Шазруун…

Шазруун…

Өдгөө хуучраагүй байгаа сар шинийн баярын өмнөхөн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт зарим нэг сэлгээ хийгдэв.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болон дэвшиж, оронд нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ очлоо.

Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон нь УИХ-д анх сонгогдсон гишүүдээс хоёр дахь нь болж таарч байгаа юм. Өмнө нь Ж.Мөнхбат анх удаа сонгогдоод сонгуулийн үеэр МАН-ын генсек байсны хувьд ЗГХЭГ-ын даргын суудалд сууж байв.

Мөн тэрээр наяад оны залуусаас сайд болсон анхны хүн болов.

Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан гээд намынх ах нар чөлөөндөө гарах болоогүй, У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нарын ах нар нь одоо л албан тушаалын бараа сэлтийг харж эхэлж байгаа үед 1980-аад онд төрсөн, анх удаа УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдоно гэдэг өөрийнх нь хувьд амжилт л даа.

Дөчин нас ч хүрээгүй энэ залуугийн улс төрийн замнал богинохон.

Хэнтий аймгийн Батноров сум, Бэрхийн уурхайд төрсөн энэ залуу 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуулийг Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуульд боловсрол судлалын магистр зэрэг хамгаалж, 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.Улмаар 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистрийн зэрэг хамгаалжээ.

Л.Оюун-Эрдэнэ 2001 онд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх хотын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал, 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ХЭГ-ын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019 оноос ЗГХЭГ-ын даргын албыг хаших болсон. Мөн 2010-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Эндээс харвал Л.Оюун-Эрдэнэ ердөө л 11 жилийн улс төрийн намтартай хүн юм.

Тиймээс түүнийг энэ “амжилт”-д ямар замаар яаж хүрэв гэдгийг бодох ёстой.

2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт авч, 65 суудалтай болсон. Л.Оюун-Эрдэнэ бол тэр 65-ын нэг.

Өмнөх дөрвөн жилд нь сөрөг хүчин байж, АН-д дарагдаж явсан МАН гэнэтхэн УИХ-д олуулаа болж Монголын улс төрийн эрх мэдэл, албан тушаалыг эзэлсэн.

Удалгүй хоорондоо хагаралдаж, тэр нь явсаар өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм.

Харин ингэж эв эвдрэлцэж, засаг төрийг хуваалдан “байлдсан” зурвас үеийн “од” нь энэ залуу болсон хэрэг.

Л.Оюун-Эрдэнэ 2016 оны сонгуульд намаа ялалтад хүргэсэн М.Энхболдтой “заамдалцаж”, улмаар сар шинийн өмнөхөн суудлаас нь унагасан юм.

Яг үнэндээ М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ хоёрын туршлага, түүх сэлтийг жинлээд үзвэл нэг нь дэндүү хүнддэж, нөгөө нь хэтэрхий хөнгөднө.

Гэвчиг яг одоогоор хөнгөн нь хүндээ буулгаад авчихав.

Сануулбал, Л.Оюун-Эрдэнэ 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхны чуулган дээр л М.Энхболд руу дайрч эхэлсэн байдаг. М.Энхболдыг УИХ-ын дарга болохоор санал хурааж байхад эсэргүүцэж кнопдож байв.

Ингэж явсаар жил гаруйн дараа 2018 оны хавар УИХ-ын дарга асан М.Энхболдын байлцсан гэж “60 тэрбум”-ын бичлэгийн асуудлыг сөхөж, уг үйл явдлаар Нийтийн сонсголыг хийх саналыг өргөн барьж байв. 2018 оны баяр наадмын өмнөх өдөр УИХ-ын ээлжит бус чуулган зарлахыг шаардсан 25 гишүүний гарын үсгийг өөрийн бланк дээр зуруулж УИХ-д өргөн барьсан. М.Энхболдыг огцрохгүй бол чуулганд суухгүй гэж бойкот хийж үзэв.

Ийн баяр наадмын дараа, найр хуримын долоо, найм, есдүгээр саруудад “60 тэрбум”-ын асуудлаар АТГ, ТЕГ-т хандаж, энэ хэргийг дахин шалгуулж эхэлсэн.

Улмаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах саналыг өргөн барьж, зүтгэсээр сар шинийн баярын өмнөхөн буюу одоогоос 14 хоногийн өмнө санасандаа хүрсэн.

Энэ үед өнгөрсөн зунаас хойш ганцаараа байсан Л.Оюун-Эрдэнэтэй хамт албан бланк дээр гарын үсэг зурсан 40 гишүүн чуулганыг бойкотлож, М.Энхболдын эсрэг хамтдаа тэмцдэг дөрвөн гишүүн нэгдсэн байдаг. Бас Сүхбаатарын талбайд хоёр ч удаа олон нийтийг хамарсан томоохон жагсаал зохион байгуулсан.

Л.Оюун-Эрдэнэ ингэж улайран зүтгэснийхээ шалтгааныг “…Монголын төрийг МАНАН-гаас цэвэрлэж байна” хэмээн тайлбарладаг. Түүнийхээр УИХ-ын дарга асан

М.Энхболд бол МАНАН-гийн томоохон төлөөлөл гэсэн.

2016 онд анх удаа УИХ-д сонгогдоод өнөөдөр ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнийн түүх ердөө л энэ.

Гэхдээ М.Энхболдыг ингэтлээ зууж, түүн рүү улайран дайрах бас нэгэн шалтгаан байдгийг улс төрийн хүрээнийхэн, ялангуяа МАН-ынхан яриад байгаа.

Тэр нь “…НАМЗХ-ны ерөнхийлөгч байхдаа АНУ-д сурахаар явсан хойгуур нь МАН-ын дарга М.Энхболд тус холбооны удирдлагыг Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр хоёрт шилжүүлэх ажлыг зохион байгуулсан” гэж НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ үздэг аж.

Тиймээс өс санаж, түүнийхээ хорслыг тайлахаар УИХ-ын гишүүн болсон өдрөөсөө эхлэн М.Энхболд руу дайрч, эцэст нь УИХ-ын дарга, МАН-ын дарга гэсэн өндөр дээд албан тушаалуудаас нь салгасан гэх юм билээ.

Ер нь бол энэ утгаараа ч, өнгөрсөн хоёр жилийнх нь үйл хөдөлгөөнийг харсан ч Л.Оюун-Эрдэнэ бол тунчиг шазруун юм.

Эдгээр мэдээлэл, дүгнэлтийг одоохондоо үнэлэх шаардлагагүй.

Яадаг ч байсан Л.Оюун-Эрдэнэ дээр дурдсанчлан тун богино хугацаанд явсаар ЗГХЭГ-ын дарга болж чадлаа. Өөрөөр хэлбэл, албан тушаалтантай тэмцэлдэж явсан сул гишүүн өөрөө эрх мэдлэл, албан тушаалд очлоо.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ “гудамж”-наас тэмцэж байсан шигээ, ярьж байснаараа МАНАН-г устгаж, Монголыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлж чадах уу гэдэг асуулт одоо зүй ёсоор тавигдана.

Мэдээж хэрэг, үүнийг цаг хугацаа харуулна. Магадгүй, өнгөрсөн хугацаанд хэлсэн ярьсан нь худал болж таарвал төрийн энэ өндөр албан тушаалаас түүн шигээ хурдан бууж, улс төрийн арван хэдэн жилийн түүхэндээ цэг тавих нь тодорхой.

Харин амаа ажил болгож, М.Энхболдыг түлхсэн шигээ шазруун хэвээрээ ажиллавал Л.Оюун-Эрдэнэд итгэж болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419