Нялцайсан гурил шиг нялх эрчүүд!
Өнөөдөр охиныхоо эцэг эхийн хуралд суугаад үнэхээр гайхшралд оров.
Ойрдоо наймхан настай охины маань ирээдүйн нөхөр ямар хүн байх бол гэж бодохоор их айдас хүйдэстэй байх болоод байна.
Эцэг эхийн хурлаар хүүхдүүдийнхээ хэрхэн хүмүүжиж байгаа талаар, энэ улиралд юу сурч мэдсэн тухай, эцэг эхчүүд бид хэрхэн хамтран ажиллах тухай сонсох бэлтгэлтэй очоод эцэг эхийн хурал уу, шүүх хурал уу гэж гайхшраад гарч ирлээ.
Эцэг эхийн хурлын 80 хувьд нь хүүтэй ээж нар хөвгүүдийнхээ хэрхэн гомдсон тухай ярьж бараг л тэнгэрлэг оршихуй шахуу юм болсоор хурал дууслаа.
Яасан бэ гэж үү?
Охидууд нь хөвгүүдээ тохойлдож, үсний гелийг нь шахаж, шүлэг уншиж байхад нь ард нь инээлдэж, дүрэмт хувцсыг нь нууж, хоч өгсөн л гэнэ. Энэ бүхнээс болоод хөвгүүд нь сэтгэл зүйн хямралд ороод зөвлөгөө авахаар хэмжээнд хүрсэн гэнэ. Гэртээ очоод уйлаад тайвшрахгүй байсан гэнэ. Тэгээд ээж нар нь тэдэнд цаашдаа охидоос “Хол яв” гэж захижээ.
Аймар байгаа биз дээ? Нээрээ л гелийг нь шахчихаар гутралгүй л яахав! Гелгүй яаж амьд явах билээ дээ? Тийм ээ...
Ээ бурхан минь. Би бүр бараг дагздаж аваад "Юундаа уйлсан юм бэ? Парис, Миланд очвол яах юм. Ингээд уйлаад сууж байх юм уу?” гээд зад загнаад хаячихмаар санагдав.
Охин маань заримдаа дон дон гээд ирэхэд нь " Чи өөрөө л эхлээ биз, айлын хүүхдүүдтэй эвтэй байж чадахгүй бол сургуульд сурахгүй, гэртээ байж бай" гээд тоодоггүй болохоор огт хов зөөж ирдэггүй. Хааяа харахаар үсний боолт нь тасарчихсан, дэвтэр номон дээр нь зураг зурчихсан л харагддаг. Тоодог ч үгүй!
Ер нь бие биедээ муухай үг хэлээгүй, нэгнийгээ бэртээж гэмтээгээгүй л бол ангийн хүүхдүүд хоорондоо тоглож л байдаг биз дээ? Нийгэмшиж байгаа нь тэр шүү дээ!
Бидний үед бараг л яаж хэвтэрт орчихоогүй юм гэлтэй хоорондоо үзэлцдэг байсан. Гэхдээ тэр үе өнгөрсөн. Гэлээ гэхдээ хүүхдүүдийн тоглоом шоглоомыг дэлхийгээр нэг дэвэргэж хүүгийнхээ нялх занг өөхшүүлэн, зөөж ирсэн хов бүрээр нь шүүх хурал хийж энэ аймар нийгэмд тийм шалчгар эр хүн бэлдэж байгаа тэр ээжүүд хамгийн харамсалтай!
Эх сурвалж: Фэйсбүүк