Төр энэ үйлийг үлгэрлэн завхруулахаа больё!
Энэ "Ажлын золголт" гэдэг зүйл сүүлийн үед газар авч утгаа алдаж байна. Үүнд хамгийн буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа газар нь Төрийн институц-тѳрийн байгууллагууд. Зарим нь "Их золголт" гэж нэрлээд хавтгайруулж байна. Бүр цэцэрлэгээс эхлээд сургууль дээр хүртэл багштайгаа золгоно гээд мөнгө барьсан багачууд.
Ах дүү амраг саднаараа цуглараад ахмад настнаа хүндлэн золгож, айл хотлоороо шинэлдэг, гэр бүл, садан төрлийн баярыг албан байгууллагын хаалгаар оруулах ёсгүй. Олон хоногийн амралт нэртэй сул хий эргэлтийн дараа ажил дээрээ "Амар байна уу?" гэж гар зѳрүүлээд л болох байлтай. Гэтэл амарч, амарч ирчихээд ажлын ѳдрѳѳр албан ѳрѳѳндѳѳ ширээ засан ууж идэж, төсөв хүртэл баталж бѳѳн компанит ажил зохион байгуулж байх юм. Одоо бүр ажлын золголт дээрээ юу өмсөх үү гэж баян ганганаараа уралддаг "Завхарсан" үзэгдэл болсон байна. Хийсэн ажил байхгүй, бѳѳн бѳѳнѳѳрѳѳ гарч айл амьтан хэсэн архидаж, залгуулаад орон нутаг, аймаг сумдын золголт хийнэ гэнэ. Энэ завхарлыг одоо зогсоо!
Ядуу улсын ядуу оюунтай иргэд одоо ажлаа хийцгээ!!!
Эх сурвалж: DMNN