42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тавдугаар сард бүртгэнэ
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд явуулахаар болсон. Сонгуулийн зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөг гэж УИХ-аас батлаад буй.
Тэгвэл улс төрийн нам, эвсэл эхлээд нэр дэвшигчийн материалаа Сонгуулийн ерөнхий хороонд өгөх юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид ирэх тавдугаар сард бүртгүүлэх аж. Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгаа хийх зардлын дээд хэмжээг энэ сард багтааж тогтоох юм байна.
Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргана. Улмаар дөрөвдүгээр сард Сонгуулийн хороодыг байгуулах аж.