Талууд хэлэлцээрт бэлэн болж чадвал гуравдугаар сарын 1-нээр тогтоосон эцсийн хугацааг хойшлуулж болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Энэ нь дэлхийн гол хоёр эдийн засгийн хоорондох худалдааны дайныг эцэслэх найдвартайг харуулав. “Найдаж байгаачлан хэлэлцээр байгуулахад дөхөх л юм бол би дахиад түр хүлээж чадна.
Товч хэлбэл, тарифыг хойшлуулахаас дургүйцэх юм алга” хэмээн Трамп мягмар гарагт болсон кабинетын хуралдааны үеэр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Хятадын бараа бүтээгдэхүүнд АНУ нэмэлт тариф тогтоох эцсийн хугацаа болох гуравдугаар сарын 1-нээс өмнөх хэлэлцээрийн эцсийн шат энэ долоо хоногт эхэлсэн.
Хятадын 200 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүний татварыг хоёр дахин өсгөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч сүрдүүлсэн юм. Трампын мэдэгдэл нь дэлхийн эдийн засагт уршигтай худалдааны зөрчлийг арилгахын тулд Хятадын талд хэлэлцэн тохирох боломжтой хугацаа гаргаж өгөх хүсэлтэй байгаагийн нотолгоо боллоо.