Гашуунсухайт боомтоор 900 гаруй ачааны машин нэвтэрчээ
Гашуунсухайт боомтоор нэгдүгээр сарын 28-ны өдөр буюу өчигдрийн байдлаар нийтдээ 900 гаруй ачааны машин нэвтэрчээ. Үүнээс 360 нь ачаа тээвэрлэсэн бол 539 нь хоосон байсан аж. Хятадын гаалиас ачаа тээвэрлэсэн машины 91-ийг нь буцаасан байна. Буцаасан машинууд ихэвчлэн жин болон тээвэрлэсэн ачааны тонн зөрсөн, карт уншаагүй гэх шалтгааны улмаас буцаагджээ.
Хятадын тал гаалийн тоног төхөөрөмжөө шинэчлэхтэй холбоотойгоор ачааны машинууд буцаагдаж байгаа тул манай талаас Хятадын талаас чухам ямар шалтгаан байгаа талаар асуудал хүргүүлсэн байна. Монгол болон БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хийлээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 ачааны машин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байгаа юм.
Гашуунсухайт боомтод үүссэн ачааны машины үргэлжилсэн цувааг бууруулах үүднээс 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд уртын урт тээврийг цуцлах шийдвэр гаргаж байсан билээ.