Цагаан сараар шинэлэх ёс

Цагаан сараар шинэлэх ёс

XII зууны эхэн үеийн судар бичиг болох “Монголын нууц товчоо”, “Хуа Ий Ю” ,”Цагаан түүх” зэрэгт оны эхийг Хувь сар буюу Цагаан сар хэмээн нэрлэсэн байдаг. Улмаар хаврын дунд сарыг хужир, адаг сарыг өгэлжин сар хэмээнэ. 1227 оны Улаагчин гахай жил Чингис хаан Тангуд улсыг эзлээд хаврын тэргүүн барс сарыг Монгол тооллын жилийн тэргүүн сар болгон тогтжээ.

Цагаан сар нь битүүн буюу өвлийн сүүл сарын 29-нд гэр орон, хот хороогоо цэвэрлэж гүйцээд  битүүний идээ будаагаа бэлтгэн зочин гийчин хүлээн авах бэлтгэл, бэлэг сэлтээ бэлэн болгож ёс, хүндлэлтэй битүүлээд шинийн нэгэнд золгосноор эхэлдэг.

БИТҮҮН БУЮУ ӨВЛИЙН СҮҮЛ САРЫН 29-НИЙ ӨДӨР


Энэ өдөр айлууд гэрийн гадна дотно дээвэр туурга, үүд хаалга, хашаа хороогоо цэвэрлэж үнс нурмаа арилгадаг бол хот орон газарт гэр байшингаасаа гадна нийтийн эзэмшлийн газар, гудамж талбайгаа зохион байгуулалттай цэвэрлэж заншсан билээ. Ялангуяа хуучин оныхоо тоосыг шинээр бэлдсэн идээ цагаа, хувцас хунар, гоёлоо бэлэн болгодог.

Битүүн гэдэг нь сар бүрийн 30-ны саран үл үзэгдэх өдрийг хэлэх бөгөөд жилийн сүүлчийн битүүний өдөр гэдэг утга бэлгэдлээр үйл ажлаа зохицуулдаг. Энэ өдөр бүх зүйл бүтэн, битүү байх учиртай гэдэг. Тиймээс өр авлагаа барагдуулж, эе эвээ хичээдэг. Битүүнд цагаан сардаа зориулж бэлтгэсэн шинээр авсан бүхнээ ил гарган өрж байрлуулан бурхан шүтээндээ идээ цагааныхаа дээж болон зул хүжээ өргөнө. Монголчууд цагаан сараар эхлээд бурхандаа тахилын идээ засаад дараа нь зочин гийчинд зориулсан идээгээ засдаг. Бурханд тахил болгон өргөх идээ нь нутаг нутагт өөр байх боловч ихэнхдээ 16 боов давхарлан өрж чихэр жимсээр чимдэг байна. Үүний хамт хонины толгой, дал дөрвөн өндөр, хонготой шаант, гургалдай, шийр зэргийг өргөдөг ч ёс бий. Тавгийн идээ нь 3, 5, 7 үе давхарлан өрсөн ул боовыг чихэр ёотон, цагаан идээгээр чимж засдаг. Тахил, идээ, ууц шүүсээ ингэж өрж бэлдэхийн хамт сар шинээр хэн хэн ямар хувцас өмсөхөө, хэнд ямар бэлэг сэлт бэлдсэнээ, ирсэн гийчин зочноо юугаар дайлах, гэр орноо гоёх юмаа, гэртээ шинээр юу авсан тэр бүхнээ элбэг дэлбэг өрж дэлгэдэг. Энэ бол сайн сайхан зүйлээр зочин гийчнээ баясгах, өөрсдөө хүнд өглөг өгч баясах уламжлал бөгөөд нөгөө талаасаа монголчуудын хүндлэх ёсны илэрхийлэл юм. Битүүлэх ёсонд битүүний идээ зоогт шүдийг нь заагаагүй толгой, хүүхэд бүрт  богтос, үнхэлцэг, эмэгтэй хүүхдэд өвчүү зэргийг хувь хэмээн чанаж өгдөг. Мөн бууз баншаа чанаад хот айлаараа солилцдог ёстой. Ийнхүү солилцохдоо тавагтай идээ, цай дагалдуулдаг. Эсвэл бууз баншин дээрээ ааруул тос тавьж орлуулдаг заншил бий. Ер нь идээ цагаа, сүү цайныхаа дээжийг эхлэн бурхандаа өргөсний дараа газар орны эздэд өргөдөг билээ.

Битүүний өдөр:

• Хувцас эд зүйлс мал хуйгаа хээр гадаа хонуулах

• Орой үдшийн цагаар гэр орондоо харанхуй байх

• Айлд хонох, дэмий явах

• Хэл ам, хэрүүл шуугиан хийх

• Нохой тэргүүтнээ өлсгөлөн байлгах

• Тагнай таших, шогшрон гаслах

• Хов жив ярих

• Хоолны үлдэгдэл, хог зүйлээ хаях

• Уур уцаартай сэтгэл хангалуун бус байх зэргийг цээрлэдэг.

ШИНИЙН НЭГНИЙ ӨДӨР

Энэ өдөр өглөө эртлэн босоод цайгаа чанан бурхан шүтээн, хангай дэлхийдээ тахил дээж өргөх, зүгээ гаргах, золголт хийх, мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэн баримталдаг ёстой.

ЗҮГ ГАРГАХ


Гарч байгаа жилдээ эрүүл энх, нас буян дэлгэрч, аз хийморьтой, ажил үйл өөдрөг сайн байхын ерөөл билгийг бодож шинийн нэгний өглөө эрт гэрийн эзэн бага хүүхдүүдээ дагуулан, шинэ хувцсаа өмсөж сайхан морио унаад хэт холын аян замд гарч буй байдлаар гэрээс гарч ойролцоох уул хангайдаа гарч идээ будаагаа өргөж, зүг гаргах зан үйлийг хийнэ. Ийнхүү зүг гаргахдаа өөрийн цог хийморийн зүг рүү гараад, буян хишгийн зүгээсээ буянаа хураагаад ирдэг учиртай. Аливаа хүмүүн тухайн жилийн хувьд ямар махбодоос гэмтэн хорлогдож болохыг мэдээд зүг мөр гаргах үедээ цээрээ гаргах зан үйл хийдэг. Цээр гаргах гэдэг цээр арилгах тарни уншихын зэрэгцээ холбогдох зан үйл хийхийг хэлнэ. Харин жил бүр огторгуйн хар нохойн амны зүгт элдэв сайн үйл үйлдэх, эхлэхийг цээрлэдэг тул цог хийморийн зүг нь хар нохойн амтай давхацвал тухайн хүн эмийн зүг гарч буян хишгийн зүгээсээ ирдэг уламжлалтай. Зүгээ гаргачихаад буцаад орж ирэхэд нь гэрт байгаа хүмүүс “Зүгээ сайн гаргав уу, тэнгэр хангай сайхан байна уу” гэхчилэн асууж ярилцана.

ДЭЭЖ ӨРГӨХ

Цайныхаа дээжийг бурхан шүтээн, хангай дэлхий, лус савдагт өргөдөг учиртай. Эдгээрт зорин  өргөхдөө хамаг амьтны амар амгалан хийгээд өвчин зовлонгүй эрүүл энх, үгүйрэл гаслангүй элбэг хангалуун, ган зуд, газар ус, гал түймэр, салхи шуурга, дайн самууны аюулгүй амар амгалан байхыг даатгадаг байна.

МЭНДЛЭХ ХҮНДЛЭХ ЁСЫГ ЭРХЭМЛЭХ

Золголт бол хүндлэх ёс байдаг бөгөөд үүнийг мэндлэх, золгох байдлаар илэрхийлдэг. Хамгийн түрүүнд амар мэндийг мэднэ. Мэндлэхдээ өдөр тутмын мэндчилгээний үгээр бус тусгай хүндэтгэлийн, сонсголонтой сайхан үгүүдийг хэрэглэдэг. “Амархан сайн байна уу хэмээн асуухад Мэндээ, амар сайн уу” гэж мэндчилсэний дараа хөөрөг зөрүүлж “Сар шинэдээ сайхан шинэлэв үү, онд мэнд тарган оров уу, Сүрэг мал тарган уу” гэх мэт асууж ярилцдаг.

ЗОЛГОЛТ ХИЙХ УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ

Айл өрхийн голлох хүмүүс зүгээ гаргасны дараа золголт эхэлнэ. Золгохдоо гэрийн доторх ивээл жилтэй хүүхэд нь аавдаа золгож эхэлдэг. Хэрэв ивээл жилтэн байхгүй бол томоосоо эхлээд аавдаа дараа нь ээждээ, тэгээд дүү нар нь ах эгчдээ золгодог. Энэ бол хүндлэх ёсны илэрхийлэл юм. Нөхөр эхнэр хоорондоо золгодоггүй. Тэгээд ахмад хүмүүстэйд нь золгох зочид ирж, тийм хүмүүс нь тусдаа байдаг бол тэдэндээ очиж золгох золголт эхэлдэг билээ. Золгох үед ахмад хүний гар доогуур дүү хүн гарынхаа алгыг дээш харуулан зөрүүлж тохойноос нь дэмнэн барих нь өргөн түшихийн, ахмад хүн нь гарынхаа алгыг доош харуулан шууны уг хавьцаа зөөлөн дарах нь нас буянаа өгч буйн ёсыг агуулна. Дараа нь дүүмэд хүн нь бөөхийж үнсүүлдэг. Адил насны хүмүүс нэгнийхээ баруун гар доогуур зүүн гараа оруулж зөрүүлэн золгодог бөгөөд хэнийг ч орхилгүй золгодог ёстой.

ХАДАГТАЙ ЗОЛГОР ЁС

Хадагтай золгох нь гурван янз. Ахмад насны, аав ээж, хүндэтгэвээс зохистой хүмүүст хадаг барьж зорьж золгох бөгөөд хадгаа эргүүлэн авдаггүй. Хадгаа баруун гарын ядам хуруунд ороон унжуулж хоосон гараар золгохгүй байхын ёсыг бэлгэдэн золгох, мөн золгож буй хоёр хүн хоёулаа хадаг дэлгэн бариад золгож буй хүн нь ахмад болон хүндтэй хүндээ хадгаа өгөхөд зөрүүлээд ахмад хүн нь өөрийн хадгаа золгож буй хүний гар дээр зөрүүлэн тавихад хоёул хадагныхаа амыг эргүүлэн дахин солилцсоны дараа золгодог гурван ёс байдаг. Хадаг нь нас буян нэмж, өвчин зовлонгүй, урт наслахыг бэлгэддэг бөгөөд цэнхэр хадаг барьж золгоно. Харин багш дээдэст шар, цагаан хадаг барин золгож болдог. Хуучин хадагнаас Нанжвандан хадаг барьж золгодоггүй. Шинийн хоёронд золголт хийхийг хориогүй боловч хол газар одохыг цээрлэдэг байна.

ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ ЁС

Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй байхын бэлгэдэл юм.  Хөөрөг зөрүүлэх үед харшуулахыг цээрлэдэг бөгөөд хөөргөө өгөхдөө толгойг нь багахан сугалж дээш харуулсан алган дээрээ тавиад өгдөг. Хөөрөг авсан хүн хөөрөгний толгойг сулалгүйгээр үнэрлээд багахан дарах байдал үзүүлэн буцааж өгдөг. Хүмүүс хоорондоо танилцах, гэмээ цайруулах зэрэгтээ тамхилдаг ёсон байсан ч тамхи нь хорын зүйл учраас өндөр гэгээн Занабазар амны тамхины оронд хамрын тамхийг “Мэндийн шар” хэмээн нэрийдэж болгоосон гэдэг.

УУЦ ТАВИХ, ХҮРЭХ ХӨНДӨХ ЁС

Хонины ууц тэргүүтэн махыг чанаж тусгай том тавагт өрж тавихыг битүүлэг гэдэг. Битүүлгэнд толгой, ууц, сээр хүзүү, өвчүү, хаа гуя, хошного орлцуулан тавибал их шүүс, бүх махны оронд ууцан дээрээ бусад махыг хувь хэсгээр орлуулан тавихыг бага шүүс гэх бөгөөд олны хүндтэй хүн, олон хүүхэдтэй өндөр настанууд их шүүсийг тавина уу гэхээс айл бүр их шүүс тавьдаггүй.

Халхын өндөр нэгээн Занабазар ууц таллаж байгаагаар өөрийн дүрийг бүтээхийг таалсан утга нь монголчуудын амны хишгийг тогтоож байхын бэлгэдлийг агуулсан гэдэг. Түүнээс заавал ууц тавь гэсэн хэрэг бус. Ууцыг дал дөрвөн өндөр, мөн дал дөрвөн өндрийг мөч махыг  шаант орлодог гэдэг бөгөөд өөрийн боломж, насны байдлаар шүүс зоогоо бэлтгэх боломжтой юм. Шүүсний махаа зөөлөн гал дээр чанаж гарган бүгдийг сайн хальслан тавагт тавихдаа махны эх талыг дээш харуулж тавина. Ууц хөндөхдөө гэрийн эзэн өөрөө ууцанд хүрч хэт хутга юмуу байнга хэрэглээд байдаггүй, идэш уушинд хэрэглэдэггүй хутгаар сүүлний дээхэн хоёр талаас адил хөрслөн авсан хэсэг, харцаганы хоёр ирмэгнээс зүсэж авсан хэсэг зэргийг нийлүүлэн галд дээж болгон өргөнө. Ууцны нэг хажуунаас таллаж бурхандаа өргөөд ууцан дээр тавьсан тосноос амссаны дараа нөгөө хажуунаас таллаж хөндлөн хэрчиж өөрөө амсаад үлдэгдлээс нь хүмүүст тараадаг ёстой.

ЦАГААЛГЫН ЁС

Усыг хярамлаж буцалгаад дээрээс нь будаагаа хийж болгосны дараа аарц, тос, нунтаг ээзгий,  чихэр тэргүүтнийг хийж болгох бөгөөд ирсэн хүмүүстээ заавал өгдөг зочилгоо юм. Цагаан сарын гол бэлгэдэл энэхүү цагаалганд багтдаг.

АЛАГ МЭЛХИЙ ӨРӨХ

Айл өрх эвтэй сайхан аж төрөх, үл тохирохын цээрийг арилгах, аз хийморио үзэхийн тухайд алаг мэлхий өрж, гэр бүлийхэн болон ирсэн зочид оролцон шоо хаяж дөрвөн зүгт харуулан тоглодог уламжлалтай. Алаг мэлхийгээ өрчихөөд шоо хаяж шооны дээш харж буусан нүхний тоогоор / жишээ нь тав буусан бол алаг мэлхийнээс “таван сарвуу” гэхчилэн/ нэрлээд авдаг. Хичнээн ч хүн оролцсон шоогоо тойруулж шидсээр хамгийн сүүлд нийт авсан шагайгаа тоолж хэн олон шагай авсан нь хождог байна. Хожсон хүнийг “Энэ жил их азтай, олз омогтой байх юм байна” хэмээн урамшуулах үг хэлдэг аж. Алаг мэлхий тоглож гэр хотлоороо баяссанаар гэр бүлийн хүмүүсийн харшлах шалтгаан арилдаг хэмээн бэлгэшээдэг байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419