1072 хувьцааны үнэ цэнэ ногдол ашиг төдийхнөөр хэмжигдэх үү?

1072 хувьцааны үнэ цэнэ ногдол ашиг төдийхнөөр хэмжигдэх үү?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байна. 2.5 сая иргэний тус бүрчлэн эзэмшиж байгаа 1072 хувьцааг амь оруулах чиглэлийг Засгийн газраас өгсний дагуу ногдол ашиг тараах ажил тооцоо, судалгааны ша­танд яваа юм. Олон нийтийн дунд ч “1072 хувьцааны ногдол ашгаа авмаар байна”, “Хувьцаагаа нээлттэй болгочихвол зармаар байна” гэсэн хандлага давамгайлж байна.

“Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвөөс хийсэн судал­гаагаар нийт иргэдийн 70 гаруй хувь нь дээрх сонирхлыг илэрхийлж байгаа аж. Тэгвэл бид 1072 хувьцааг бэлэн мөнгө гэж харахаас илүүтэйгээр хөрөнгийн зах зээлд тоглох ямар боломжууд болгон хувиргаж чадах вэ.

Ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд уналтад ороод байсан “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн хоёр гуравхан жилд зөв менежентээр ажиллаж өнгөр­сөн онд 40 сая дахь тонн нүүрсээ олборлож, цэвэр ашгийн хэмжээгээр “Эрдэнэт” үйлдвэртэй зэрэгцэн ирж санхүүгийн чадамж нь огцом дээшилж тогтворжсон гэдгээ зарласан. Одоо бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан зүтгэж төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр зэрэг дэд бүтцээ шийдвэрлэж чадвал эдийн засгийн үр ашиг нь одоогийнхоос 2-3 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулж байна.

Хувьцааныхаа 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргахаар зорьж буй тэд Монголын хөрөнгийн зах зээлийн 70 хувийг дангаар эзэлж, энэ салбарын хөгжлийг тодорхойлох бо­лоод байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хувьцааны үнэлгээ өн­дөр тогтох боломж бий гэж харж байгаа талаар компанийн удирдлагууд хэлж байсан. Тиймээс энэ компанийн хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг төдийхөн биш илүү том боломж нээлттэй байгааг олж харахыг уриалж байгаа юм.

“Монголчууд анх хөрөнгийн зах зээлд гарч байсан нь 1992 онд улсын үйлдвэрийн 485 компанийг хувьчилж иргэдэд, цэнхэр, ягаан тасалбар тарааж байлаа. 1.1 сая иргэнд олгосон боловч тухайн үед хангалттай мэдээлэл өгөөгүйгээс хувьцаа гэдгийн үнэ цэнэ, боломжийг ойлголтгүй, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэдгийг мэдэлгүй өнгөрсөн байдаг.  Иргэд мэдлэггүйгээс зах зээлийн шуурганд дампуурсан компаниудад хөрөнгө оруулсан, эсвэл жаазлаад авдар дээрээ тавьчихсан тохиолдол нийтлэг байв. Учир нь тэдэнд энэхүү эрхийн бичиг ийм учиртай юм шүү гэж хэн ч зааж өгөөгүй.

Монголчуудын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх анхны боломж нь тэр байлаа. Харин одоо хоёр дахь том боломж гарч ирж байна. Учир нь Эрдэнэс Тавантолгойн хувьцаанаас 2.5 сая хүн тус бүр 1072 хувьцааг эзэмшиж байна. Тиймээс бид хөрөнгийн зах зээл болон хувьцааны үнэ цэнийг ойлгуулахад гол анхаарал хандуулж байна ” гэж “Эрдэнэс Тавантолгой -1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогт ярилаа. Тэд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа юм билээ. “Хувьцаа нээлттэй болонгуут зармаар байна, ногдол ашиг гэж хэдэн төгрөг авах вэ” гэж асуудаг иргэд сургалтын дараа бодол, хандлага нь эрс өөрчлөгдөж байгааг ч тэрээр хэлэв. 

Зөвхөн иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны талаар мэдээлэл өгөх зорилготой мэдээллийн төвийг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулсан. Тухайн үед 600 мянган хүн хувьцааны дансаа нээлгэсэн байсан бол өнөөдөр 1.1 саяд хүрчээ. 1072 хувьцаа амь орж, хөдлөхөд юун түрүүнд хувьцааны данс нээлгэсэн байх ёстойг сануулж байгаа.

Компанийн 14.7 хувийг эзэмшиж байгаа иргэдэд ногдох ногдол ашгийг бүх хүнд хуваагаад үзэхэд баяжуулах хэмжээний их мөнгө ногдохгүй гэдэг нь урьдчилсан таамгуудаас тодорхой харагдаж байгаа. Тиймээс ногдол ашиг авна гэж хүлээхээс илүүтэй хувьцаагаа хадгалдаг, өсгөдөг, өв­лүүл­дэг, яваандаа банкны барьцаа, сур­галтын төлбөр, орон сууцны урьдчилгаанд тавьж болох үнэт зүйл болох боломжтой асар том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох, хөрөнгийн зах зээлийн жинхэнэ тоглогч болоход одооноос суралцах хэрэгтэй ажээ. 10 жилийн хугацаанд 200, 400, 500 дахин үнэлгээ нь өссөн “Сүү”, “Говь”, “АПУ” зэрэг топ индексэд байнга тэргүүлж явдаг үндэсний компаниудын жишээ бидэнд бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419