Аавуудын баатарлаг түүх дуусашгүй...
Олон мянган хүний сэтгэлийг хөндсөн Идригийн түүх жирийн нэгний өдөр тутмын амьдрал мэт боловч, эцэг хүний үрээ гэсэн хайрын түүх билээ. Охидынхоо боловсрол, ирээдүйн төлөө өөрийгөө умартан ажиллаж байсан түүний ярианд та бүхэн анхаарлаа хандуулна уу. ..
Би хүүхдүүддээ хэзээ ч өөрийнхөө ямар ажил хийдгийг хэлдэггүй байсан. Учир нь надаас болж тэднийг ичиж зовоосой гэж хүсдэггүй байсан юм. Бага охин маань намайг ямар ажил хийдгийг асуудагч аав нь бол ажилчин гэж л хариулдаг байв:
Өдөр бүр би гэртээ харихдаа нийтийн бие засах газар усанд ордог тул хүүхдүүд маань ямар ажил хийдэгийг гадарладаггүй байлаа. Би охидоо сургуульд сургаж, боловсролтой нэгэн болгохыг л хамгаас их хүсдэг. Тэднийгээ хэний ч өмнө бардам итгэлтэй зогсоосой гэж боддог. Учир нь хүн бүр намайг дорд үзэн хардаг шиг тэднийг минь тэгж бүү хараасай гэж би хүсдэг юм. Хүмүүс над үргэлж л дээрэнгүй байдлаар ханддаг. Харин миний хувьд ажлынхаа 1 цент бүрийг охидынхоо боловсролд зориулан зарцуулж ирсэн. Энэ хугацаанд би нэг ч шинэ цамц авч өмсөөгүй ээ, түүний оронд охиддоо ном худалдаг авч өгдөг байсан. Миний ажил бол цэвэрлэгч. Тэр нэгэн өдөр охины минь коллежид элсэх хамгийн сүүлчийн өдөр нь байлаа. Урьд өдөр нь ажилдаа явж чадаагүй учраас орлогогүй, элсэлтийн төлбөр хийх ямар ч мөнгөгүй байв.
Маргааш нь цэвэрлэх хогны хажууд яах ч учраа олохгүй нулимсаа барьж ядан сууж байсан юм. Хамт ажиллагсад бүгд л над руу харцгааж байсан боловч хэн ч юу болсон талаар сонирхож ирсэнгүй. Харин миний хувьд бүтэлгүйтэж охиноо коллежид оруулж чадахгүй нь гэж бодохдоо зүрх минь урагдах шиг санагдаж байлаа. Гэртээ харихад элсэлтийн төлбөр асуух охиныхоо царайг яаж харна даа гэхээс юу бодохоо ч мэдэхгүй хэцүү байв. Миний хувьд угийн л ядуу тарчиг өссөн нэгэн. Харин ядуу хүнд хэзээ ч сайн зүйл тохиолдож болно гэдэгт итгэдэггүй байсан.
Гэтэл ажил тарсны дараа бүх цэвэрлэгч нар над руу хүрч ирэн тойрч суугаад өөрсдийгөө намайг ах дүү нар шигээ санадаг уу гэж асуулаа. Тэгээд хариулахын зуургүй хүн бүр өдрийн орлогоо надад өгч эхэлсэн юм. Гэнэтийн энэ үйлдэлд балмагдсан би эсэргүүцэж авч чадахгүй гэсэн боловч, тэд “ Хэрвээ хэрэгтэй бол бид 1 өдрийн өлсгөлөнг тэвчиж чадна, харин бидний охин коллежид сурах ёстой” гэж хэлэн намайг хэлэх үггүй болгож билээ. Тэр өдөр би замаараа усанд оролгүйгээр гэртээ яг л цэвэрлэгч шиг тоос шороонд дарагдсан царайтай ч баяртайгаар харьсан.
Өнөөдөр том охин минь их сургуулиа төгсөх гэж байна. Охид маань намайг дахин ажиллахыг зөвшөөрөөгүй. Учир нь том охин хагас цагаар ажил хийж гэрийнхэндээ туслах болсон. Заримдаа охин маань намайг ажиллаж байсан газарт минь хүргэж ирэн бүх хамт ажиллагсдыг минь хооллож ундалдаг. Тэд инээлдэн баярлаж түүнээс яагаад ийнхүү ойр ойрхон хооллож ундалдагийг нь асуухад миний охин: “ Та бүхэн миний төлөө тэр өдөр тэвчиж чадсанаар өнөөдөр би өдий зэрэгт хүрч чадсан, тийм учраас та бүхнийг өдөр бүр хооллож ундлах ажлыг надад даалга” гэж хариулж билээ. СҮҮЛИЙН ҮЕД БИ ОГТХОН Ч ӨӨРИЙГӨӨ ЯДУУ НЭГЭН ГЭЖ БОДОХОО БОЛЬСООН. ИЙМ САЙХАН ХҮҮХДҮҮДТЭЙ БИ ЯАЖ ЯДУУ БАЙХ БИЛЭЭ? Хэмээн Идри сэтгэл хангалуун өгүүлсэн юм.
Төмөр хатагтай Солонго