АНУ-д түүхэнд тохиогүй хүйтэн өдрүүд үргэлжилсээр байна. Туйлын ойролцоох нам даралтын бүсийн хүйтнээс болж, АНУ-ын баруун эргийн хотуудад огцом хүйтэрч, иргэд хүндхэн нөхцөлд амьдарч байна.
Тэгвэл байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо "найм"-д хүрсэн гэж албаныхан уламжлав.
"Чикаго хотод агаарын температур -30 градус болсон бол Хойд Дакота мужид -37 градуст хүрч, Антрактидын зарим хэсгээс ч хүйтэн болсон" гэж Цаг агаарын хүрээлэнгээс мэдэгдлээ.
Мөн хүйтэн цаг агаарын нөлөөнд 250 гаруй сая хүн хамрагдаж, 90 сая хүн -17 градус болон түүнээс ч дор температурт байх гэнэ.
Гранд Форкс болон Хойд Дакотад өчигдөр агаарын хэм -54 хүрчээ. Эрх баригчид иргэдээ шаардлагатай биш бол холын замд явахгүй байхыг уриалжээ.