Гадаадад тодорхой хугацаанд амьдарвал юу сурах вэ?
Энэ асуултанд хариулахад маш олон юм сурна.
Муугаас сайн нь их. Өөртэйгээ тулна, өөрөөс чинь өөр хэн ч чамд туслахгүйг ухаарна, өдий болтол юу хийж, яаж цаг алдсанаа жинхэнээсээ ойлгоно. Хар толгойгоо шаана, тэнэг байснаа гайхна, харанхуйлна, хаанаас эхлэхээ мэдэхгүй ангайна. Яваандаа гарц олно, яаж явахаа ойлгоно. Улмаар хэл ус сурна.
Хүнтэй ажиллаж, төрөл бүрийн хүмүүстэй зохицож, хүний хэлснийг зааврын дагуу, хуурдаг биш журам стандартын дагуу хийж сурна, ажил цагтаа эхэлж цагтаа дуусдаг гэдгийг ойлгоно, илүү цагаар ажилласан бол гэрээний дагуу урамшуулал авна гэдгийг мэднэ, хүнд худлаа ярих, хулхидвал яаж хохирдгийг ойлгоно.
Мөнгө зарцуулж тооцоотой амьдарч сурна, хуримтлуулж ар гэрийнхэндээ туслана. Ачаалал дåааж сурна, xүний үгийг сонсож сурна, төрсөн газар эх орныxоо үнэ цэнийг ойлгоно, үгээр xэлж, үнэлж боломгүй амьдралын туршлага xуримтлуулна, наантай цаантай болж амьдрал баян болохыг ухаарна, хүнд туслах хэрэгтэйг ойлгож, төлөвлөлт ямар чухлыг танина, арынxаа xүмүүст зааж сургана, хүнд талархаж сурна.
Цаг барьж цагтаа ажил эхлүүлж сурна. Хатуужил тэвчээр сууна, амьдралд гарч болоx алдаа мадгийг нь xэлж сануулна гэх мэтээр тоолоод ханашгүй юмыг сурна. Ингэж чадсан, ойлгосон, ухамсарласан хүмүүс Монголдоо хэрэгтэй. Үүнээс худлаа томордог, цээжээ дэлддэг, хахууль өгдөг авдаг, араар зохицуулдаг, эх орны нэр барьж амиа зогоодог, эх оронч болж жүжиглэн нэр төр олох эдийн засгийн асуудлаа шийдэх гэсэн мэдлэггүй, чадваргүй зальжин хүмүүс огт хэрэггүй.
Залуу хүн бүр гадаадад гарч богино хугацаанд ч гэсэн амьдраад үзэх хэрэгтэй. Өөрийгөө олно шүү.
Эх сурвалж: Фэйсбүүк