30 насандаа заавал мэдэх ёстой зүйлс
30 насанд амьдрал ердөө эхлэж байдаг бидний алдаж, онох үе өнгөрч ухаажиж, суралцах үе ирээд байна. Энэ үеээ л эвтэйхэн давчихвал, амьдрал тийм ч хүнд хэцүү санагдахгүй болов уу...
- ♥️Одоо шохоорхож, дурлаж явах нас биш тул, чин сэтгэлээсээ таныг хайрлах, та өөрөө хайрлаж чадах нэгнийг сонгоорой.
- ♥️Хэрэв та тусдаа гарч амжаагүй бол, энэ цаг үед л амжиж тусдаа гарч, ганцаараа амьдарч үзэх хэрэгтэй.
- ♥️Сайн муу аль нь ч байсан таны хүүхэд нас хэдийн өнгөрчээ! Тиймээс өнөөдөр болон ирээдүйг харж амьдраарай.
- ♥️Та одоо мөнгөний төлөө хийх ёстой болон ёсгүй зүйлсийг ялгаж салгах хэмжээний насанд хүрсэн гэсэн үг
- ♥️Хичнээн доргиж, хөгжилдсөн байлаа ч, эрүүл мэндээ гэмтээх хэмжээнд битгий зугаацаарай.
- ♥️Бодлоготой зарцуулалт хийж сураарай.
- ♥️Өөрт тааламжгүй ажил болон хүмүүсээс харилцаагаа тасалж сур.
- ♥️Амьдралд хань болохгүй, хуурамч найзуудаа таньж сураарай.
- ♥️Аль болох их аялж, олон газраар зугаалаарай.
- ♥️Таны бусдад өгч буй хамгийн сайхан зүйл бол инээмсэглэл юм шүү. Тиймээс хүн бүртэй инээмсэглээрэй.
- ♥️Одооноос аливааг төлөвлөж сураарай. Энэ нь ирээдүйд тань хэрэгтэй шүү.
- ♥️Хүсэл сонирхлоо сонсож, өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлийг олоорой.
- ♥️Сэтгэл хөдлөлөө хянаж, хэзээ, хэнд юу хэлэхээ үргэлж бодож байгаарай.
- ♥️Сурахад хэзээ ч оройтохгүй. Тиймээс өөрийн дуртай зүйлээ сураарай.
- ♥️Хичнээн буруу зүйл хийсэн байлаа ч өөрийгөө хэт битгий буруутгаж, шүүмжлээрэй.
- ♥️Хэн нэгнээс өшөө авах гэж амьдралаа битгий үрэн таран хийгээрэй.
- ♥️Уучлал бол хамгийн сайн чанар юм шүү. Хэн нэгний алдаа дутагдлыг уучилж, алдаагаа засах боломжийг олгоорой.
- ♥️Энэ хорвоод сайн эсвэл муу хүн гэж байдаггүй. Тиймээс хэнийг ч бүү өнгөц дүгнээрэй.
- ♥️Хүсэл мөрөөдлөө хэзээ ч битгий орхиорой.
- ♥️Хамгийн сүүлд нь 30 насанд амьдрал ердөө эхлэж байдаг юм шүү.
Эх сурвалж: Фейсбүүк