“Монголиан коппер корпорейшн” няцаалт хийлээ

“Монголиан коппер корпорейшн” няцаалт хийлээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас олон нийтэд хандан мэдээлэл хийв. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин төрийн  өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан гурван зүйлийг тодруулахаар хүсэлт гаргажээ. Хүсэлтдээ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь болон 51 хувь бүгд Монголын өмч байгаа эсэх, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн долоон гишүүн бүгд төрөөс томилогдсон хүмүүс ажиллаж байгаа хэвээр эсэх, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал төрөөс томилогдсон үгүйг тодруулахыг зорьсон аж. Тэрбээр хүсэлтийнхээ талаар “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүсэлтэд хариу өгснөөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь монголчуудын мэдэлд хэвээр байгааг батална. Мөн төрөөс томилогдсон ТУЗ, Гүйцэтгэх захиралтай байгаа нөхцөлд 49 хувийг эзэмшиж байгаа манай компани хувьцаагаа гадаад компанид худалдах ямар ч боломжгүй гэдгийг давхар батална” гэсэн юм.

Харин УИХ-ын нэр бүхий гишүүдийн дэлгэсэн баримт бичгийн талаар Ц.Пүрэвтүвшин тайлбарлахдаа “Бид Эрдэнэтийн 49 хувийг гадаадынханд зарах хэлцэл хийгээгүй. Манай компани 49 хувиа анхнаасаа худалдана гэж тооцоолоогүй. Үүнийг цаашдаа хөгжүүлж, ашиглаж, монголчууд үр шимийг нь хүртэнэ гэж боддог. Сингапурын компанид шилжүүлэх гэж байгаа гэдэг бол худлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн дэлгэсэн баримт гээд байгаа бичиг дээр Ц.Пүрэвтүвшин миний нэр дээрх компанийн нэр байгаа. Тэр компани руу шилжүүлэг хийх гэж байсан юм. Учир нь Стандарт банкны хэрэгтэй холбоотой. Стандарт банкинд төлөх өр 2016 онд 92 сая ам.доллар байсан бол одоо 120 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг болсон.

• Төрөөс томилогдсон ТУЗ, гүйцэтгэх захиралтай байгаа нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг гадаадын компанид нууцаар зарах боломж байхгүй. 

• Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьцаа шилжүүлсэн гээд байгаа Номуундарь гэдэг эмэгтэй манай компанийн ажилтан, албан бичиг хүргэж өгөхөөр итгэмжлэгдсэн л төлөөлөгч. 

• Сингапур дахь компанид шилжүүлэх гэсний зорилго нь тус улсад олон улсын томоохон Арбитр байршдаг тул Стандарт банкны хэргийг нааштай шийдвэрлэх боломжийг эрэлхийлсэн хэрэг.

Энэ мөнгийг татварт орох байсан орлогоос төлөхөөр байгаа. Арбитрын шийдвэр гарсан учраас өл төлбөр авах ажлыг албадан зохион байгуулах арга хэмжээ авна.

Энэ нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр”-ийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гаднын хөрөнгө оруулалттай компани буюу Сингапурын хөрөнгө оруулалттай компани байвал шинэ нөхцөл байдал илэрсэн гэдгээр маргааныг дахиж авч үзэх нөхцөл байдал үүсэх байсан. Тийм учраас 49 хувийг эзэмшигчийн зүгээс ийм арга хэмжээг авах гэж оролдсон. Мөн Сингапур дахь компанид шилжүүлэх гэсний цаад зорилго нь тус улсад олон улсын томоохон Арбитр байршдаг. Лондоны Арбитрийн шийдвэрийн эсрэг маргаан үүсгэх хамгийн боломжтой газар нь Сингапур гэж тооцсон. Нөгөөтэйгүүр Сингапурын албан ёсны компанид Эрдэнэтийн хувьцаа байгаа тохиолдолд эд хөрөнгийг нь хураах, битүүмжлэх, албадан гүйцэтгэх ажиллагаа хийхэд хүндрэлтэй болох байсан. Энэ бүгдийг тооцож манай талаас төлөх 300 гаруй тэрбум төгрөгийг бууруулах зорилготой байсан. Харамсалтай нь энэ ажиллагаа маань зогсох боллоо. Тиймээс Стандарт банкинд төлөх 300 гаруй тэрбум төгрөгийг мэдээлэл цацсан УИХ-ын гишүүдээс нэхэх хэрэгтэй. Стандарт банкны асуудлыг нааштай шийдвэрлэх боломж гарах мөчид улстөрчид энэ асуудлыг зориуд гацааж байгаа нь тодорхой зорилготой гэж харж байгаа” гэв.

Мөн тэрбээр Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдээлэлдээ дурдсан Номуундарь гэх эмэгтэйрүү Эрдэнэтийн хувьцааг шилжүүлэх гэж байгаа гэж ярьсныг няцааж “Номиндарь гэдэг нь манай  компанийн ажилтан. Тэр хүн бол зүгээр л итгэмжлэгдсэн төлөөлөгч. Номуундарь гэж эмэгтэйг бичиг аваачиж өгөхөд томилсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд томилсон байхад “Эрдэнэтийн хувьцааг 1995 оны хүүхэд рүү шилжүүллээ” гэж ор үндэсгүй зүйл хэлж байгаад харамсаж байна. Төрийн түшээ, гадаадад боловсрол эзэмшсэн, залуусын төлөөлөл болсон хүн олон нийтийн анхааралд өртөхийн тулд давуу байдлаа ашиглаж төрийн ордноос худал мэдээлэл тарааж байгаад маш их харамсаж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг манай компани зарахгүй гэдгээ дахин хэлье. Энэ ажиллагаа “Эрдэнэт үйлдвэр”-т л ашигтай байсан. Цаад утгаараа монголчуудад ашигтай байсан” гэсэн юм.

“Монголиан коппер корпорейшн” ХХК Эрдэнэтийн 49 хувийг зарахгүй

Харин “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал Стандарт банкинд давуу байдал бий болгочихлоо. Гадаадад боловсрол эзэмшсэн, олон улсын эрх зүй мэдэх залуу гишүүд энэ үйл явдлыг Монгол Улсад ямар ч ашиггүй болгочихлоо. Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь нь төрийн өмчит компани байгаа, 49 хувь нь манай компанийн өмч гэдэг шүүхийн шийдвэр гараад дөрөв, таван сар болчихоод байхад төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар улс төрийн зорилгоор шийдэхгүй байна. УИХ-ын гишүүн Л.ОюунЭрдэнийн дэлгэсэн баримтын нэг хувь нь манай компанид, нэг хувь нь улсын бүртгэлийн ерөнхий газар байсан. Тэгэхээр тус байгууллагаас байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын иргэдийн мэдээллийг нууцлах ёстой байгууллага нь ил тод гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Үүний үр дагавар нь Монгол Улс 300 гаруй тэрбум төгрөгийн өрөнд лавтай орж байна" гэсэн юм.

0
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419