Хар масс, сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршиг дагуулдаг вэ?
Саяхан Чикагод нэгэн хэрэг мандав. 4 хар залуу 1 цагаан залууг гудамнаас хулгайлаад, гарыг нь хүлж аманд нь скоч нааж байгаад "Фаакин цагаан чи фаакин Трампад санал өгсөн" хэмээн зодож нүдэн танхайрч, үсийг нь хусч, жорлонгийн ус уулгав. Энэ бүх үйл явцаа Фэйсбүүкээр лайв цацаж, харууд дундаа бөөн лайк, шэйр болж. Түүхээс улбаатай арьс өнгөний хоорондох өш хонзон, үзэн ядалт бол ялангуяа Чикаго хотын хувьд эмзэг сэдэв.
Тиймдээ ч хотын удирдлага араасаа ихээхэн асуудал чирч мэдэх тул болзошгүй олон нийтийн жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнд бэлэн байх тушаал хүчний байгууллагууддаа өгсөн байна. Ядаж байхад өнөөх цагаан залуу нь хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан нэгэн таарч.
Гэвч нэг ч цагаан иргэн гудманд гарч жагссангүй, нэг ч цагаан алдартан энэ талаар ам нээсэнгүй. Тэд асуудалд обьектив хандав. Нийгэмд байдаг эмзэг асуудал дээр сэтгэлийн хөөрлөөр яаравчлан хандах нь сайн зүйл биш гэдэг дээрхи цагаануудын ухамсар харуудаас илүү болтой.
Одоо тэгвэл яг ижил үйлдэлтэй, арьсны өнгө нь эсэргээрээ хэрэг гарсан гээд төсөөл. 4 цагаан нэг харыг хүлж байгаад жорлонгийн ус уулгаж байгаагаа соошил сүлжээгээр цацвал юу болох нь ойлгомжтой. 4 цагаан залууд цаазын ял өгөхийг шаардаж олон зуун мянгаараа харууд жагсаж, хүний эрх ярьж, машин тэрэг эвдэж, дэлгүүр хоршоо шатаана. Олны танил хар болгон мэдэгдэл хийж, энгийн олон арван цагаан гудманд харуудад нүдүүлж, чухамдаа нийгэм нэн тогтворгүй болно.
Ингэж ямар нэг шинэ асуудалд өмнө нь байсан өөрийн дотоод үзэн ядалтаараа ханддаг нийгмийн давхрагыг хар масс гэнэ. Дээрхи асуудал дээр хэт сувьектив ханддагаараа харууд хар масс болов. Ийм хар масс аль ч нийгэмд байсан. Харин сүүийн үед сошиал сүлжээ нийгэмд хүчтэй нэвтэрсэн тул хар массын дуу хоолой хэт чангарч, идэвхижээд эхлэв.
Энэ харин аюултай.
Хар масс, сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршигтайг 2014 оны Украйны жишээн дээрээс үзэж болно. “Оросууд бол хүний адаг” гээд л боссон. Босогчид жагсаал үймээнийхээ сээлфийг постолж, хэт субьектив тайлбар бичиж хөөргөсөөр байгаад Украйныг иргэний дайны хэмжээнд хүргээд, сүүлдээ далимд нь Оросуудад Кримийн хойгоо алдчихсан. Хар масс ч ор сураггүй болж үймээнд Украйн улс л хохирсон. Магадгүй эхнээсээ Украйны хар масс, сошиал сүлжээг ашиглаж хийсэн Оросуудын ажиллагаа ч байж мэдэх. Хар масс ийм аюултай.
Ядарсан Бутан гэж нэг улс байна. 2013 онд байх, манайхан шиг, иргэд нь олноороо үзэн яддаг тул Хятадын иргэдийг энд тэндгүй гудманд зодож нүдээд эхэлсэн, удалгүй Хятадын танкууд хил даваад орж ирээд 6 цэргийн баазаа улс дотор нь байгуулаад, дэлхий нийтэд “Манайх иргэдээ хамгаалж байна” гэсэн тайлбар өгөөд ам тагалсан. Ухамсар бодлогогүй олон нийтийн үйлдэл буруу эргэж, эргүүлж болдог.
Манайд зарим асуудал дээр хар масс хэт туйлширах нь элбэг.
Үүх түүхийн давалгаа, тархи угаалт зэргүүдээс өнөөгийн залуус өмнөд хөршийн иргэдийг нохойн хэмжээнд, хойд хөршийн иргэдийг андын хэмжээнд алагчлан хандах нь дээр өгүүлсэн жишээн дэх харуудаас илүү. Энэ хар масс их тэсрэмтгий.
Арьс өнгөөр ялгаварлах үзэл хар цагаан 2 өнгөнөөс, Хятад Монгол Орос 3-н хооронд илүү контрасттай. “Өвөр Монгол бол Хужаа, Хужаа бол хүн биш” гээд л ямарваа гэмт хэрэгт хохирогч нь хятад байсан ч ял өгөх гээд сошиал сүлжээгээр яаравчлан бичиж эхлэнэ. Улаам цайм тархин дээр нь шил хагалаад гэмтлийн эмнэлэгрүү ухаангүй явуулсан байхад “Орос ах нар минь, 2 орны харилцаа хайран” гэсэн тайлбартайгаар гэмт хэрэгтэнг уучилах ухамсартай. Ингэж өнөөдрийн нэг гадны иргэнийг өчигдөрийн өөр гадны хүний хийсэн ял, гавьягаар нь шүүх нь зөв зүйл биш.
2015 онд сошиал сүлжээн дэх хар масс дотор “Вьетнам засварын задарсан залуус” гэдэг ганц бөмбөг хаяхад манайх яаж тэсэрлээ дээ. Яг түүн шиг, дээр өгүүлсэн Украйн, Бутаны араас бид ороход сошиал сүлжээны хар масс дотор ганц л том бөмбөг хэрэгтэй. Монгол дахь Хятадуудтай холбоотой, хамгийн хүнлэг бус, жигшмээр хэд хэдэн бэлтгэгдсэн мэдээ ар араасаа сошиал руу ороод ирэх тэр цагт уурандаа багтарч, сошиал сүлжээгээр баруун солгойгүй шэйрлээд, гарч Хятад гуанзны цонх хагалах цөс ихт хар масс өнөөдөр бидэнд хэрэггүй.
Нийгэмд байдаг эмзэг асуудал дээр сэтгэлийн хөөрлөөр яаравчлан хандах нь сайн зүйл биш.