Ю.Цэдэнбал: Бид ингэж амьдарч чадахгүй!
Эрдэнэтээс өчнөөн ашиг олно гэж тооцоолж байтал тэгсэнгүй. Ингээд би Брежневт захидал бичээд Бал даргын гарын үсгийг авах гэтэл дарга уншиж дуусаад
-Бямбасүрээн чамд нэг дутагдал байна. Чи юмыг их тойруулах юм. Шууд хэлж бай гээд улаан харандаагаар "Бид ингэж амьдарч чадахгүй" гэж бичээд гарын үсгээ зурж одоо Брежневт явуул гэдэг юм байна.
Зөвлөлтийн өөдөөс ямар ч социалист орны удирдагч иймэрхүү үг хэлэх нь битгий хэл, бодож ч чадахгүй цаг үе байсан.
Харин Юмжаагийн Цэдэнбал хэлсэн юм шүү. Ингэж байсан хүнийг өнөөдөр Зөвлөлтийн бууны нохой, утсан хүүхэлдэй гэж хэлэх юм. Мунхаг тэнэгүүд л өнгөрснийг мэдэхгүй байж өнөөдөрт их зүйл ярьдаг.
НҮБ-Д бүртгүүлэх гээд хураамжийг нь төлөх мөнгөгүй гээд Монгол орныхоо өмнөөс бидний бяцхан үрсийн өмнөөс өрөөндөө уйлж суусан гэдэг энэ хүн.
Эцсийн дүндээ Бал дарга бидний төлөө зүтгэсээр байгаад дууссан. Энэ хүний агуу бүтээн байгуулалт, эх орноо гэсэн хоёргүй сэтгэлийг Монгол гэх зүрхтэй, Монгол гэх сэтгэлтэй, Монгол хэмээх хүн бүр мэднэ. Энэ хүнд өмч хөрөнгө гээд байх зүйл бараг байхгүй байсан. Хэдэн хайрцаг ном л түүний хөрөнгө байсан.
Доромжилж гүтгэгсдийг харин хаанахын хэн гэх юм. Би лав хувьдаа Монгол хүн гэж хэлж чадахгүй. Монгол хүн өвгөд рүү гээ нулимдаггүй юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Д.БЯМБАСҮРЭНГИЙН ДУРСАМЖААС...