УЛААНБААТАР ХОТ: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өчигдөр өдөр өмнөх өдрөөс +0...+2 градусаар дулаарч, -15...-17 градус, өнгөсөн шөнө өмнөх шөнөөс -0...-2 градусаар хүйтэрч, Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлжийн орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -27...-31 градус хүйтэн байлаа.
АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРДЧИЛСАН ЦАГ АГААР:
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хүйтэн жавартай байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 2019 оны 02 дугаар сарын 05-ны 08 цаг хүртэл цаг агаарын тойм
Тунадас: Баян-Өлгий,Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн, Хөвсгөл, Дорноговийн зарим газраар 0.0-1.1 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурсан байна. Үүнээс хамгийн их нь Завханы Цагаанхайрхан 1.1мм, Дөрвөлжин, Баян-Өлгийн Загсай, Увсын Өлгийд 1.0 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх нутаг, Говь-Алтайн хойд хэсг, Архангай, Өвөрхангай, Төв аймгуудын зарим газраар, Баянхонгорын баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр 1-18 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Малчин,Баруунтуруу, Улаангомд 18 см, Хяргасд 17 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Завханы Баянтэсд 14 см, Улиастайд 12 см зузаан цастай байна.
Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 7-12 метр, говийн бүс нутгаар түр зуур секундэд 15-23 метр, хүртэл ширүүсч шороон шуурга шуурав.