Япон улсад анх удаа ижил хүйстэн хосын харилцааг нотолсон гэрчилгээ олгох арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус улсын Чиба хот бүх төрлийн ЛГБТ харилцааг хүлээн зөвшөөрлөө гэж Майничи сонин мэдээлжээ.
Албан ёсны гэрчилгээ авахын тулд хосууд 20 доошгүй настай байх, хотод амьдрах, гэрлээгүй байх зэрэг хэд хэдэн болзлыг хангасан байх ёстой гэнэ.
Хэдийгээр уламжлалт бус харилцааг гэрлэлттэй дүйцүүлж үзэхгүй байгаа ч, ЛГБТ хосууд уламжлалт гэр бүлийн хосуудын олон эрхийг эдлэх юм байна.