Урлагт үнэнч амьдарсан стандарт бус сэтгэлгээтэй найруулагч

Урлагт үнэнч амьдарсан стандарт бус сэтгэлгээтэй найруулагч

Түүнийг “Монголын театрын Брехт” гэх нь ч бий. Дэлхийн жүжгийн урлагт хувьсгал хийсэн хүнтэй эгнэх сэтгэлгээтэн гэсэн утгыг энэ үнэлэлт илэрхийлнэ. Баярцагааны гэж овгоор нь дуудахаасаа илүү мэргэжлээр нь найруулагч Баатар гэхээр урлагийн ертөнцийнхөн андахгүй. Түүнийг амьд ахуйд сайхан хөөрөлдөх сөн гэж их хорхойсовч бэргэж явсаар уулзаж амжаагүйдээ харамсана. Нэгэнтээ Улсын драмын эрдмийн театрын захирал Цэрэнсамбуу ахтай хөөрөлдөхөөр очоод байхад утсаар ярьж байснаа гэнэт “Баатар найруулагч хэцүүдчихжээ” гэж ум хумгүй гарч, ардын жүжигчин Н.Сувдыг дагуулан эмнэлэг рүү зугтах мэт одсон сон.

Монголын тайз, дэлгэцийн урлагт жинхэнэ хувьсгал хийсэн тэр их сэтгэгчийг хийж бүтээх идэрхэн насандаа тэнгэрт одохын чинээ хэн санах билээ дээ. Тэр эдүгээ эсэн мэнд сэн бол энэ сарын 29-нд жаран насны босго алхах байв. Хорвоод мэндэлсэн өдрийг нь “Баатар найруулагч сан”, УДЭТ-тай хамтран “Урлагт үнэн амьдар” хэмээх хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Эрдмийн театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу “Театрыг ариун сүм гэж үзвэл эл сүмийн тэргүүн хамбатнууд нь найруулагчид юм.

Монголын театрын урлаг ер шахам жил хөгжихдөө Д.Намдаг, Э.Оюун, Л.Ванган, Гэндэн, Галсанжав, Хо.Нацагдорж, Б.Мөнхдорж, Доржсамбуу нарын их хамбуудын удирдлага дор өдий зэрэгтэй болжээ. Энэ үдэш та биднийг Баатар найруулагч уулзуулж байна. Театрын хамт олон нь Баатар найруулагчаа дурсаж байна. Бас Баатар найруулагчаараа дутаж байна” гэж нэрт найруулагчийн ээж, эдүгээ ная гаруй настай Дулмаа гуайд цэцэг гардуулснаар хүндэтгэлийн ёслолыг нээв.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баярцагааны Баатар 1959 онд Улаанбаатар хотод төрсөн айлын ууган хүү ажээ. Тэр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1979 онд Украйн улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгсөж ирэн 1985-1999 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монголын үндэсний телевизийн программын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар иржээ. Баатар найруулагчийг стандарт бус сэтгэлгээтэй хэмээдэг нь тайзнаа түүний тавьсан сонгодог болон үндэсний жүжгүүдэд нийгэм цаг үеэ гэсэн уран бүтээлчийн эмзэглэл, ертөнцийг үзэх үзэл нэвт шингэсэн байдагтай холбоотой.

Б.Баатар театрын тайзнаа В.Ёжовын “Гургалдайн дуут шөнө”, Э.Оюуны “Гарваа”, А.Дударевын “Босго”, “Цэргүүд”, Ш.Гүрбазарын “Сэрүүн зүүд”, Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно”, Б.Лхагвасүрэн “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, Д.Урианхайн “Хүн бүгд би”, “Харанхуйд юу ч харагдахгүй 2-1=0”, Д.Мэндсайхан “Ээж ээ”, “Мануухай”, “Худалч эгч”, Ц.Хулангийн “Монгол ардын суут”, А.П.Чеховын “Цахлай”, В.Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесын “Кихот ноён”, Лев Толстойн “Адууны түүх” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд, “Маш нууц”, “Бид ингэж ялав”, “Рин авгай ба аюул”, “Шөнийн сүүдэр” зэрэг 20 гаруй радио жүжиг, “Хүннү”, “Шагай” зэрэг теле жүжиг, “Икар”, “Соёо”, “Хүйтэн цуст”, “19”, “Тэнгэрийн андгай” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ ард түмэн үзэгч олны мэлмийг баясгаж, сонорыг мялааж ирсэн авьяас төгөлдөр уран бүтээлч байсан юм. Түүний найруулсан Мигель Сервантасын “Кихот ноён” жүжгийн хэсгээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар нар толилуулав.

Оюутан ахуйдаа нэгэн өрөөнд амьдарсан соёлын тэргүүний ажилтан, найруулагч Н.Болд “Дөрөв, тавдугаар жаахан пеонерүүд байхдаа нам засгийн илэрхийлэлтийг Төрийн ордны индрээс уншиж байсан тэр мөч саяхан мэт санагдана. Киевийн Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид таван жил хамт сурч, оюутны байранд шарсан төмсөө хувааж идэж байсан минь ч саяхан мэт бодогдоно. Драмын театрт Баатартайгаа дөрвөн жил хамт ажилласан минь ч саяхан л мэт байна. С.Жаргалсайханы “Тэмүжин” жүжгийг хамт найруулж явлаа. Л.Толстойн “Адууны түүх” жүжгийг тавихад түшмэлийн эрх мэдлээ ашиглаж санхүүг нь зуун хувь хийж чадсандаа баяртай байна. Би зүгээр ч нэг “Цаг хугацаа салхи мэт хийсэн оддог оо” гэж яриагүй.

Монголын эртний яруу найрагт “Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч цоолно. Нэгэнт өнгөрсөн андаа санахад хүрэл зүрх ч хайлна” гэж гайхалтай сайхан хэлсэн байдаг. Өнөөдөр бидний зүрх хайлж байна. Яагаад гэвэл Баатарыгаа дурсан санаж байна. Хүний амьдралд дурсамж шиг сайхан юм үлддэггүй юм байна. Би юу хэлэх сэн билээ, Баатар минь чамд төрсөн өдрийн мэнд хүргэе” гэхэд уяхан үзэгчдийн нүдэнд уярлын сувд гялалзан байв. Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү “Намайг хоёр мянгаад оны эхээр дуудан “Хөөе, өндөр өө, чам шиг ийм анатомийн гажиг-дээрэмчин манай театрт хэрэгтэй байна” гэснээр “Кармен” жүжгийн гол дүрд тоглосон. Хамгийн сүүлчийн жүжигт нь ч тоглосон. Найруулагч аа, анатомийн гажиг нь байна аа. Та нэр шигээ миний Баатар, үхэн үхтэл минь миний зүг чиг байх болно” гэж тэнгэрт буй найруулагчийнхаа хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлж явсан алтан тайзан дээр нь баглаа цэцэг өргөлөө.

Нэрт найруулагч Б.Баатарын шавь нар

Баатар найруулагчийг жүжигчдийг төрүүлдэг гэж уран бүтээлч шавь нар нь ихэд сүслэн дээдэлдэг аж. Дурсамжийн завсарт түүний найруулсан “Ану хатан”, “Ээж ээ” жүжгүүдийн хэсгээс соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал, ардын жүжигчин С.Сарантуяа нар амилуулав. Дэлхийн урлаг соёлын академийн байнгын хорооны гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Урианхай их андынхаа тухай “Баатар надад хааяа гайхшрах сэтгэл төрүүлдэг байсан. Баатар их муухай ааштай ш дээ, та нар мэдэж байгаа байх. Уран бүтээлчдээ их хатуу. Монголчууд ааш муутай хүнд дургүй шүү дээ. Муу хэлдэг. Тэгэхэд Баатарт улсууд их сайн байгаад байдагт би гайхна. Зохиолчид, театрын урлагийнхан түүнийг хайрлаад байдаг. Яагаад хайрлаад байдаг юм бол доо гээд бодоод үзэхээр худлаа хэлдэггүй байсан. Дандаа үнэн юм яриад байсан учраас хайрлаад байсан юм бол уу даа гэсэн шалтгааныг би сүүлд бодож олоод байгаа юм.

Надтай анх уулзаад “Хоёулаа хэдэн жил хамтарч ажиллая. Зарчмаа тохироё” гэсэн. Би зарчим марчим гэж юу байдаг юм бол доо гэж гайхлаа. “Би тодорхой хэлье, та бид хоёр их урлагаар нөхөрлөнө шүү. Их урлагт алдаа байж болно. Их урлаг тушенка байж болохгүй шүү” гэсэн. Ийм зарчмаар өвгөн, залуу хоёр хүн нөхөрлөсөн. Хамтарч хэдэн жүжиг тавьсан. Энэ жүжгүүд их аюултай мөнгө олдоггүй шүү дээ. Баатар намайг заримдаа “Хулгайч” гэнэ, “дурак аа” гэнэ л дээ. Их дотносч байгаа нь тэр л дээ. “Таны жүжгүүд надад сэтгэлгээний их орон зай хайрладаг. Амархан бичигдсэн жүжгүүд уран бүтээлчийн жаргал эдлүүлдэггүй юм аа, дурак аа. Жүжиг тайзан дээр тавьдаг, уншдаг гэж хоёр янз байдаг. Их урлаг тушёнка биш” гэж надад хэлдэг байсан. Баатарын Монголын театрын урлагт үлдээсэн мөр мөнх орших болтугай” гэж дурссан юм.

Стандарт бус сэтгэлгээтэй билэг танхай найруулагч Б.Баатар агсны найруулсан “Эхнэрээ зээлээч”, “Амьгүй албат”, “Эдит Пиаф”, “Атга нөж”, “Монгол ардын суут”, “Цахлай”, “Эзоп”, “Адууны түүх” жүжгийн хэсгүүдэд ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, төрийн соёрхолт Д.Сосорбарам, соёлын тэргүүний ажилтан Дорждагва, С.Болд-Эрдэнэ, Ж.Пүрэвдорж болон УДЭТ-ын үе үеийн жүжигчид тоглолоо. “Цахлай” жүжигт тоглосон ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Уранчимэг, жүжигчин Ц.Баясгалан нарын эмэгтэй жүжигчид үг хэлэх бүртээ нулимс унагаж, хоолой зангируулж байсан нь найруулагчаа хайрласан сэтгэлийнх нь илрэл байсан бол уу.

“Баатар найруулагч сан”-гийн тэргүүн, найруулагч Баатарын хүү, аавынхаа мэргэжлийг өвлөхөөр суралцаж буй Энхжинг “Аав минь цөөхөн хэд наслахдаа тамга атгасан юм шиг гайхамшигтай бардам амьдарсан” гэж нулимс унагахад тайзнаа гарч ирсэн уран бүтээлчид бүгд мэгшин уйлцгааж байсан нь Монголын тайз дэлгэцийн ямархан их авьяас билэгт хүмүүнээ алдсаны гашуудал, түүний их оюуны өмнө мэхийсэн баярыг хослуулсан мэлмэрээ байв. “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Д.Сосорбарам Зүчи хүүгээ алдсан их хаан мэт царай нь барайн зангиран байсан нь их андаа хэчнээн их үгүйлэн санагалзсаны илрэл байлаа. Тэрэн шиг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бусдын нүднээс далд яаж шаналан гунихыг гадарлаж болохоор байсан.

Баярцагааны Баатар найруулагч театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн муза” наадмын шилдэг найруулагчийн шагналыг таван удаа хүртэж БСШУЯ-ны “Мөнгөн мод-2014” оны шилдэг уран бүтээлч, 1996 онд “Хүннү” бүтээлээр “Гоо марал” шагнал, 1989 онд “Сэрүүн зүүд” жүжгээрээ Драмын шилдэг найруулагч, 2014 онд “Би Эдит Пиаф байна” нэг хүний жүжгээр Косова улсад зохион байгуулагдсан моно жүжгийн фестивалиас Гран-При шагнал, Япон улсад 1992 онд зохиогдсон Олон улсын радио жүжгийн наадмын Гран-При шагналыг тус тус хүртсэн агуу уран бүтээлч байлаа. Түүний цээж баримлыг хүндэтгэл ёслолын үеэр гаргасан үзэсгэлэнгийн үеэр үзэгч олонд толилуулсан юм.

Эх сурвалж: dnn.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419