Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн хойшиллоо
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн уламжлалт тэмцээн 2019 оны нэгдүгээр сарын 17-19-нд болох байсан. Гэвч Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчин гарснаар хорио цээр тогтоож тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон байна. Тиймээс Д.Сүхбаатарын нэрэмжит тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг МЧБХ-оос мэдээллээ.