Өмнөговь аймагт томуугийн өвчлөл газар авч, нэг хүн нас баржээ
Өмнөговь аймагт Томуу, томуу төст өвчлөл газар авч байгаа бөгөөд тус аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс нэг хүн нас баржээ. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хоёр нь маш хүнд, долоон хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байгаа нөхцөл байдал үүсчээ. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдлаа.
Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сориц шинжилгээнд явуулснаас 10 хүний сориц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргасан байна.
Иргэдийн дундах тархалт өндөр байгаа учраас дараах асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Үүнд:
-Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших
-Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
-Халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
-Олон нийтийн газруудаар явахгүй байх • Ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах
-Ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.