Риогийн бүтэлгүйтэл давтагдах вий

2019-01-21, 10:51 Cпорт 1,614 0
Риогийн бүтэлгүйтэл давтагдах вий

Айсуй 2020 он олон зүйлээрээ онцлог жил байх болно. Ялангуяа УИХ-ын сонгуулийг тэсэн ядан хүлээж буй хүн олон. Улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг мэдэх болсон иргэд ирэх жил сонголтоо арай өөр маягаар хийнэ гээд хүлээж суугаа биз. Харин спортын хорхойтнуудын хувьд 2020 он зуны олимпийн жил гэдгээрээ онцгой. Олимпийн наадам биднээс ганцхан цагийн зөрүүтэй Токио хотод зохиогдох нь ховор олдох сайхан боломж. Газар нутаг ойрхон, цаг агаарын байдал төстэй, цагийн зөрүү бага ийм нөхцөлд манай тамирчид өндөр амжилт гаргах магадлал өндөр. Үүний тод жишээ нь 2008 оны Бээжингийн олимп. Тэр ч утгаараа монголчууд Токиод бахдам амжилт гаргаж, сүүлийн хоёр олимпод тасраад буй алтан медалийн буухиаг үргэлжлүүлнэ хэмээн найдаж буй.

Гэхдээ олимпийн наадмаас медаль авсан ТОП дөрвөн холбооны нэгнийх нь байгаа байдлыг харвал нэг их найдаж горьдоод хэрэггүй мэт. Монголын чөлөөт бөхийн холбоог хэлж буйг уншигч та гадарласан биз ээ.

2016 оны Риогийн олимп гэхээр таны санаанд юу хамгийн түрүүнд орж ирж байна вэ. Чөлөөтийн дасгалжуулагч нарын эсэргүүцлийн тэмцэл гэж ихэнх нь хариулах байх. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяар дуулиан дэгдээсэн үйл явдал болохоор хүн бүрийн сэтгэлд үлдсэн нь гарцаагүй. Үнэнийг хэлэхэд тэрхүү олимпын мөчлөгт манай чөлөөтийнхний амжилт сайн байсан. Гэвч хоорондоо үргэлжийн мөнх талцал, хэрүүлтэй байсны гор олимпын наадмын үеэр тохиож, эрэгтэй баг 1980 оноос хойш олимпоос медаль авч чадаагүй бараан цувралаа тасалж хүчрээгүй билээ. Харамсалтай нь, тамирчдын амжилтыг доош татсан өнөөх гайтай тэмцэл, үл ойлголцол одоо ч хэвээрээ байна. Энэ хэрээр тамирчдын амжилт уруудах боллоо.

Өмнөх олимпын мөчлөгт буюу 2012-2015 онд манай чөлөөтийнхөн дөрвөн ДАШТ-д оролцож, хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл, нийт 16 медаль авч байжээ. Тэгвэл айсуй олимпын мөчлөг талаасаа хэдийн өнгөрчихлөө. Чөлөөтийн тамирчид энэ хугацаанд гурван ДАШТ-д тоосоо өргөхдөө нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт зургаан медаль авч. Уг нь дэлхийгээс медаль авна гэдэг олимпод “юм” дуулгахын эхлэл гэж үздэг. Тэр ч утгаараа багийн бүрэлдэхүүнд дэлхийн медальтан олон байх тусам олимпын дэвжээнд гайгүй үзэх магадлал нэмэгдэнэ. Гэтэл манай өнөөгийн шигшээд хуучны хэдэн томчууд урьдын адил архайж, тэдний залгамж халаа болсон залуу тамирчид бараг гарч ирсэнгүй.

Риогийн олимпын мөчлөгт эрэгтэй шигшээ баг тун сайн байсныг бид мэднэ. Гэтэл тэрхүү багт байсан хоёр дасгалжуулагч Монголдоо хавчигдсаны улмаас өвөр Монголд ажиллахаар хүлгийн жолоо заллаа. О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр нар Монголдоо үлдсэн бол эрэгтэй шигшээд ямар их тус нэмэр болох байсан бол. Гэвч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дарга нарын буруу зөвийг эмээлгүй хэлчихдэг зангаасаа болоод харь орныг зорихдоо тулав. Энд үлдсэн дасгалжуулагч нар нь тамирчдынхаа хүндлэлийг олж чадаагүй болохоор хэдэн тамирчид нь шигшээгийн нэгдсэн цугларалтад биш, энд тэнд бэлтгэл хийж байгаад тэмцээнд явдаг тухай харамсалтай зүйл дуулдаж байна.

Хагарал тэмцэл бидэнд хэзээ ч сайныг авчирч байгаагүй

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн. Тэрбээр “Өнөөдөр дуртай тамирчин нь шигшээ багийнхаа багш нарт агсам тавьж байна. Ийм газар хүн тогтох уу. Багш нар нь агсам тавиулаад, шавь нар нь агсам тавиад байж байдаг ийм завхралтай газарт хэн тэсэх вэ. Үнэнийг хэлэхэд шигшээгийн нэгдсэн бэлтгэлд хүүхдүүд очих сонирхолгүй болчихсон юм билээ. Ганцхан манайх ч биш бусад хорооны хүүхдүүд ч ийм байна” хэмээн ярьсан юм. “Арай ч дээ” гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь.

Түүний ярилцлагаас хэд хэдэн ноцтой баримт ил болсон. Олимпын зэрэглэлийн шүүгч нь алдаа гаргасны улмаас зэрэг буурсан ч энэ талаар холбооны зүгээс албан ёсны тайлбар хэлсэнгүй. Аль тэмцээнд ямар алдаа гаргаад зэрэг буурав, цаашид зэргээ ахиулах ямар боломж байна вэ. Уг нь тухайн баг ямарваа нэг тэмцээнд оролцохдоо заавал шүүгчтэй явах ёстой. Гэтэл манайхан шүүгч байхгүйгээс тэмцээн бүрт торгуулсаар байгаа аж. Мөн өөрийн гэсэн эмчгүй явдаг учраас тамирчид нь бэртэл авахаар гаднын эмч нарыг царай алддаг гэнэ. Улсаас төсөвлөж өгсөн мөнгийг оны эхэнд зарцуулаад дуусчихдаг учраас оны сүүлээр тохиодог чухал тэмцээнүүдэд тамирчин, дасгалжуулагч нар хувийнхаа зардлаар явдаг гээд санаа зовмоор баримтууд сонсогдож байна.

Хэрэв энэ бүгд үнэн бол үнэхээр эмгэнэлтэй. Улсын төсвөөс жил бүр багагүй мөнгө авдаг холбоо шүү дээ. Хэрэв худал гүтгэлэг юм бол холбооны удирдлагууд албан ёсоор тайлбар хийж, үнэн мөнийг олон нийтэд хүргэх ёстой. Гэвч бүлх залгисан мэт чимээгүй суусаар өнөөг хүргэлээ.

Олимпын гол найдвар болсон П.Орхон сэргээшийн шинжилгээнд бүдэрч, Токиод зодоглох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Ийм тохиолдолд ихэвчлэн 3-4 жилээр барилдах эрхийг нь хасдагийг бодолцвол манай хүнд боломж маш бага гэсэн үг. Гэтэл үлдсэн хэдэн тамирчдынх нь амжилт ороо бусгаа, холбоо нь дотроо хэрүүл тэмцэлтэй, багш нар нь шавьдаа гологдсон хэвээр байвал токиогоос медаль авна гэдэг санасны гарз болно биз. Муу амлахыг хүссэнгүй ээ. Хэрэв чөлөөтийнхөн маань олимпын дэвжээнээс медаль шүүрээд ирвэл миний бие бусад спорт сонирхогчдын нэгэн адил магнай хагартал баярлах болно. Гэвч холбооны өнөөгийн байр байдал нэг л итгэл төрүүлэхгүй юм.

Ер нь хагарал тэмцэл бидэнд хэзээ ч сайныг авчирч байгаагүй. Үндэсний бөхийн холбооныхон хоорондоо байнга тэмцэлдсээр байгаад өдгөө бөхийн өргөөнд барилдаанаа зохиож чадахгүйд хүрэв. Үр дүнд нь энд тэндэхийн заал өндөр үнээр түрээсэлж барилдаанаа зохиож буй өрөвдөлтэй дүр зурагтай сууна. Олон жил үргэлжилсэн дуусч өгдөггүй энэ хэрүүлээс болж үндэсний бөхийнхний нэр хүнд шалдаа хүртэл уналаа.

Тэгвэл чөлөөтийн хэдэн бөх, дасгалжуулагч, дарга нарын байдал үүнээс нэг их дээрдсэнгүй. Уг нь авьяаслаг залуу бөхчүүд гарч ирээд байх юм. Гэвч тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнээ сонгохоос эхлээд л бөөн хэрүүл. Үр дүнд нь Риогийн олимпын медалиа луйвардуулаад дуусах шив дээ. Үнэнийг хэлэхэд Г.Мандахнаран олимпоос медаль авчихсан гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэвч чөлөөтөд нүүрлэсэн хэрүүлийн бузар ганц медалийг минь авч одсон.

• Чөлөөтийнхөн энэ олимпийн мөчлөгт гурван ДАШТ-д тоосоо өргөхдөө нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт зургаан медаль авчээ. 

• Чөлөөтийн хоёр сайн дасгалжуулагч Монголдоо хавчигдсаны улмаас Өвөр Монголд ажиллахаар хүлгийн жолоо заллаа. 

• “Өнөөдөр дуртай тамирчин нь шигшээ багийнхаа багш нарт агсам тавьж байна. Ийм газар хүн тогтох уу” хэмээн ярьжээ.

Одоо та бүхэнд олимпын дэвжээнд бүтэлгүйтэх эрх байхгүй. Дахин луйвардуулж, дахин хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлэхийг хүсээгүй л юм бол наад хэрүүл тэмцлээ зогсоо. Хэрэв энэ байдлаараа явсаар токиод очвол медаль горьдохтой манатай л болох байх шүү. Улс та бүхнийг дэмжиж, татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд хэдэн зуун саяар тоологдох хэмжээний санхүүжилт олгож байгааг битгий мартаарай.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419