Бүсгүйчүүдээ, хэзээ ч битгий буруу хүнрүүгээ тэмүүлээрэй!
Ганцхан чамд л зориулагдсан нэгэн
Гарцаагүй гарч ирнэ, итгэлтэй хүлээ
Ганихарч, гуниад юу хийх вэ, инээмсэглэ
Гадаа цас бударч байна, гараад алха
Уйлаг гэж нулимс байдаг ч, бүү ихдүүл
Уймраг гэж бодол байдаг ч, бүү авт
Уулзах хүмүүс, уулздаг л юм, өөдрөг бай
Учирсан бүхэн үлдэх албагүй, явахыг нь явуул
Хайргүй хүнийг аргамжиж бүү, өөрийгөө зовоо
Ирэхгүй нэгнийг итгэж бүү, харуулдаж хүлээ
Хорвоо, ертөнц уудам юм шүү, тэнүүн амьдар
Ирж, буцах болгонд дасаж битгий уягд, буцхы нь буцааж сураа
Дасаж, дотноссон нэгнээ орхино гэдэг, амаргүй ч
Дагуулаад, ханьсахгүй бол, дэргэд байх бүүр хэцүү
Хайрлаж, дурласан нэгнээсээ салах, амаргүй ч
Хайран цагаа, зовлонд сүлэж, битгий шаналга
Амьдарч явахад хүн гологдоно, шилэгдэнэ
Буруутаж, мөн зөвтөнө, будиласан ч бас ононо
Амь шигээ хайрласан нэгнээс, урвалтыг мэдрэнэ
Байгаа бүхнээсээ татгалзаж, байхгүйдээ дасаж мөн сурна
Гэвч
Бүхий л зүйл, эхлэлтэй шигээ төгсгөлтэй
Бүхий л зүйл, ирсэн шигээ мөн буцна
Алдахаас айвч, зориглож чадвал, дараа нь эргээд харахад
Амаа барих зүйлгүй, өөрөөрөө та бахархах болно
Хайргүй хүний тэврэлтэнд, бодол зурж тэврүүлсэнээс
Халуун паараа тэврээд, дулаан хэвтэх нь ч жаргал шүү
Хань болохгүй эрхэмий, дэргэдээ уях гэж зүтгэсэнээс
Хоосон ч гэсэн өргөөндөө, дураараа амьдарсан нь дээр шүү
Өөрийн чинь л үнэ цэнийг, мэдрүүлэх нэгэнг олтлоо
Өр зүрхээ шаналгаж битгий, сэмлээрэй
Элэгдсэн хадаг шиг, сэтгэлээ сэмрээвэл
Эргэх он жилийн сайхныг, гунигаар хардаг болно шүү
Тиймээс
Оч гийсэн, хоёр нүдээрээ жаргалтай бүхнийг л харж
Орь ганцхан, энэ насаа, дээдийн заяанд нь бялхааж
Чангаас чанга тэврээд, хорвоог туулах нэгэнтэйгээ
Чамдаан хоосон ч хамаагүй, жаргал дүүрэн өнгөрүүлээрэй...
Төмөр хатагтай Солонго