Ийм хүмүүсийн хүүхдүүд яг л эцэг эхээ дууриана даа
Эмнэлэгт хэвтэхдээ анзаарсан зүйлс:
- Хүүхдийнхээ цагийн тариаг хийлгэхгүй үүрээр нойроо харамлан унтах эцэг эх. Өгсөн эмийг нь цагт нь ч өгчихгүй бүхэл бүтэн цуглуулга үүсгэнэ. Ямар эм юунд уухыг нь ч анзаарч лавлахгүй. Ийм эм байлуу гэж гайхна.
- Эмчлүүлэн хэвтэж байж эмчийн зааврыг үл тоон хүүхдэд жүүс чихэр жимс өгнө. Өдөр болгон том гоё жүүс аяглаж өгөх эх хүнийг харлаа.
- Эмнэлэгийн хоол хүүхдэд хамгийн хөнгөн шингэн өөх тос багатай байдаг гэтэл эргэлтийн өөх тостой бууз цуйван будаатай хуургаар дөнгөж ой гарсан хүүхдүүдээ хооллоно. Ой гаруйтай жаааан охин ямар сайндаа өлссөндөө 4 тостой бууз идэх вээ дээ. Аав нь тэрийг бахархалтай гайхуулна
- 6 хоног хэвтэхдээ хүүхдийнхээ гар нүүрийг угаах хүн их л цөөхөн харсан
- Эрчүүд маань их байнга тамхи татахаар хар хүйтэнд гарч орох юм. Орж ирээд жавар тамхиаа ханхалуулаад гараа ч угаалгүй хүүхдээ тэврээд л үнсэнэ
- Дөнгөж эдгэж байсан хүүхэд хөл нүцгэн,нимгэн өмд цамцтай коридоороор гүйнэ. Шөнө нь нүцгэн шахуу унтуулж байж хамаг хөнжлийг нь булаагаад л унтана.
- Идэж ууж байгаа аяга савыг нь угаахгүй.
- Халуун бүлээн юм их л цөөхөн өгнө.
- Өрөөнд байгаа гар ариутгагчаар нэг нь ч ариутгаж хэрэлэхгүй юм
- Эмнэлэгийн ариун цэврийн өрөөг дэндүү заваартуулна. Дөнгөж цэвэрлээд удаагүй байхад суултуур нь гутлын мөр, гадуур нь халих шээс, хогийн савандаа ч хийчихгүй ариун цэврийн бохир цаас. Тэрэн дээр нь өрөөндөө өмсдөг тавчиктайгаа гишгэнэ гэхээр үнэн сэжиг хүрмээр.
- Эргэлт ирэх нэрийдлээр,гадагш түц дэлгүүр орох шалтагаар шууд тавчиктайгаа орж гарах хүмүүс.
Энэ бүхнийг миний бие эмнэлэгт 6 хоног 8 том хүн 8 хүүхэдтэй палатанд хэвтэхдээ анзаарсан. Яг юу хэлэх гээд байна вэ гэхээр бүхэл бүтэн хүнийг хариуцаад хэвтэж байж насанд хүрсэн энэ зарим хүмүүс өөрөөс нь шалтгаалах багаахан зүйлсийг мөрдөөд биелүүлж чадахгүй бол яаж хүүхэд тань хурдан эдгэх вээ дээ???
Би хүнд элдэв юм хэлж заах дургүй, хэлмээр байлаа ч энэ эцэг эхчүүд (бүгд 2 болон түүнээс дээш хүүхдийн ээж аавууд байсан) үнэхэр сөрөгөөр хүлээж авдаг юм байна лээ
Эх сурвалж: ФБ