Н.Учрал: Цэцэрлэг болон бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байна

Н.Учрал: Цэцэрлэг болон бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байна

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-аар баталж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр багш нарыг хөгжүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуулалтай болгох зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Хуулийн хэрэгжилт болон өнөөгийн боловсролын тогтолцооны талаар УИХ-ын гишүүн Н. УЧРАЛТАЙ ярилцлаа. 

 

-Таны санаачлан батлуулсан Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг мөрдөж эхэллээ. Бэлтгэл ажлыг бүрэн хангаж чадав уу. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд хамгийн түрүүнд ямар ажлыг хийж байна вэ? 

-НҮБ-аас Боловсролын илтгэлийг жил бүр гаргадаг Өнгөрсөн жил багшийн хөгжлийг дэмжих томоохон зорилтыг дэвшүүлсэн байсан. Энэ цаг үед манай улс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг батаплаа. Ингэснээр Монгол дэлхий дээр боловсролыг дэмжигч орон гэдгээ харуулсан. Дэлхийд ийм хуультай улс, орон цөөн. Манайх тав дахь нь болж байна. Зарим оронд хуульдаа бүлэг болгон оруулж, зарим нь бодлогын баримт бичигтэй явдаг. Харин Монгол Улс бие даасан хууль болгон гаргаснаараа багшаа дэмждэг орон гэдгээ харууллаа. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлэхийн тулд БСШУСЯ-наас ажлын хэсэг гаргаж, шаардлагатай журам, тогтоол, шийдвэрийн төслүүд дээр ажиллаж эхэлсэн. Хуулийг нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн ч Засгийн газраас шаардлагатай тогтоол, дүрэм, журам, сайдын тушаалыг гаргаж амжаагүй байна. Хуулийн хэрэгжилтийг гардан гүйцэтгэж, хэрэгжүүлэх гол байгууллага нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институци юм. Энэ газраас тус хуулийн хэрэгжилт дээр ажиллаж эхэлсэн. УИХ-аар Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хоёр жил хэпэлцэж байж баталсан. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журмыг гаргахгүйгээр бүрэн хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс хуулийн хэрэгжилтийг гүйцээхээр ажиллаж байна.

 

-Хуульд бага ангиудад туслах багш ажиллуулах боломжийг бүрдүүлсэн нь онцлог заалт болсон. Оны эхний өдрөөс л туслах багшийн талаар олон нийт сонирхож эхэлсэн. Үүнийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-Монгол Улсын Боловсролын тухай хуульд туслах багшийн талаар ямар ч үг, заалт байдаггүй гэж хэлж болно. Харин Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд туслах багш гэдэг агуулгыг анх удаа тусгаж, энэ талаар тодорхойлж өгсөн. Туслах багшийн орон тоог бий болгоход төсөв, мөнгөний асуудал тулгарч байна. Гэхдээ үүнийг хоёр замаар шийдвэрлэхээр тусгасан. Нэгдүгээрт, багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны үйлдвэрлэлийн дадлагыг туслах багшаар ажиллуулж, тухайн оюутныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулах буюу цалинжуулах асуудлыг бүх шатны сургалтын байгууллага шийдвэрлэдэг байх журмаар зохицуулна. Хоёрдугаарт, ирэх оны улсын төсөвт туслах багшийн орон тооны хөрөнгийг бүрэн тусгана. Энэ жилийн хувьд БСШУС-ын сайдын багц болон улсын төсөвт туслах багшийн тодорхой орон тооны төсвийг тавьсан байна билээ. Үүнийг салбарын сайд дотооддоо зохион байгуулах бүрэн боломжтой.

 

-Бага ангиуд туслах багштай болсноор ямар давуу талтай болох вэ?

-Хуульд “Багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн бол шууд багшпах эрхтэй” гэсэн заалт бий. Яагаад энэ заалтыг оруулсан гэвэл, багшийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд зургаан сар үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Энэ хугацааг нь тухайн оюутны кредит цагт тооцно. Оюутан зургаан сар үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаандаа туслах багшаар ажиллах бөгөөд түүнийг нь үйлдвэрлэлийн дадлага хийснээр тооцно гэсэн үг. Дээр хэлсэнчлэн туслах багшаар ажиллаж байгаа оюутныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах асуудлыг тусгасан. Үүний давуу тал нь оюутан байхдаа туслах багшаар ажиллахаас гадна сургуулиа төгсөөд ажиллах дадлагатай болсон учир тухайн оюутнаас багшийн мэргэжлийн шалгалт заавал авч, хүндрүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгох ажлыг хийж байна. 2020 он гэхэд гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлж рүү бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Сургуулиуд хоёр ээлжтэй болсноор анги дүүргэлт буюу 45-аас дээш хүүхэдтэй анги олон болно. Туслах багштай болж 44-өөс дээш хүүхэдтэй ангид хоёр багш ажиллаад ирэхээр хүүхдүүдэд өгөх мэдлэг, сургалтын хүртээмж, чанар сайжирна гэж харж байгаа.

 

-Багшийн хөгжлийг тусгай хуулиар дэмждэг болчихлоо. Тэгвэл багш бэлтгэх асуудлыг хэрхэн зохицуулах вэ? 

-Багшийн мэргэжлээр сургалт явуулж байгаа их, дээд сургуулиудыг цаашид сургалтын Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр чанарыг нь сайжруулах шаардлага байна. Төгсөөд гарсан хүүхдүүдээс заавал шалгалт авах бус тухайн сургуулиудад нь Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгээд ажиллах юм бол багшийн сургуулиудын чанар дээшилнэ. Цаашдаа хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбар хоёр уялдаа холбоогоо сайжруулан хөдөлмөрийн зах зээл нь эрэлтээ зарлаж, үүнд боловсролын салбар нийлүүлэлт хийдэг байдал руу шилжүүлнэ. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлээс гаргасан тоо, тийм мэргэжлийн багш хэрэгтэй гэсэн эрэлтээр багшаа бэлдээд явах боломжтой болно. Эрэлттэй байгаа тухайн чиглэлийн багшийг МУБИС үнэ, төлбөргүй сургах, улсаас тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулах ёстой. Ингэж багшаа бэлдэж авна. Манай улсад тусгай хэрэгцээт багш бэлтгэдэг газар байхгүй. Өмнө нь ОХУ-д бэлтгэдэг байсан. Харин одоо 70 дугаар сургуульд тэтгэвэрт гарах гэж байгаа хэдхэн багш бий. Өөрөөр хэлбэл, бид залгамж халааг нь бэлтгэж чадахгүй байна. Тиймээс тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг тэтгэлгээр үнэ, төлбөргүйгээр бэлтгэмээр байна. Төгсөөд ажлын байртай, суралцаж байх хугацаандаа тэтгэлэгтэй байх замаар эрэлттэй байгаа мэргэжлийг бэлтгэх бүрэн боломжтой. Өнөөдөр манай улс Боловсролын зээлийн сангаар оюутнуудыг суралцах боломжоор хангаж байна. Гэтэл зээлийн сангийн зээл бүрэн гүйцэд гарахгүй байна. Энэ жилийн гүйцэтгэл гэхэд 40 хувьд ч хүрээгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөө гаргаж чадахгүй байна. Тиймээс үүний оронд энэ мөнгөнөөсөө эрэлттэй байгаа мэргэжлүүдэд тэтгэлэг олгоод явах хэрэгтэй байна.

 

-Хөдөө, орон нутгийн хүүхдүүд багш мэргэжлийг илүү сонгон суралцдаг нь ажиглагддаг. Тэгсэн ч эргээд нутагтаа очиж ажиллах сонирхолгүй байдаг нь ажилгүй иргэдийн тоог нэмэх шалтгаан болдог. Энэ талаар хуульд тусгасан зохицуулалт бий юү?

-Багшийн мэргэжлээрээ сурч байгаа оюутнуудад улс тэтгэлэг олгож, эсвэл сургалтынх нь төлбөрийг зээлж байгаа бол эргээд хариуцлага нэхэх, шаардлага тавих ёстой. Үнэ төлбөргүй дөрвөн жил сурчихсан хүүхдийг жишээ нь, “Чи Увс аймгийн тэр суманд ажилла” гэж томилох боломж бий. Одоо ч Боловсролын зээлийн сангаар сурсан хүнийг “Төдөн жил, тэнд ажиллаад ир" гээд хуваарилах боломжтой. Гадаадын тэтгэлгээр хүүхдүүд олон улсад суралцаж байна. Монголдоо ирэхэд нь хөдөө, орон нутагт яагаад томилж болохгүй гэж. Гэтэл тэд ар, өврийн хаалгаар дуртай газраа ажилладаг. Түүний оронд “Тэр аймгийн дунд сургуульд захирал, тэр цэцэрлэгт эрхлэгчээр яв” гэх зэргээр томилчихвол 21 аймаг, суманд соёлын үрийг тарих боломжтой шүү дээ.

 

-Багшийн цалин, урамшууллыг хуульд түлхүү тусгасан. Тухайлбал, багшийн зэргийг хурдан ахиулдаг болгох заалтыг хуульд тусгасныг дэмжих хүн олон байна?

-Багшийн хөгжлийг дэмжсэнээр боловсролын чанар сайжирна гэдгийг Скандиновын орнууд харуулж байна. Бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалинг хамгийн түрүүнд нэмэх ёстой гэдгийг харуулчихсан. Манайд цалин нэмнэ гэхээр хавтгайруулан 20 хувь гээд үндсэн цалин бус урамшуулал олгочихдог. Үнэндээ ямар ч өөрчлөлт гардаггүй. Үүний оронд сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн багш нарын цалинг нэмнэ. Тэд хамгийн өндөр цалинтай байна. Мөн 20 хувийн урамшуулал олгох бус ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг боловсронгуй болгоод явах ёстой. Ингэснээр гүйцэтгэл сайтай багш өндөр, муутай нь бага цалин авдаг тогтолцоо бий болно. Нэг ёсондоо багшийг өрсөлдөөний журмаар хөгжүүлнэ, нөгөө талаас тус мэргэжлийг сонирхох давалгааг ихэсгэх юм. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд багшийн зэргийг хурдан ахиулах боломжоор хангасан. Өмнө нь таван жил ажиллаад тэргүүлэх багш болох боломжтой байсан. Тэргүүлэх багш болсноор цалин нь нэмэгддэг. Зэргээ ахиулж байж л цалинг нэмэх болохоор зэргийг хурдан ахиулах шаардлага байгаа юм. Магадгүй гурван жил ажиллаад амжилт, чанараа дээшлүүлээд, олимпиад, уралдаан, тэмцээнд хүүхдүүдээ амжилттай оролцуулсан багшийг шууд тэргүүлэх багш болгох боломжтой. Хуульд эцэг, эх сурагчийн сэтгэл ханамж, амжилт чанар зэргийг харгалзан ажлын гүйцэтгэлийг нь үнэлэн шаардпага хангаж байвал таван жилээс өмнө зэрэг ахих боломжоор хангана гэж заасан. Ер нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн гол концепци нь ажлын гүйцэтгэлийг нь үнэлж, багш нарыг урамшуулья гэсэн систем юм.

 

-Бүх сургууль, цэцэрлэг дэргэдээ Багшийн хөгжлийн төвийг байгууллахаар болсон.Тус төв ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Бүх шатны сургууль өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Багшийн хөгжпийн төвтэй болно гэж хуульд оруулсан. Багш нар тус төвд сургалтын хэрэглэгдэхүүн, материалтай танилцдаг, онлайн сургалт хийх орчныг бий болгох юм. Энэ хуулийн нэг томоохон заалт нь сургуулийн хувьсах зардлын хоёр хувьтай тэнцэх хэмжээний зардлыг багшийн хөгжилд зарцуулна гэж тусгасан явдал юм. Бүх шатны их, дээд сургууль өмчийн хэлбэр харгалзахгүйгээр багшийн хөгжлийг дэмжих хөрөнгийг төсөвтөө суулгана. Үүний дагуу Засгийн газраас багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Хөтөлбөрийн дагуу сургууль бүр багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна. Мөн багш бүр хувийн хөгжлийн төлөвлөгөөтэй байх бөгөөд энэ төлөвлөгөө нь ажпын гүйцэтгэлтэйгээ уялдаатай байна.

 

-Манай боловсролын тогтолцоо олон улсад ямар түвшинд байна вэ. Өндрөөр үнэлдэг гэж зарим хүн ярьдаг? 

-Манай улс боловсролын түвшингээрээ дэлхийд өрсөлдөхүйц биш. Гэхдээ үүнийг хоёр янзаар тайлбарлана.Улс орны боловсролын түвшинг тодорхойлохдоо хүүхдүүдээс нь шалгалт авдаг. Жишээ нь, Европт 12 настай хүүхдүүдээс онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадвараар шалгалт авдаг. Шалгалтад оролцсон хүүхдүүдийн дунджаар аль орон хамгийн сайн байна гэдгийг шалгаруулдаг. Үүнд Финлянд тэргүүлсэн байдаг. Манайд оюун ухааны спортоор амжилт гаргаж, дэлхийд гайхуулж байгаа хүүхэд олон. Гэтэл энэ нь хувь хүний хөгжлийн индекс юм. Ийм шалгалтад орвол манайх сайн дүн үзүүлнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай хүүхдүүд гадаадын дунд сургуульд очихоороо хамгийн сайн нь байдаг. Бид дэлхийд боловсролоороо яагаад өрсөлдөж чадахгүй байна гэхээр манай боловсролын тогтолцоо дэлхий нийтэд өрсөлдөх хамгаалалтаа хийж чадаагүй. Учир нь, Монголын бүх сургууль Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч биш. Манай улс 2010 онд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ, хэлцэл хийж, 2018 онд Монгол Улсын бүх дунд сургуулиар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн Кембрижийн, Лаборатори зэрэг дөрвөн сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид хүүхдүүдээ тэгш боломжоор хангаж чадахгүй байна. Тиймээс хүүхэд бүр төгсөөд Кембрижийн хөтөлбөрийн дагуу сертифкат авч гадаадад суралцдаг болох ёстой. Ингэж байж Монголын боловсрол дэлхийнхтэй өрсөлддөг болно.

М.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419