Энэ миний мэдэх хамгийн тэнэг жаал хүү
Нэгэн жаал хүү үсчинд оров. Үсчин тэр жаал хүүг хараад үйлчлүүлж байгаа эрхэмд "Энэ миний мэдэх хамгийн тэнэг жаал хүү" гэв. Би танд яагаад тэнэг гэдгийг нь харуулъя гээд хармайнаасаа 1 долларын тэмдэгт бас 50 центийн мөнгө гаргаж тавив. Тэгээд жаал хүүг өөр дээрээ дуудаад "Чи альныг нь авах уу?" гэж асуув. Жаал хүү 50 центийг нь аваад гарав. Үсчин үсээ засуулж буй үйлчлүүлэгчдээ хандан "Тээр та харав уу?" "Энэ хүүхэд хэзээ ч юм ойлгохгүй ээ!" гэж шоолоод толгойгоо сэгсрэв.
Хэдэн хоромын дараа нөгөө жаал хүүг зайрмаг бариад дэлгүүрээс гарч байхыг харсан үйлчлүүлэгч "Хөөе жаал хүү! чамаас би юм асууя хэмээн дуудав". Чи 1 долларыг нь авахгүй яагаад 50 центийг нь авдаг юм бэ? гэж асуухад, хүү зайрмагаа долоонгоо "Яагаад гэвэл би тэр 1 долларыг авбал дахиж хэзээ ч зайрмаг идэх мөнгө үсчингээс авч чадахгүй гэж хариулав.
Хэн нь тэгээд хамгийн тэнэг байна даа? гэж ёжтой хариулаад цааш алхав".
- Өнөөдөр тэр жаал хүү бол дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани болох "Berkshire Hathaway"-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч Уарэн Баффет (Warren Buffet) юм.
- Аливаа зүйлийг нэг дор хэтэрхий их битгий шунаж бай! Харин бага ч гэсэн өдөр бүр тогтмол орлоготой байх нь чухал гэж тэр хөрөнгө оруулагчдад зөвлөдөг билээ.