Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо хоёрдугаар сарын 8-12-нд пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн Э.Содномпилжээ дөрөв дэх удаагаа дэлхийн аваргын цом хүртлээ.
Тэмцээний сүүлийн өдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар ийнхүү аваргын алтан медалийн эзэн болов. Э.Содномпилжээгийн араас Киргиз, Иракын тамирчид орсон бөгөөд тэд 203, 206 кг-ыг өргөсөн байна.
Тэрбээр Дэлхийн цомын гурав дахь алтан медалийг өнгөрсөн 2018 онд энэ жинд 220 кг-ыг өргөж түрүүлсэн юм. Түүний жинд энэ удаа АНЭУ, Турк, Ирак, Гүрж, Бразил, Монгол зэрэг 10 орны тамирчид хүчээ сорин өрсөлдсөн юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг