Зарим нэг нь үхэх мөрөөрөө үх
Чадахгүй хэвтэж битгий нялх нойтон хүүхэд дагуулж хөдөө замд хурд хэтрүүлээд бай. Чи өөрийгөө мундаг жолооч гэж эндүүрч байгаа. Тийм ээ, чи. Чи бол хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа эцэг эх хоёрынхоо насаараа дагасан хэдэн малынх нь үс, хялгасаар хуучин төмрийн сэг авч унасан, түүндээ эрдсэн, онгироо хөөргөн орк нөхөр. Чи машинтай болоод хөдөөнөөс явсан, хотынх болсон.
Гэхдээ хөдөө чамаас яваагүй байна, найз аа. Хоёр машины урд гарлаа гээд юу ч хожихгүй. Чамайг замын хажууд идсэн бууз, гударсан архиа асгаад зогсож байх хооронд урд нь гарсан хоёр машин чинь 20 болоод хажуугаар чинь өнгөрнө. Битгий яар, битгий хөөр, хүлээцтэй бай. Чи цагдааг хуурч чадна, гэхдээ үхлийг хуурч чадахгүй. Юм үзсэн, жаахан уужуу дотортой, ухаантай эр хүн хэзээ ч хайртай хүмүүсээ чихэж суулгачихаад хөдөө очиж хэдэн бууз идэхийн төлөө яарч адган давхидаггүй юм. Дахиад хэлэхэд үхэх мөрөөрөө, ганцаараа үх.
Жич: Хот, хөдөө гэж ялгаварлаагүй болно. Би өөрөө хөдөөнийх. Гэхдээ юманд хүлээцтэй хандах гэж хичээдэг, миний эрх бусдын эрхээр хязгаарлагддагийг ойлгох гэж оролддог хөдөөний хүн. Дээр бичсэн зүйл хотод төрж өссөн "хөдөө" гаруудад ч хамаатай шүү.