Бааранд ууж суусан хоёр эрийн хөгжилтэй яриа
-Хөгшин чинь ёстой баларч байнаа.
-Яаасан бэ?
-Хэдэн жилийн өмнө би том болсон охинтой, залуухан бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа. Ингээд дагавар охин маань миний хойд эх болж, Харин аав маань миний дагавар хүү болж, миний эхнэр өөрийнхөө хадам аавын хойд ээж болчлоо.
Ингээд ч болоогүй гэж бод. Төд удалгүй дагавар охин маань хүү төрүүллээ. Тэгсэн тэр хүү миний аавын хүү болохоор надтай цус нэгтэй дүү минь болж таарна биздээ. Гэхдээ нөгөө талаас охиных нь хүү болохоор эхнэрийн маань ач болчихдог.
Ингэснээр би өөрийн цус нэгтэй дүүгийнхээ өвөө нь болж хувирч байгаа биз дээ.
Энэ бүх ээдрээг арай хийж ойлгодог болж байтал эхнэр маань хүү төрүүллээ. Одоо бол миний хүүгийн эгч, бас миний хойд эх дүүгийнхээ эмээ нь болсон.
Ингэснээр аав маань хүүгийн минь эгчтэй суусан хүргэн ах нь болчихлоо.
Улмаар би өөрийнхөө хойд эхийн дагавар хүү болж, эхнэр маань өөрийнхөө хүүгийн нагац эгч болоод, миний хүү аавын маань бүл дүү, харин би өөрөө өөрийнхөө өвөө нь болсон гээд л бодчих… галзуурахнээ…