бичгээрээ харилцдаг болоход юу саад болоод байна вэ.

 

Нэг стандартад оруулах нь чухал

Цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандартууд, фонтын ялгаатай байдал нь олон шалтгаан хүндрэл учруулдаг. Харин үүнийг нэг стандартад оруулж, журамлах шаардлагатай. Үүний тулд зориулсан хууль гаргаж, нэгтгэж чадвал амжилтад хүрнэ гэж Ардын багш Ш.Чоймаа ярьж байсан юм. Тэрээр “Анх 2000 онд баталсан монгол бичгийн стандартчилал, кодчилол хэрэглээнд нэвтэрснээс хойш үнэлэмж нь буураад байна. Тиймээс монгол бичгийн кодчиллыг шинээр бичиж, үндэстэн даяар нэг стандарт барьж хэвших хэрэгтэй. Би монгол бичгийн хичээлийг 30 гаруй жил заалаа. Энэ хугацаанд босоо бичиг ямар гайхалтай түүхтэй болоод улс үндэстэн оршин тогтноход гол үндэс нь гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг хичээж ирсэн. Монгол бичиг мөхөх учиргүй. Монгол бичгийг Юникод стандартад бүртгэхэд маргаантай зүйл олон бий. Өвөрмонголчууд дүрс үсгийг кодолдог бол монгол эрдэмтэд авиа үсгийг дүрс үсгийн зарчмаар кодолж болохгүй гэж үздэг. Монгол Улс монгол бичгийг нэгдсэн журмаар ингэж кодолж байна гэсэн нэг албан баримтыг Юникод байгууллагад өгөх ёстой юм” гэв. 2000 оноос олон хувилбартай явсан монгол бичгийн фонтуудын хэрэглэгчид нь тун цөөхөн ажээ.

 

“Монгол бичгээр харилцах иргэдийн тоо буурсаар байна”

Судалгаагаар 3000 хүний зөвхөн дөрвөн хувь нь л цахим орчинд монгол бичгээр харилцах оролдлого хийж үзсэн гэж хариулжээ. Харин 60 гаруй хувь нь монгол бичгийн тусгай фонт байдаг үгүйг мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Тэгвэл “Болорсофт” компани Юникод стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, ашиглахад бэлэн болгожээ. Энэ тухай дэд профессор Э.Мөнх-Учрал “Монгол бичгээр бичиж, харилцах иргэдийн тоо өдөр ирэх тусам буурсаар байна. Монгол бичиг устаж, үгүй болбол монгол соёл оршин тогтнох, эс тогтнох тухай ярилцах хэрэгтэй болно. Бид сүүлийн таван жил олон улсын Юникод стандарт буюу цахим орчинд буй олон улсын хэлийг боловсруулж, солилцоход чиглэсэн нэгдсэн стандартад монгол бичгийн фонтыг дэвшүүлэхээр, ажиллалаа. Туршилтууд ч амжилттай болсон. Хэрэв бидний ажлыг дэмжвэл цахим орчинд босоо бичгээр харилцах гүүр нээгдэнэ” гэсэн юм. Тус компаниас гаргасан шинэ фонт нь бичгийн эх үүсвэрийг тодорхойлдог “Х, Г” үсгийн орох дарааллыг сонгоход илүү хялбар болгосноороо онцлог юм байна. Өмнө нь байсан олон хувилбар сонгогчийг нэгтгэсэн учир ашиглахад илүү хялбар болсон гэж зохион бүтээгчид нь ярьж байсан юм. Ийнхүү олон жил ярьсан монгол бичгийн цахим хэрэглээний асуудлыг яаралтай олон улсын байгууллагуудад мэдүүлж, Юникод эрх авах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419