Хууль бусаар баавгай агнаж, тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ
Нэгдүгээр сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар баавгай агнаж, тээвэрлэн явсан этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” түүхий эдийн зах орчимд саарал өнгийн Тоёота карина маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар худалдаалах зорилготой нэн ховор амьтаны жагсаалтанд орсон Хүрэн баавгайн эд эрхтэнийг /арьс, толгой/ тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригджээ. Одоо тус хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.