П.Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээхээр болжээ. Шагналыг өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд гардуулна.
Түүнийг өөрийн гэсэн өнгө аястай яруу найраг, утга зохиолын өвөрмөц бүтээлүүд туурвиж, Монголын яруу найраг, утга зохиолыг дэлхий нийтэд сурталчлан таниулах болон Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, ийн шагнах аж.