Өнгөрсөн сард Венесуэлийн инфляцийн түвшин 2.7 сая орчим хувьд хүрсэн тухай тус улсын Үндэсний ассамблейгээс мэдээлэв.
Энэхүү өсөлт нь Венесуэлд хоол хүнс болон эм тарианы хомсдол нүүрлэж, улс төрийн хүчний маргаан өрнөх болсонтой холбоотой байна. Түүнчлэн АНУ-аас тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан хийгээд Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргаа Өрнөдийн орнуудаас хүмүүнлэгийн тусламж хүлээн авахыг татгалзаж буй нь мөн ихээхэн нөлөө үзүүлжээ.
Ажиглагчдын үзэж буйгаар, инфляцийн түвшин өсөх нь илүү олон хүн улс орноо орхин явах шалтгаан болох бөгөөд тэдгээр хүмүүсийн тоо энэ оны эцэс гэхэд 5 саяд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
"2019 оны эцсээр тус улсын инфляцийн түвшин 10 сая хувьд хүрч магадгүй" гэж Олон улсын валютын сангаас мэдээлсэн байна.