Давосын чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд оролцжээ
Швейцарийн Давос-Клостерс хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцлоо. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар даяарчлалын шинэ үе, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, жендерийн тэгш байдал, хиймэл оюун ухаан зэрэг чухал асуудлыг хөндөн ярилцсан юм. Энэ жилийн эдийн засгийн чуулганд 100 гаруй удирдагч, Ерөнхий сайд, олон улсын тэргүүлэх 1000 гаруй компанийн удирдлага, бизнес, урлаг соёлын алдар цуутай эрхмүүд оролцсон байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхай-металлын салбарын бодлого тодорхойлогчдын уулзалт”, “Эрчим хүч, хими, уул уурхай, металл үйлдвэрлэлийн хүлээн авалт”, “Бүс ба Зас санаачлагыг урагшлуулах нь” зэрэг салбар хуралдаануудад оролцжээ. Мөн түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах хүлээлттэй байгаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн асуудлаар олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзсан байна.