MC-гийн "Саак подкаст"-д оролцохдоо хэлсэн онцлох үгс
ЛЮМИНО хамтлагийн ахлагч, продюссер MC-ийн "Саак подкаст"-д оролцохдоо хэлсэн онцлох үгсийг түүвэрлэн хүргэж байна.
- Хийж буй зүйлийнхээ үр дүнг үзэхийн тулд хэзээ ч бүү шантар. Гэхдээ буруу замаар явж байж шантрахгүй гээд яваад байж болохгүй.
- Хоббигүй хүн үхсэнтэй ялгаагүй...
- Хобби гэдэг бол таны амьдралд сайхан мэдрэмж өгдөг баяр баясгалан юм.
- Яагаад бидний амьдрал зовлон юм бэ? Яагаад бид баян болж байж жаргах ёстой гэж?...
- Ямар ч хоббиг тултал хөгжүүлж чадвал хоббигоороо сайхан амьдарч чадах хэмжээнд хүрнэ.
- Олон хүмүүс ажил гэр, ажил гэр гэсээр өөрийгөө мартчихсан, сонсдог гоё дуу ч байхгүй болчихсон байдаг.
- Чи өөрөө хорвоо дээр ирсэн тусдаа хүн.
- Зарим хүмүүс байнга зовлон ярьдаг. Энэ амьдрал ер нь ямар утгатай юм бэ гэдэг нь ч бий. Чин сэтгэлийн хоббитой хүмүүс ийм зүйл хэзээ ч ярьдаггүй.
- Өөрийнхөө дуртай хоббиг олсон бол түүндээ цаг зав гаргаж өөрийгөө амьд хүн гэдгийг мэдрэх нь чухал...
- Хоббигоо олох чухал хэмжүүр бол аз жаргалтай мэдрэмж өгч байна уу гэдгийг анзаарах.
- Хүн ер нь заавал нэг хоббитой байх нь чухал... Учир нь хоббиноос маш их эрч хүч, энерги авдаг.
- Хоббигоо олно гэдэг хорвоогоос өөрийгөө олохтой адил...
- Эмээ өвөө, ах эгч дээрээ ОРХИГДСОН ҮЕИЙНХЭН буюу 80 оны сүүл, 90 оны эхээр төрсөн хүүхдүүд гэр бүлээсээ салах нь элбэг байна.
- Бид нэгнээ "орк" хот, хөдөөний гэж дуудаж байгаа нь Монгол орныг удирдаж байсан үе үеийн амиа бодсон хулгайч, улс төрчид буруутай
- Яагаад цэцэрлэг, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт "ХҮН БАЙХ эсвэл СОЁЛ" гэдэг хичээл зааж болохгүй гэж?...
- Би хоёр удаа үхэх шахсан. Эндээс хамгийн удаан үхэлтэй тэмцсэн нэг тохиолдлыг ярья...
MC-гийн аудио ярилцлага буюу подкастыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзээрэй.