Хувийн эмнэлгүүдийн ханиадны үзлэг 45000 төгрөг байна
Агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад, томууны өвчлөл он гарсаар эрс нэмэгдэж, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 50 хувь хэтэрсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.
Нийслэлийн хэмжээнд дүүргийн харьяалалтай есөн эмнэлэг ажилладгаас гурав нь хүүхдийн төрөлжсөн эмнэлэгтэй. Дээрх гурван дүүргийн Нэгдсэн эмнэлэг хэт ачаалалтай байгаа учир өнгөрсөн долоо хоногоос эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд оройн 19:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.
Томуугийн өвчлөл өндөр хэвээр байгаа учраас хувийн эмнэлгүүд ч ачаалалтай байгаа. Эцэг, эхчүүдэд хэрэгтэй мэдээлэл хүргэх үүднээс энэ удаад хувийн эмнэлгүүдийн үзлэг оношлогоо, хүүхдийн эмчилгээний үнэ тарифыг сонирхлоо. Хувийн эмнэлгүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөөний үнэ 25-45 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол ор хоногийн үнэ дунджаар 65-220 мянган төгрөг байв. Ихэнх эмнэлгүүдийн ор хоногийн төлбөрт өдрийн эмчилгээний зардал багтдаггүй бөгөөд эм тариа, эмчилгээний үнэ нэмэгдэж тооцогддог аж. Зарим эмнэлгүүд хүүхэд хүлээн авахгүй, ор дүүрсэн гэх мэдээллийг өгч байлаа.
Ханиад, томуугийн дэгдэлт ихтэй үед угаас улсын нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгааг хаа сайгүй л ярьж байгаа. Эрүүл мэндийн яамнаас зарим хувийн эмнэлгээс албан ёсоор тусламж хүсч, улсын эмнэлгийн ачааллаас хуваалцах саналыг ч тавьж байгаа гэсэн. Гэхдээ нөхцөл байдал хүндэрсэн байгаа тул одоо хувийн эмнэлгүүд ядаж үзлэгийн төлбөрөө өөрсдийн санаачилгаар бууруулбал эрүүл мэндийн байгууллагын хувьд ч, нийгмийн хариуцлагын хувьд ч соёл, жишиг, ухамсарт үйлдэл болох юм. Эм, тарианы мөнгөө яая гэж байгаа хүмүүс зөвхөн үзлэгт 25-45 мянган төгрөг зарцуулах нь тэр бүр ховор. Ор хоногийн мөнгө төлөөд хэвтэх бүр ч хэцүү. Тийм л учраас хүн амын, өвчтөнүүдийн дийлэнх нь хүүхдээ тэврээд улсын эмнэлэгт бараадахаас өөр сонголтгүй болж байгаа юм. Хувийн эмнэлгүүдээс үзлэг, ор хоногийн үнийн дүнгээ бууруулж, чөлөөлсөн санаачилга гарвал ийм үед хэчнээн хэрэгтэй билээ.
ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФ
|
Эмнэлгийн нэр |
Үзлэгийн үнэ |
Ор хоногийн үнэ |
Нийгмийн даатгал |
1 |
“Ачтан” клиник |
30.000 |
65.000-95.000 |
Зарим төрөлд үйлчилнэ |
1 |
“Грандмед” эмнэлэг |
45.000 |
100-200 мянга /Эмчилгээний үнэ багтаагүй/ |
Зарим төрөлд үйлчилнэ |
3 |
“Интермед” эмнэлэг |
40.000 |
120-220 мянга /Эмчилгээний үнэ багтаагүй/ |
Зарим төрөлд үйлчилнэ |
4 |
“Долоон одой” |
25.000 |
90 мянга /Эмчилгээний зардал тусдаа/ |
Үйлчлэхгүй
|
5 |
“Амин уураг” |
25.000 |
Амбулаторийн өдрийн эмчилгээ 30 мянга |
Үйлчлэхгүй |
6 |
“Юнимед” эмнэлэг |
40.000 |
80-100 мянга |
Зарим төрөлд үйлчилнэ |
7 |
“Зинт” клиник |
30-40 мянга |
Амбулаторийн өдрийн эмчилгээ |
Үйлчлэхгүй |
8 |
“Амармед” эмнэлэг |
20-25 мянга |
Амбулаторийн өдрийн эмчилгээ 25 мянга |
Үйлчлэхгүй |
9 |
“Гурван гал” эмнэлэг |
40 мянга |
65-105 мянга |
Зарим төрөлд үйлчилнэ |