Сүмочид хандив цуглуулж, мөнгөө нэгтгэн хүүхдийн эмнэлэг барих гэж байгаа тухай мэдээлэл ойрын өдрүүдэд цахим орчинд таржээ. Их аварга Хакүхогийн санаачилсан гэх эл мэдээллийг хүмүүс үнэн, зөвийг нь мэдээгүй ч сайшаалтай хүлээн авсан. Гэхдээ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар Их аварга Хакүхогийн ойрын эх сурвалжтай холбогдож тодруулахад “Аваргын зүгээс энэ тухай ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй. Ямар ч эх сурвалжгүйгээр мэдээлэл бичиж, тэр нь олон хүнд тарсан бололтой” гэв.
Сүмочдын хувьд эрүүл мэндийн салбарт чиглэсэн олон тусламж үзүүлсэн байдаг ч хараахан одоогоор эмнэлэг барих тухайд нэгдэж, ярилцсан зүйл байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.