АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 5 дугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийж магадгүй байна гэж Японы “Sankei” сонин мэдээлжээ.
Д.Трампын айлчлалыг ирэх 5 дугаар сарын 25-28-нд зохион байгуулах боломжийг Японы Засгийн газар хэлэлцэж байгаа аж. Японд айлчлах үеэрээ Д.Трамп тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй яриа хэлэлцээ хийхийн сацуу Японы шинэ эзэн хаан болох Нарухитотой уулзах ёстой аж. Нарухитог ирэх 5 дугаар сарын 1-нд хаан ширээнд залах юм.
“Sankei” сонины мэдээлснээр, Япон болон АНУ-ын удирдагчид тогтсон ёсоор хамтдаа гольф тоглож, сумо үзэж сонирхох аж. Хамгийн сүүлд Д.Трамп Япон улсад 2017 оны 11 дүгээр сард айлчилсан юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг